Улаанбаатар хотод Туул гол дагуу Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урт, зургаан эгнээтэй хурдны замыг барих олон улсын тендерийг энэ сарын 31-нд зарлаж, гэрээг дөрөвдүгээр сард байгуулахаар болоод байгаа билээ.
Уг замыг барихтай холбогдуулан Да хүрээ, Нарантуул захыг хотын хоёр талд хурдны замын төгсгөлд гаргана гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
Харин уг захуудыг хэзээ нүүлгэх талаар тэрбээр "Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн, баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх яриа хэлцэл хийж эхлэхээр төлөвлөж байгаа.
Нарантуул захыг дөрөвдүгээр сараас нүүлгэх шийдвэр гараагүй" гэв.
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Туулын хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!