ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Элчин Сайдын Яамнаас "Хятадын хаврын баяраар хамтдаа" хүлээн авалтын арга хэмжээг зохион байгууллаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ази тивийн улс орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын цагаан сар буюу "Хаврын баяр" нэгдүгээр сарын 29-нээс эхэлж байгаа билээ. 

Хятадын хаврын баяр нь 15 хоног үргэлжилдэг. Баярын үеэр орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэрээ болон гудамж талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг байна.

Мөн гэр бүл, хамаатан саднаараа цугларахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйд хийсэн “азын мөнгө”-ийг хүүхдүүдэд өгдөг аж. Хятадын хаврын баярын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гу­­дам­жинд хийдэг юм. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг. Айлчлан ирж буй Могой жил нь авхаалж самбаа, мэргэн ухааныг бэлэгддэг.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамнаас "Хятадын хаврын баяраар хамтдаа" гэх хүлээн авалтын арга хэмжээг өнгөрсөн долоо хоногийн Бямба гараг буюу нэгдүгээр сарын 25-нд зохион зохион байгууллаа.

Уг баярын арга хэмжээнд манай улсын УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, парламентад суудалтай намууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцов.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамнаас Хятадын Харбин хотноо хоёрдугаар сарын 7-14-н хүртэл зохиогдох гэж буй Азийн өвлийн спортын наадмын талаар танилцуулж, Хаврын баярын уламжлалт урлагийн тоглолтуудыг толилууллаа. 

Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Их хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа уг арга хэмжээг нээж үг хэлсэн юм.

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод - Гашуунсухайтын хил холболтын төмөр зам зэрэг төслүүдэд бодит ахиц дэвшил гарлаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элчин сайд Шэнь Миньжуань "Хаврын баяр бол Хятадын хамгийн эртний, хамгийн нижгэр, хамгийн чухал уламжлалт баяр бөгөөд Хятадын ард түмэнд гэр бүлийн эв эе, амар амгалан, аз жаргалыг мөрөөдөж, улс орны энх тайван, хүн байгаль хоорондын зүй зохистой харилцааны итгэл найдварыг бүтээдэг учир дэлхий даяар улам бүр хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын тэмдэглэлт өдөр болж, биет бус соёлын өвд бүртгэгдээд байна.

Дэлхийн хүн амын тавны нэг нь өөр өөр заншлаар хаврын баярыг тэмдэглэдэг бөгөөд “Хятадын хаврын баяр” улам бүр “Дэлхийн хаврын баяр” болж, дэлхийн бүх улс орны хүмүүст Хятад Улс, Хятадын уламжлалт соёлыг танин мэдэх чухал цонх болж, соёл иргэншлийн солилцоо, хүн төрөлхтний  хөгжил, дэвшлийг ахиулж буй нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгын ач холбогдол оршиж байна.

Монголын цагаан сарын баяр нь Хятадын хаврын баярын адилаар төрөл садан, найз нөхдийнхөөрөө зочилж, бие биедээ ерөөл дэвшүүлэн, тусгайлан бэлтгэсэн амтат хоолоор дайлж цайлдаг билээ. Сая та бүхэнд сонирхуулсан Танка, арьсан хатгамал, мөн амтлуулахаар бэлтгэсэн банш зэрэг нь хоёр орны соёлын уялдаа холбоог харуулж байгаа юм. Өнөөдөр та бүхэнд сар шинийн баярын мэндийг хамтатган дэвшүүлье.

Өнгөрсөн жил шинэ Хятад Улс байгуулагдсаны 75 жилийн ой, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил тохиож, хоёр улс шинэ хөгжлийн шатанд гарлаа. Монгол Улсын шинэ УИХ болон хамтарсан Засгийн газрын хүчин чармайлтаар, томоохон төслүүдийг урагшлуулан ахиуллаа. Хятадын Коммунист намын 20 дахь удаа сонгогдсон Төв хорооны Гуравдугаар бүгд хурлаар цаашид өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах томоохон чухал шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд, хоёр орны эдийн засаг адил 5 хувийн өсөлттэй байлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятад Улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүч байх үүргээ хэвээр хадгалж, өндөр чанартай хөгжил дэвшлийг ахиулан урагшлуулж, шинэ төрлийн үйлдвэрлэлийг хурдасгах хэлбэрийг бүрдүүлж, нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бүх талаар эрчимжүүлэх болно. Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл анх удаа 10 сая давж, гар утасны үйлдвэрлэл 1.6 тэрбум давж, хиймэл оюун ухаан салбарт шинэ амжилтуудыг тогтоолоо.

Мөн өнгөрсөн жил Хятад, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиолоо. БНХАУ-ын Дэд дарга Хан Жэнь анх удаа Монгол Улсад  айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа Шанхайн экспод оролцож, Хятад, Монгол, Оросын Ерөнхий сайд нарын гурван талт уулзалт анх удаа зохион байгуулагдлаа.

Хятадын статистик тоон үзүүлэлтээр, хоёр улсын худалдааны нийт хэмжээ 18 тэрбум 260 сая ам.долларт хүрч, 10.1%-иар өссөн нь хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд тохиролцсон 20 тэрбум ам.долларын зорилтод тун дөхөж очлоо.

Хятад Улсаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 50 хувиар нэмэгдэж, 145 сая ам.долларт хүрлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод - Гашуунсухайтын хил холболтын төмөр зам зэрэг төслүүдэд бодит ахиц дэвшил гарлаа. Мөн түүнчлэн, Хятадад зорчих, Хятадад суралцах нь тренд болж, мөн Монгол Улсад зорчсон Хятад иргэдийн тоо 200 мянга хүрч, бараг хоёр дахин нэмэгдлээ. Хятад Улс нь Монгол Улсын "Go Mongolia" санаачилгыг бодитойгоор дэмжиж, иргэдийн харилцан ойлголцлыг ахиуллаа.

Мөн Хятад Улс “Бүс ба зам” хүмүүнлэгийн тусламжийн төслүүдээрээ дамжуулан, зүрхний төрөлхийн эмгэг өвчнөөр оношлогдсон бяцхан хүүхдүүдийг эмчлэн эдгээж, ахмад настнуудад нүдний болор суулган, гэрэл гэгээ бэлэглэсэндээ тун баяртай байна. Өнөөдөр тэрхүү хүмүүсийн төлөөлөл мөн хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ тэдэнд баяр хүргэж, аз жаргал хүсэцгээе.

Эдгээр ололт амжилтууд нь Монгол Улсын нийгмийн бүх давхаргын найз нөхөд, ялангуяа та бүхний тусламж дэмжлэгээр бүтээгдсэн билээ. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хятад, Монголын харилцаанд оргилдоо хүрэх үе гэж байхгүй. Илүү сайн болох үе л гэж байх болно. Монгол Улс энэ жилийг “Залуучуудын жил”,  “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, хиймэл оюун ухаан, хүний ​​нөөц, ногоон шилжилтийг түлхэн ахиулав.

Хятад Улс Бээжингийн өвлийн олимпын дараа тун удахгүй Харбины азийн өвлийн наадмыг зохион байгуулж, цас, мөсний гайхамшгийг дэлхийд дахин гайхуулах гэж байна. Хятад Улс удахгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ШХАБ-ын "Тогтвортой хөгжлийн жил" зорилтыг ахиулах болно.

Мөн энэ жил Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн шинэ хөгжил дэвшлийг ахиулна. Эдгээр нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ боломжуудыг авчрах болно.

2025 оныг төсөөлөн харахад, хоёр орны хамтын ажиллагааны дүр зураг тодрон гарч ирж байна. Бүгдээрээ энэхүү дүр зургийг тодруулан, хамтдаа бүтээцгээе!

Хятадын хаврын баяраар хамтдаа. Та бүхэнд урт удаан аз жаргал, амжилт бүтээлийг дээдийг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр орны харилцаа алтан могой лугаа мөнхөд хөгжин, тасралтгүй урагшлахыг хүсэн ерөөе! Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэв.

"Хятадын Хаврын баяраар хамтдаа" хүлээн авалтын арга хэмжээний зургуудаас:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.164] 2025/1/28
зөа юун сүртэй юм бэ өмнөөс нь иччихлээ.баахан гишүүд
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.164] 2025/1/28
шар зурхайгаар бол өнөөдөр битүүн маргааш шинийн нэгэн ёстой дүн өвлөөрөө юун шинийн нэгэн байхав шар зурхай монголынх биш байна
1 | 0 Хариулах
Монгол хүн [66.181.184.222] 2025/1/28
Хаврын баяр бол дан ганц хужаагийн баяр биш л дээ. Ази тив бүхлээрээ, мөн дундад Азийн улс орнуудын нийтлэг баяр юм. Монголчууд хятадаас өөр гэдгийг сарын дараа болох, Монголын Цагаан сар харуулж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.36] 2025/1/28
Энэ айкон сайт монгол дахь хятадын зөөлөн хүчний бодлогыг гардан гүйцэтгэгч сайт байх
0 | 0 Хариулах
Сонин л юм [172.58.242.84, 208.87.234.201] 2025/1/28
Бодлоготой олуулаа очсон уу. Бодлогогүй олуулаа очсон уу. Арай л олон төрийн түшээд байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.13] 2025/1/28
Монголдох хужаа нарын цагаан сар уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.175] 2025/1/27
Д.Ганбат: Төмөр замын хил холболт нэрээр Тавантолгойнхоо талыг өгөх нь...
2 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/1/27
huzaatai tsug tsagaan saraa temdegledeg boloh ym bna huzaa bodlogo ontsgoi ymaa onoodor bisj margaashiig sain hardag ym bna mongolchuud onoodriin talhaar gedseen duurgedeg uchir nariin utgiig oilgohguildee shar shudee gargaad jrzaitlaan ineez baigaad chinii tolgoi deer suunaa
1 | 0 Хариулах
Зочин [80.187.75.178] 2025/1/27
батцэцэг нь очиход болмоор. заавал үнэгүй хоол гэхээр том эижиггүй бөөнөөрөө ичихгүй очих гэж
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.18] 2025/1/27
Галзуу улаан өнгөнд нүд эрээлжиллээ
5 | 0 Хариулах
Зочин [103.57.95.93] 2025/1/27
Бүх л түүхийн турш монголын ихэс дээдсийг хоолонд урьж гитэд маягийн урхинд оруулдаг байсан
2 | 0 Хариулах
Зөзө [122.201.31.57] 2025/1/27
Нөгөө тэмбүүтэй хүүхнүүд очоо юу.
3 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2025/1/27
Үнэгүй хоолонд ингэж олуулаа очдог хэрэг үү . Хэрэв тусгайлан урилгаар очдог бол эелдэгээр татгалзаж болмоор юм.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/1/27
Oros humus hyatadiig shutdeg yum bnle. Putin huuheddee hyatad hel surgaj baigaa gej ooroo helsen. Mongol uls bol hyatad ulstai hilleed 2 myangaas iluu jil bolj bnda.
1 | 3 Хариулах
⚪️🟡🟠🟢🔴⚫️🔵 [66.181.184.120] 2025/1/27
нэгэнт улаасан бол харлана
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.138] 2025/1/27
Д.Энхтүвшин: Эн тэнцүү биш зөвхөн Хятадын талд үйлчилсэн гэрээг дэмжихгүй
5 | 0 Хариулах
Zochin [45.117.32.5] 2025/1/27
Haana bolson be
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.138] 2025/1/27
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Хятадын талд үйлчилсэн төмөр замын хил холболтуудын гэрээг дэмжих боломжгүй! Төмөр замын гэрээ биш нүүрсний гэрээ байна. УИХ-ын тогтоолын заалтуудыг хасчихсан байна!
4 | 0 Хариулах
Буянцогтоо.Ц [202.126.90.138] 2025/1/27
Энэ нэг л но-той оргиод явчихсиимаа… Зөв. Ингээд мэтгэлцээд ил тод болгох ёстой! Одоо энэ ЭмСиЭс талыг дэмжих ёстой шүү. Тэгж байж ҮНЭН гарч ирнэ. Тэгж байж баланс баригдана.
2 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.117.185.238] 2025/1/27
😤
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
1990 оноос Монгол америк хятадын колони болсон. Энэ хоёр улс монголыг саалийн үнээ болгон ашиглаж байгаа. Америкийн ардчилсан намын гишүүн Жон Керри, Энтони Блинкен нар монголд айлчлахдаа монголыг баян бүрд гэж тохуурхаж доромжилж байсан.
2 | 0 Хариулах
хүннү [202.179.24.230] 2025/1/27
Хятад улс Цагаан сарын баяраа ЮНЕСКО-д “Соёлын биет бус өвд” бүртгүүлсэн. Энэ жилийн цагаан сар урд урдынхаас маш өвөрмөц, өргөн тэмдэглэх гэж байна. Тиймээс дэлхийн өнцөг бүрт суугаа ЭСЯ-ууд Цагаан сарын баяраа сурталчилж байна. Хятады хэд хэдэн том хотуудад Цагаан сарын тусгай хөтөлбөр зохион байгуулах болсон.
1 | 0 Хариулах
мал адуу [202.179.2.18] 2025/1/27
Тиймээ манай хятад мандан бадрах хятадын энэ баярын үеэр бид хүртэл баярлаж амрах хэрэгтэй байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.93] 2025/1/27
Айкон сайт хятад тал руугаа элгэмсүү ажиллагсад нь боржгон овог авсан суурин хужаа хуацяо нар ажилладаг юм болов уу гэж хардахад хүрдэг
3 | 1 Хариулах
Зочин [203.102.30.33] 2025/1/27
бүх л элчин сайдын яамдуудын мэдээллийг хамруулдаг яалтчгүй хамгийн том сайт л даа, өөр хаана ийм мэдээлэл гарсан байна, энд бүгд уригдаад очдог хэрнээ нуучихдаг л юм билээшд
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Монгол ядуу хөгжилгүй ч гэсэн тусгаар тогтносон эрх чөлөөт улс хэвээрээ байсан дээр. Монгол хятадад дагаар орвол монголчуудыг шинжаан уйгарчууд шиг эмгэнэлт тавилан хүлээх болно.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.93] 2025/1/27
Хятадуудыг олноор оруулж ирнэ гэдэг булгантуяа 800 хятадын троллтой нэр нь холбогдож байсан энхтуяа бээжинд очин хкн н удирдлагатай халуун дотно уулзаж бсан одонтуяа зэрэг хятадын талыг баримтлагчдын зураг бна
2 | 0 Хариулах
ооги [122.201.23.44] 2025/1/27
хятадууд Монголын Их хааны монгол хуанлигаар шинэлдэг харин монголчууд 1970аад оноос Түвэд хуанлигаар шинэлдэг болсон н харамсалтай, инээдтэй, өрөдөлтэй
2 | 1 Хариулах
ХАХА [66.181.176.170] 2025/1/27
НОХОЙНУУД, ӨМХИЙ ХУЖАА НАР
4 | 5 Хариулах
ооги [122.201.23.44] 2025/1/27
уль муу орос
1 | 2 Хариулах
Зочин [103.57.95.93] 2025/1/27
Хужаа руугаа зайл шаахай минь ээ
1 | 1 Хариулах
Зочин [103.212.163.219] 2025/1/27
Bayar hurgii
0 | 3 Хариулах
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Enkee axaas busdn jaaxn icmrlgarsn bn tr bataa edr bolio ym uzegu hvn shg💩
0 | 0 Хариулах
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Apu bataa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.163] 2025/1/27
Үргэлж нэг ХАМДТАА гээл зайлаарай
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Икон сайт хятадын талыг баримтлагч сайт болох нь батлагдаж байна. Энэ сайт дээр хятадын мэдээ гарахаар зүрх эсвэл бахархах дарж, оросын мэдээ гарахаар тэнэглэл эсвэл хаха дарж байна.
7 | 3 Хариулах
Зочин [66.181.179.16] 2025/1/27
Орсоос дандаа болохгүй, муу муухай бүхэн гарч байгаа болхоор л тэр шдээ "дуракаа"
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/28
Америк хятадаас ч болох бүтэхгүй муу муухай бүхэн гарч байгаа шд эргүү шизо минь.
0 | 0 Хариулах
zochin [103.168.35.195] 2025/1/27
энэ Энкээ одоо юу идэж уух гээл ингээд явдын бол доо хөөрхий
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.14] 2025/1/27
ТАЛ САЙХАН НУТАГТАЙ БИЛЭЭ! ТАРАГ АЙРАГ ИХТЭЙ БИЛЭЭ! ХҮҮК ТЭГЖ ХЭЛСЭН ШҮҮ!
2 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.14] 2025/1/27
БИДА УЛУС ГИТАДА УЛУСААС ХЭЗЭ Ч АЙХ ҮГҮЙ! УЧИР ЮУН ХЭМЭЭВЭЭС ДОТОР ХҮМҮҮН НҮҮЖ ЧАДАХГҮЙ! ЗАРДАЛ ИХ! МОНГУ ХҮМҮҮС ЯГ ОДОО Ч ГЭСЭН БҮХ ЮМАА ХАЯАД НҮҮЖ ЧАДНА!
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Ар монгол өвөр монгол гэсэн нэр хятадаас үүсэлтэй үг.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.190] 2025/1/27
хятадаар айлгадаг орос ялначууд Путлер миний хүүхдүүд хятад хэл сурдаг хэлсэнийг мэдээгүй юм уу Хятад оросын армид туслаагүй бол өдийд дайн аль хэдийн дууссан Украйны ялалтын тухай бүх хэвлэл мэдээгээр гарах байсан
3 | 6 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Хятад руугаа зайл гөлгөө.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.93] 2025/1/27
Луухааны үлдэгдлээ монголоос зайл
0 | 0 Хариулах
Зочин [50.67.149.179] 2025/1/27
Gong hei fat choy
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.14] 2025/1/27
БИДА УЛС ӨӨР ШҮҮ!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.24] 2025/1/27
Dor setggdel bichsen sda nar uls hoorondiin hariltsaag svitgeh gsen tsuun hden trolluud bhiimaa myanga2 n jil hursh bsan ulsuud hariltsaa sn bhaar booj vheh geed jinhene hurliiz erliizvvd l ene trolluud
5 | 2 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Хятад руугаа зайл эрлийзээ.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.180.68] 2025/1/27
Ккк тэр чигээрээ хятад бараанд хучуулаад эрээн гарж амь зогоодог дурак минь ояо руугаа зайлж ялалтын чимээ сонсгоо ч баасны халтараа
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Чам шиг хятадыг шүтдэг гөлөг хятад бараанд хучуулаад хятадын бараагаар амиа зогоож байгаа өрөвдөлтэй гуйлгачин гөлөг л байна. Би барууны барааг хэрэглэдэг оркоо.
2 | 2
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Baruuny bool bosgony shoroo
0 | 1
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Хятадын аюулыг хошигнол маягаар хүлээж авдаг байсан бол одоо энэ нь бодит болж байна. Ирээдүйд монголын хот хөдөөгөөр дүүрэн хятад ханзаар бичсэн сургууль цэцэрлэг эмнэлэг худалдаа үйлчилгээний газрууд баригдаж хаа сайгүй хятад туг дарцаг атгаж монголд хятад таунууд олноор баригдаж хятад хэлтэй монгол хүүхэд залуучууд олширч хятад парад болдог болно.
7 | 4 Хариулах
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Chinatown odooch zondoo bga zgr jinxn utgaaraa chinatown boln
0 | 0 Хариулах
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Marshall town han uul emart 120K narantuul 40K tsirk 5surguuil orcim gd tanarl mdq blxs
0 | 0 Хариулах
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Dunjingarav ih mongol tov ih nayd narny zam tsetserlegt hvreelen vega city🥰
0 | 0
Зочин [103.80.211.131] 2025/1/27
happy new year congratulations。 thanks Chinese People
3 | 2 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.170] 2025/1/27
Өмхий хятадын боол болох цаг ойртож байгаа юм байна даа монголчууд ! Наад хэд чинь инээж байгаад нэг л авна даа !
2 | 3 Хариулах
Зочин [103.168.34.153] 2025/1/27
Агуу их Дундат гүрний их хайр халамжийг авч улс орноо нэг тугын дор нэгтгэх их үйлсэд бие сэтгэлээн зориулж зүтгэсэн Монголын улстөрчиддөө зориулсан нэг ёсны зэрэг нэмэх ёслолын ажиллагаа болжээ.
2 | 2 Хариулах
Зочин [103.212.116.49] 2025/1/27
Очсон хүмүүс эрлийз хурлийзаа баталлаа.
1 | 5 Хариулах
Зочин [124.158.107.45] 2025/1/27
ЗА АРАЙ ДЭНДНЭЭ ЛУУТ БҮЖИГ ОДОО ЗААЛАНД БНА 10 ЖИЛИЙН ДАРАА ГУДАМЖИНД ГАРНА ТЭР ЦАГТ МОНГОЛЧУУД ТӨРИЙН ЭРХЭЭ АЛДСАН БАЙХ ВИЙ ДЭЭ.
4 | 2 Хариулах
Sociologist 2.0 [202.9.40.173] 2025/1/27
Hohi cn mankurt amerikiig ix shvtxr tusgaar togtnoloo alddg ym
0 | 0 Хариулах
[66.181.184.120] 2025/1/27
тэр цагт хоолой хүрхэрч хархирч шархираад. нэг мэдсэн хөөмий хятадых болчихсон байсан. 🗣♨️
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Хятад улс монголд баяраа тэмдэглэж байгаа нь монголыг хятадын нэг хэсэг шүү гэдгийг анхааруулж байна.
3 | 7 Хариулах
[202.131.234.123] 2025/1/27
дээш гарсан эрлизүүд манжийн үлдэгдэлүүд энд ирж бунхандаа мөргөж байгаа даа.
4 | 3 Хариулах
Зочин [128.77.93.68] 2025/1/27
Монгол, Хятад орны найрсаг харилцаа улам батжин бэхжих болтугай.
6 | 4 Хариулах