Уншиж байна ...

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол маргааш болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 35 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол маргааш Японы Токио хотод болно.

Дээд зиндаанд 10 удаа түрүүлсэн Г.Ган-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын тэмцээнд хоёр ялж, гурав унасныхаа дараа бөхийн замналаа өндөрлүүлэхээ зарлаж байв. Түүнээс хойш Исэгахама дэвжээндээ багшилж буй түүнийг сүүлийн удаа дохёд гарах ёслолын бүх тасалбар зарагдаж дуусжээ.

зураг
 

Тус ёслолын хамгийн үнэтэй тасалбар нь 60,000 иен буюу монгол төгрөгөөр ойролцоогоор ₮324,000 бол хамгийн хямд нь 7,000 иен аж.

Терүнофүжигийн ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй зочид оролцохоо мэдэгдсэн билээ.

Сонирхуулахад Хакүхогийн нэрэмжит "Hakuho Cup" тэмцээн ирэх сарын 7-ноос 8-нд Токио хотын "Toyota Arena"-д болно. Энэ тэмцээнийг Олон Улсын Сүмогийн Холбоо хамтран зохион байгуулж буй. Түүнчлэн анх удаа эмэгтэйчүүдийн ангилал нэмэгдсэн төдийгүй насны олон ангилалд аваргууд тодруулна.