Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам - 2026” арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ), нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Скай резорт цанын баазад зохион байгуулж байна.
Өдгөө 14 дэх жилдээ болж буй тус наадмын үеэр доорх тэмцээн, уралдааныг зохион байгуулж байгаа юм.
Тодруулбал,
Мөн үндэсний урлагийн тоглолт, монгол Банхар нохойн танин мэдэхүйн хөтөлбөр, цана, чарга, хоол ундны үйлчилгээ, шувуулахуйн болон шүхрийн үзүүлбэр болох юм.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ зэрэг улсаас 50 гаруй тамирчин хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.
Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд оролцох бүрэн боломжтой.
Уг наадмаар дамжуулан Монгол орны үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!