Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор зарлагдсан.
Энэ жилээс эхлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын оюутнууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр Канад Улсад богино хугацаагаар суралцах болон судалгаа хийх боломжийг бүрдүүлэхэд оршино. Тус хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Канад–Монголын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Иргэншил: Монгол Улсын иргэн байх (Канад Улсын иргэншил болон байнгын оршин суух эрхгүй байх);
Оюутны статус: Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх;
Бусад: Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.
Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай.
Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана.
Оюутан Канадын хүлээн авагч сургуульд дараах материалыг ирүүлнэ.
Тэтгэлэгт шалгарсан оюутнууд 2026 оны наймдугаар сарын 1-нээс 2027 оны хоёрдугаар сарын 1-ний хооронд Канад Улсад очсон байх шаардлагатай.
Тэтгэлгийн хугацаа дуусмагц эх орондоо буцаж ирэн, суралцаж буй сургуулиа үргэлжлүүлэн суралцана.
Дэлгэрэнгүйг мэдээллийг EduCanada - SEED Scholarship холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!