Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн байгууллагад шалгуулж буй гэмт хэрэгт нэмэлт материал хүргүүлсэн талаараа сошиалд мэдээлжээ.
Тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" хэмээгээд дараах албан бичгийн зургийг хавсаргасан байв.
Тус албан бичигт дурдсанаар өдгөө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж буй Б.Солонгоо ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 12-нд ИБУИНХУ-ын иргэдтэй "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулж, 468 мянган фунт стерлинг төлөхөөр тохиролцсон гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!