Индэр    
@mpa
@mpa
@mpa
@mpa
@mpa
2025 оны 1 сарын 27
Зураг
iKon.mn Сэтгүүлч

28 жил хэмжиж НЭГ огтлов

“Уран бол үхэл”, “Уран бол ирээдүй”...

Энэ эсрэгцэл бол Монгол улс Францтай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Төрийн ордон дахь болон ордны гадаах өнгө аяс байсан юм. Гадаа төмпөн шанага тачигнаж, дотор алга нижигнэж байв.

Гэсэн ч төмпөн, шанаганы дуу намжиж монголчууд тусгаар улс, аль нэг улсаас хамааралтай биш гэдгээ харуулах томоохон ажилдаа ханцуй шамлан орлоо. 

“Моод”-ноос гарсан энэ сэдвийг цаашид ярихгүй байцгаая

"Эх орон" гэж уйлагнах хүмүүс байсаар байгаа нь нийтийн сэтгэхүй урагш алхаагүй хэвээр байгаа гэсэн үг биш юм. Хулхи эх орончдын өчүүхэн жижиг ашиг сонирхлоос үүдэн гарах хуурамч үг дийлэнх иргэдийн эгдүүцлийг хүргэж байгааг харахад худал аль хэдийн үнэнд гүйцэгджээ

Олон жилийн өмнө ураны эсэргүүцэл ид эрчимжиж байх үед арван дөрөвхөн настай миний фэйсбүүкийн нүүр зураг хүртэл “No nuke” гэсэн хүрээтэй байсныг бодоход тэдний нийгмийн сэтгэлзүйд үзүүлж байсан нөлөөллийн цар хүрээ хэр том байсныг илтгэнэ. 

Гэсэн ч одоо иргэдийн дийлэнх нь биш юмаа гэхэд лав тал хувь нь худлыг таних чихтэй, үнэнийг ярих зоригтой болжээ. Харин “Харах” цаг хугацааны асуудал биз ээ… Муу зүйлийг л харахгүй, сонсохгүй, ярихгүй гэж сургадаг атал бид хөгжил рүү хөтлөх зүйлс дээрээ нүд, чих, амаа таглаж явсаар удсан байна. Гэхдээ хожимдоогүй юм. Харин ч зөв цаг үе дээрээ зогсож байна. 

Үеэ өнгөрөөж, “Моод”-ноос гарсан хуурамч эх оронч үзлийн тухай сэдвийг цаашид ярихгүй ингээд орхиё. 

Намайг их сургуульд элсдэг жил нийгмийн чиглэлийн манай ангид 70-аад хүүхэд элсэв. Яг дараа жил нь зэргэлдээ сургуульд цөмийн физикийн ангид элссэн найз маань ангидаа хоёулхнаа сурч буй тухайгаа хуучилж байв. Нэг үеийнхний сонирхож буй салбар нь ийм тэнгэр газар шиг ялгаатай байсан нь гунигтай. 

Гэсэн ч тэр үед төгсөөд нэг газар л ажилд орж амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэйгээр уул, уурхайн салбарыг сонгосон үеийнхэн маань ч олон байв. Энэ нь монгол дахь анхны гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүн байсныг хүн бүр энэ олон жилийн турш эргэн тойрныхноосоо ажигласан биз ээ. Ураны гэрээ ч цаашид олон хүүхдийг шинжлэх ухаанаар суралцах хүслийг нь бадраана гэж бодохоор талархууштай. 

Мэдээж хэрэг төгсөөд зах зээл дээр миний мэргэжил илүүдсэн. Харин найз маань гадаад руу л явах хүсэлтэй байсан юм... Цаашид олон хүүхдийн хүсэл зоригийг “Гадаад” биш “Эх орон” гэж өөрчилж чадах нь төр засгийн энэ гэрээ тэргүүтэй ухаалаг шийдвэрүүдээс хамаарах нь дамжиггүй.

Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хамаг юмыг нь хамж цөлмөөд явах гэж буй мэтээр сандарч тэвддэгийг шууд буруутгах аргагүй ч цаана нь дээр дурдсан жишээ шиг ирээдүйд үлдэх үр ашгийг нь илүүтэй ярьж, хөрөнгө оруулагчид болон төр засгаас шахаж шаардах нь илүү шинэлэг эх оронч үзэл юм. 

ЗГ: Манай улсад энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх хариуцлага огт байхгүй

Физикийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын цөөхөн хэдэн дадлага хийж болох газруудын нэг нь “Бадрах энержи” компани. Монгол орны зүүн өмнөд хэсэг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын олборлолт явагдаад гурван жил өнгөрчээ. 

Гэхдээ тус төслийн түүх уг гурван жилээр хязгаарлагдахгүй юм. Яриа хэлцэл яригдаж эхлээд 28 жил, нөөцөө бүртгүүлээд 12 жил болжээ. Нийт нөөцөө 2013 онд бүртгүүлснээс хойш 10 орчим жил туршилтын олборлолтыг явуулах бэлтгэл ажлыг хийсэн байна.

зураг
 

/Зөөвч-Овоо төслийн одоогийн талбай/

Харин одоо тус газарт 2028 он хүртэл бүтээн байгуулалтын үе буюу үйлдвэр баригдана. Энэ хугацаанд хөрөнгө оруулагч тал 500 сая ам.долларыг гаргах юм. Үүнээс хойших санхүүжилтийг төслийн үр ашгаасаа тооцоод явах аж. Манай улсад энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх хариуцлага огт байхгүй гэдгийг Засгийн Газраас онцлоод буй. 

Гэрээгээр төслийн шууд үр өгөөжийн дийлэнх Монгол Улсад ирэх явдлыг баталгаажуулсан, түүнчлэн манай улсын уран олборлолтын салбарын хөгжилд жишиг болох уурхайн суурийг тавина гэдгээ Францын талаас илэрхийлээд байгаа юм. 

Мөн орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжин 44 сая ам.доллар шилжүүлж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу уг төсөл ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн санд шууд төвлөрч эхлэхээрээ онцлогтой гэснийг ахин сануулъя. 

"Зөөвч-Овоо" төслийн туршилтын үйлдвэр 2023 оны 10 дугаар сар.

ЦЭЭЖИЛЖ АВАХ ТООНУУД: 

💵 Нийт төслийн хугацаанд  $5 тэрбумын  ашигтай ажиллана. 

  • Улс, орон нутгийн төсөвт жилд ₮520 тэрбум
  • Төслийн нийт хугацаанд ₮17.1 их наяд
  • Үндэсний баялгийн санд жилд ₮61.5 тэрбум
  • Төслийн нийт хугацаанд ₮2 их наядыг төвлөрүүлнэ.

👷 1,600 орчим ажлын байр шинээр бий болно. 

📝 Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж явна.

📌 Монгол улсад тогтоогдсон ураны нөөц 192 мянган тонн. Энэ нь дэлхийн ураны нөөцийн 3% бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсдаг.

📌 Ирээдүйн ураны нөөц ойролцоогоор 1.5 сая тонн. Үүнийг тогтоож чадвал дэлхийд тэргүүлэгч 5 орны нэг болох боломжтой юм. 

ГЭРЭЭНИЙ ОНЦЛОХ ЗААЛТУУДТАЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРНА УУ

"Мега биш Мини төсөл юм биш үү?!"

Нийт төслийн хугацаанд 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллахыг чамлаж "Мини төслийг мега гэж хөөрөгдлөө" гэх хүмүүс байгаа ч баялгаа зөвхөн экспортлоод л хөгжчихгүй гэдгийг ойлгох нь чухал юм. 

Төсөл дуусах хүртэл олох ашгаас гадна ирээдүйд авч үлдэх зүйл, утга учрыг нь олж харах нь чухал болов уу. 

Монголчууд Франц улстай ураны чиглэлээр анх хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр эхлүүлсэн 1997 оноос хойш 28 жил гацаж, Монголд анхны гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт хийгдсэнээс хойш 16 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт гэдэг нь энэ төслийг онцлох шалтгаан болж буй. 

28 жил хэмжсэний эцэст нэг огтлов. Тэр хугацаанд хөөсөрсөөр байсан нийгмийн төөрөгдлийг онцолж ярихгүй байхын аргагүй. Олон нийтийг мэдэхгүй зүйлээр нь далимдуулж, үнэт зүйлийг нь ашиглан хэрхэн хуурч мэхлэн  төөрөгдүүлж өөрсдийн ашиг сонирхолдоо ашиглаж болдгийн томоохон жишээ шүү дээ. 

Үүнээс гадна хамгийн чухал нь төслийн хүрээнд уурхайг дагасан дэд бүтэц хөгжих, хүхрийн хүчлийн үйлдвэртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх цаашлаад алс ирээдүйд манай улс цөмийн эрчим хүчийг ашиглах, атомын цахилгаан станцтай болох зэрэг цаад үр өгөөжийг мартаж болохгүй. 

Мөн энэ удаагийн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг өмнөх буюу анхны хөрөнгө оруулалттай харьцуулах нь утгагүй асуудал билээ. Монголд орох ашиг, олборлох зүйлээсээ эхлээд бүх талаараа тэс ондоо төслүүд гэдгийг ойлгох нь чухал юм. Гуравдагч хөршийн анхдагч хөрөнгө оруулалт болон хоёрдогч гэдгээрээ л адилхан болж буй нь харьцуулах шалтгаан болоод байгаа болов уу. 

Баялаг хараалд бус хөгжилд хөтлөх нь... 

Энгийнээр алтны дэргэд дэх гууль шарлаж, манай улс мухар сүсэгт бус шинжлэх ухаанд итгэдэг шинэ итгэл үнэмшилтэй болж дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэх эхний алхам болох юм. Хүсээд байгаа их мөнгийг ч ирээдүйд дуудна. Гадаадын хөрөнгө оруулагч нараа хуурч мэхлэн, ойлгомжгүй, тогтворгүй байдлаараа хашрааж гүйцсэн манай улсад итгэх хөрөнгө оруулагч нарын итгэл сэргэнэ.

Баялаг хараалд бус хөгжилд хөтөлдөг гэдгийг ойлгох цаг иржээ... 

зураг
 

ХЭН?, ЮУГ?, ЯАЖ? 

Эцэст нь төслийн талаар товч ойлголт өгөхийн тулд ХЭН, ЮУГ, ЯАЖ гэдгийг тайлбарлая. 

ХЭН?

"Зөөвч-Овоо" ураны төслийг хэрэгжүүлж буй Монгол, Францын хамтарсан "Бадрах энержи" компанийн ард ямар компаниуд байгаа вэ? Тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, танилцуулгыг хүргэж байна.

/Компани тус бүрийн зураг дарж танилцуулгыг уншина уу./

ЮУГ? 

Дорноговь аймаг орчмын бүс нутагт хэдэн арван сая жилийн хугацаанд ураны ордууд бүрэлдэн тогтжээ. Манай улс шар нунтаг хэмээх ураны хүдрийн бүтээгдэхүүнийг байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан гаргаж авах юм.

Уран нь манай гарагийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн металл. Хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээний уран агуулагдаж байдаг. Уран нь цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Өдөр ирэх тусам үнэ нь өсөж байгаа стратегийн уг бүтээгдэхүүний 1 граммаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний дулаан үйлдвэрлэдэг байна.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ЯАЖ? 

Манай улс ураныг газар доор уусган олборлох аргаар олборлох юм. Дэлхийн ураны олборлолтын 48%-г энэ аргаар ашиглан хийж байгаа ба уг аргыг ашигласнаар ил нүх, хаягдлын овоолго үүсэхгүй, ус шавхах шаардлагагүй, байгалийн төрхийг хамгийн бага хөндөнө зэрэг олон давуу талтай аж. 

Хэн, юуг, яаж гэдгийг илүү нарийн ойлгохын тулд та заавал Улаанбаатараас төслийн талбай руу олон км-ийг туулж очоод нүдээр харах албагүй. “Бадрах энержи” компани өөрсдийн үйл ажиллагаагаа маш дэлгэрэнгүй тайлбарласан танилцуулгатай байгаад талархууштай. Өөр олон төслүүд үүнийг жишиг болгоосой ч гэж аминчлан хүснэ. 

Зөөвч-Овоо төслөөр 360о аялал хийх бол ЭНД ДАРНА УУ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
e [147.45.44.241] 2025/2/5
eb8nryUKj')) OR 658=(SELECT 658 FROM PG_SLEEP(15))--
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
evmp3nXK1' OR 146=(SELECT 146 FROM PG_SLEEP(15))--
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e74fkMXJp'; waitfor delay '0:0:15' --
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e0'XOR(if(now()=sysdate(),sleep(15),0))XOR'Z
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e' AND 2*3*8=6*8 AND 'Y5yX'='Y5yX
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
eAG0QeyFj
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.254] 2025/2/3
Хүхрийн хүчилтэй гүний усаа яах уу? Гүнээс соруулаад гаргасан ради плутоны цацрагтай хаягдлаа наранд хатаахад агаартай холилдсон цацраг тээсэн агаараа яах вэ? Агаарч гэлтгүй үүлэнд хүртэл шингээд бороо болж орно. Энэ бүх байгалийн үзэгдийг хэн өөрчлөх үү? Та бүхэн атомын бөмбөг дэлбэрсний дараа ямар ямар аюул бий болдгийг сонирхож үзээрэй. Хэдэн арав, зуун км-т аюулаа тээсээр байдгийг бүү мартаарай. Ганц Улаанбадрах бус олон олон Улаанбадрах сумууд бий болно. Усыг нь ууж болохгүй, агаараар нь амьсгалж болохгүй, цацрагтай газраар явж болохгүй !!! Хаа сайгүй ийм аюул нүүрлэнэ. Ард түмнийг цөмийн аюулын мэдэх эрхийг хааж, нууцалж, худлаа аюулгүй мэтээр итгүүлэх гэж янз бүрийн оролдлого хийж байна. Хүхрээ хүртэл гүний усны дээр ердөө 100 метрт шахна. Шахсан хүхрийн хүчил гүний усанд нэвчиж шингэнэ. Гүний цэнгэг ус булаг шанд, худаг бүгд хордоно. Цэвэр усны нөөцгүй болж хомсдолд орно. Гадаадаас усаа зөөх, хортой усаа уух сонголттой нүүр тулна. Яана вэ???
2 | 1 Хариулах
Зочин [66.181.189.254] 2025/2/3
Цөмийн хаягдал аюулгүй юм бол францууд өөрсдөө булаач. Яагаад заавал монгол гэж. Цөмийн (атомын) станцаа барих төсөл нь байхгүй мөртлөө уран яаж дулаан цахилгаан эрчим хүч гаргах юм. Хөгжил биш мөхөх аюул нүүрлээд байна. Хүхрийн хүчлээр хөрс байгалиа түлчихсэн, ради плутонийн цацрагаар бүх бодгал, хүн амьтнаа шараад үүний гайгаар дархлалын эс устаж генийн өөрчлөлтийг бий болгох асар олон ураны уурхайнуудаас ард түмэн зугтаж чадах юм. Бид мөхөж устах болчихоод байна. Долларын шуналтангууд захиалгаар эх орондоо Чернобыль шиг амьдралыг монголчуудад санал болгож байна.эх орондоо ард түмэндээ цөмийн бөмбөг захиалж дэлбэлэх ямар гэм нүгэл хийсэн юм бэ? Уран олборлох арга, ураны хаягдал булах нь цөмийн бөмбөг дэлбэлснээ ямарч ялгаагүй шүү. Хортой утаа, хортой хүнс чинь хангалтгүй байна уу? Ард түмэнд хүхрийн хүчилд уусч, цөмийн цацрагаар шарагдаж үхэх нь дутлаа гэж үү? Яагаад???
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/2
ЗОМБИ вирус тархлаа
0 | 0 Хариулах
=lYmLpjkTu9Y [103.57.94.108] 2025/2/1
Uranium Mines in Capitol Reef National Park
0 | 0 Хариулах
💩 [103.57.94.108] 2025/2/1
zugeer hurzeer uhaal elsen shigshuureer shigsheed shuudailaad bochihdog gej bodood baigaa yum,yuch medehgui tembuu tarhi hujaanuud
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.139] 2025/2/1
цэгмид, сэтгүүлч бат-отгон, жагар, отгонбаатар гээд амьдралын арга нь өрөвдөлтэй юмаа
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.165] 2025/2/1
mongo avsan heden trolluud hodoonii tenegn malnuudaas bolood ene udaa zogssoj bolohgui ee . oros geed yavtsgui bolson uls mongoltei tuuhii ediin zah zeeld orsoldogch gedgiig oilgohiig husdgui malnuudiig yah ve
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.26] 2025/1/30
ХУЖААГЫН ГАР ХӨЛ БОЛОГСОД ХЭДЭН ХАЛТАР ЦААС АВААД ЭСЭРГҮҮЦЭЖ БАНА УРАНААА АШИГЛАЖ БҮР АТОИЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ХАМГЫН ХЯМД ЦАХИЛГААН, ЭНЧИМ ХҮЧТЭЙ БОЛЖ ИМПОРТОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭЛ ДОТООДОО ХАНГАЖ ХӨГЖИНӨ ЛЭЛХИЙН ХАМГЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД БҮГД ХЭДЭН 10 н АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ!!!
1 | 2 Хариулах
💩 [103.57.94.108] 2025/2/1
Chi ih mungu avdagaaraa sain medej baih shivdee,tsagdaad ochij haanaas mungu avsan meduulegee uguh heregtei
0 | 0 Хариулах
💩 [103.57.94.108] 2025/2/1
tegeed chinii duraar stants barichihdag yumuu,guilgachin hujaa baij
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2025/2/1
Орос ахаа өмөөрчижээ бас. Тороолоо. Тэр хужаа чинь худалдаж авна гээд байна яаахуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.254] 2025/2/3
Атом цөмийн станцаа эхлээд бариач. Станцаа барьж ашиглалтад орсон үедээ хөгжих юм бишүү. Мега төсөлд чинь атомын станцаа барьж өгнө гэж бичээгүй байна даа. Франц уран авна, шар нунтгаа булна гэж гэрээ хийсэн шүү. Нүдтэй бол сайн харж унш даа. Чихтэй бол сайн сонс. Хийсэн гэрээг нь хараад сонсооч.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.240] 2025/1/29
za medehgui yum daa. tugjril, tulsh 2oo zohitsuulaj chadahgui baigaa bj, uranaa sain tootson bolovuu daa. saalia beldehees savaa beld gedeg dee.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/1/28
Худлаа гэвэл Далай ламаас асуу тэр хэлээд өгнө Дүрд орох гэж яадын гэд асуу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/1/28
Хэнийг ч цэвэрлэхгүй ээ зүгээр л цаг л нөхцөөж бгаа хоол нь бга хүмүүс юү ч хийдэггүйн зүгээр Дүр эсгэж Дүрд л тоглодын.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/1/28
Оюулзгана бацаанаа НӨАТ-ын буцаалтаа авъя бас 1р сарын 1072 ноогдолоо авъя сар дууслаа төлгөн банкны ахлах тэллэр боссконууд нь нэг нэг санхүүгын арр нээцэн мөнгө угаагаал тэтгэвэр халамж хүүхдийн мөнгө НӨАТ-ЫН буцаалт энэ тэр дээр боож базаж бгаад мөнгө угааж босгоод сурцан муусайн малнууд мань мэтийг ямар ч Санхүүгийн мэдлэг боловсролгүй гэд ДААМ гараад сурцан ч бх шиг илий илий юмнууд бхымаа арай л уу хоногын жижиг жижиг мөнгөн дээр дөрөөлөөд сурцан энэ тэр гээш.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.246] 2025/1/28
Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ л гэх юм хэдэн онд манайх нүүрсээ импортоор худалдан авах вэ эсвэл ямар нөөц үлдтэл ашиглана гэсэн тооцоо байна уу хямдхан зарах гэж яарах юмдаа
1 | 0 Хариулах
Зочин [103.71.101.52] 2025/1/28
Мардайгаас ураныг маш олон жил зөөж ашиглахад тэнд ямар нэг хор уршиг одоог хүртэл илрээгүй. Тиймээс манайхан юу ч мэдэхгүй байж худал попорч улстөр хийх хэрэггүй. Уранаа өндөр хөгжилтэй оронтой хамтарч ашиглая. Өгөөжийг нь хүртэцгээе. Мөн хөгжицгөөеө.
5 | 3 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/1/28
эндээс олсон ашиг нь хэдэн улс төрчидийн хармаагаа ороод дуусах биз, Монголын төсөвийн хөрөнг 34 жил улс төрчдийн хармааруу урсаж байгаа, тиймээс ч улс төр лүү улайран зүтгэх галзуучууд дүүрэн болсон
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.183] 2025/1/28
Өгөөжийг нь нүүрс шиг дээгүүрээ хүртэнэ.
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.33] 2025/1/28
1 АСУУДАЛАА 10-20 ЖИЛ ЯРИАД ШИЙДВЭРЛЭЖ ЧАДДАГГҮЙ ТЭНЭГТДЭГ УЛС БОЛ ЗӨВХӨН МОНГОЛ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/1/28
Аймаар Шуналтай Монгол
0 | 0 Хариулах
Ганчимэг [192.82.92.204] 2025/1/28
Гоё нийтлэл байна уншууртай
3 | 1 Хариулах
Зочин [103.57.93.85] 2025/1/28
Уран олборлохыг эрс эсэргүүцэж байна.
4 | 6 Хариулах
Зочин [45.141.215.28] 2025/1/27
Оросоос санхүүжилттэй улсаа хорлогчдыг шалгаач.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.41.126] 2025/1/27
Hevlel medeelliin salbar buheldee👎🏾👎🏾👎🏾👎🏾
1 | 3 Хариулах
Зөөвч овоо төсөл [66.181.189.35] 2025/1/27
Энэ ураны төслийг улс төр мөнгө ярьж байгаад гарын үсэг зурчих шиг боллоо. Монголчуудаас зөвшөөрөл аваагүй хүхрийн хүчил шахаж баахан шар нунтаг авч туршилт хийчихсэн байсан байна. Гэхдээ энэ туршилт хийх үеийн гүний ус хүрээлэн буй орчны нөлөөлөлийн судалгаа гэж юу ч тайлагнаагүй худлаа баахан физикийн онолын юм ярьж монголчуудын технологийн мэдлэг мууг далимдуулах шиг болов. Ядаж шахсан хүчил нь хир их талбайг хамарсан байгаа хэдэн дээж авч судалсан талаар юу ч ярьсангүй. Гидрогеологи болон баяжуулах инженер мэргэжлийн нэг ч гарч ярьсангүй. Юу ч мэдэхгүй 2 залуу баахан буруу зөрүү юм чалчив. Монголчууд газар нутагтаа харам шүү.
5 | 4 Хариулах
Зочин [202.126.91.183] 2025/1/28
Эх оронч сэтгэлгүй,тэр мөнгө ч 126 ийн карманд орсон.Учрал ч нэлээд мөнгө авч
1 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.115.33] 2025/1/27
ШАТААЖ БАЙГАА НҮҮРСЭЭ ХОРТОЙ ХОРГҮЙГ ШИНЖИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИ УРАНЫГ САЙН МЭДНЭ ГЭЭД ДОКТОРУУД МОНГОЛОО ХЭРХЭН ХЭДИЙ ХЭМЖЭЭГЭЭР ХОРДУУЛЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ Л ХУДЛАА ЦЭЦЭРХЭЖ НҮДЭНД НЬ ЗООС МӨНГӨ Л ХАРАГДАЖ ӨЛӨН ЦАРАЙЛЦГААЖ БАЙНА .ӨӨРСДӨӨ ЖИЖИШ ОВРЫН АЦСтай БОЛ ЯАХАВ ГЭХСЭН .БИД ЭНД ХОРДОЖ ӨРӨНД ОРЖ ФРАНЦЧУУД АЦСдаа ТҮЛШ БОЛГОЖ ХЯМД ЦАХИЛГААНААР БАЯЖИНА . ОРОНА ЦАЦРАГТАЙ ХҮХЭРЭЭ АШИГЛАЖ БУЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ЭНД БУЛААД БУЛШЛААД ГАРНА . ТЭНД НЬ МОНГОЛЧУУД 1000 МЯНГАН ЖИЛ АМЬДРАН СУУНА . СААРАЛ НУНТАГАА ХАЙЛААД ЗЭС ЦУВИМАЛ ГАРГАВАЛ .ТӨМРИЙН ХҮДРЭЭ ХАЙЛААД ГАН ШИРЭМ ҮЙЛДВЭРЛЭВЭЛ НҮҮРСЭЭ УГААГААД БАС КОКСЖУУЛААД ГАРГАВАЛ МОНГОЛ ХҮН АЖИЛТАЙ БОЛЖ МОНГОЛД ОРЖ ИРЭХ ӨГӨӨЖ НЬ ИХЭСЧ ХОРТОЙ УРАН УХАХГҮЙГЭЭР МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БАЙНА . УХААД ЗӨӨГӨӨД БИД ЮУ ХОЖИВ.ӨРТЭЙ ҮЛДЭНЭ . ӨЛӨНГҮҮД ӨЛӨН ЗАНГАА ТАТААРАЙ
6 | 4 Хариулах
Зочин [51.38.225.46] 2025/1/27
уран эсэргүүцээд байгаа эрлийз хурлийз ороzын бууны нохойнуудыг барихыг нь бариад хорихыг нь хориод няц дараад устгаад улсаа цэвэрлээчээ
10 | 6 Хариулах
Зочин [51.38.225.46] 2025/1/27
эхлээд женкогоос эхлээд цэвэрлээд яваач. данхаа чи эх орноо бодох уу ахаа бодох уу
8 | 3 Хариулах
Ааги [202.126.91.22] 2025/1/27
Тэр эсэргүүцэл цугланууд бүгд Оросын ЭСЯны хийж найруулж бгаа хор.
8 | 4 Хариулах
[202.126.91.179] 2025/1/27
Баялгийн санг шилэн болгох хэрэгтэй
2 | 1 Хариулах
Зочин [202.131.234.123] 2025/1/27
Энэ хүмүсийг түүхэнд хархаар дүрсэлнэ
2 | 3 Хариулах
Зочин [103.168.34.204] 2025/1/27
Europiin ulsuud uursduu iim orduudaa haagaad baigaa bizde? Huurhii yaduu ulsiin zovlon yumdaaz
3 | 4 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/27
orosuud ene tal deer hatuu bair suuri ilerhiilne gedgeee buur 2015,2016 onuudad sanuulj baisan tiimees orosiin gar hul bologsdiig taschin hayaj uranaa olborloh heregtei herev orosuud mongold uran olborloj baisan bol ene turiin ordnii gadaa jagsaad baigaa gulugnuud jagsah n bitgii hel tend ajillaj baigaa orosuud ruu ochij ohinoo ehneree sexiin bool bolgoj uguh baihdaa muu ulugchinduug bodit baidal deer tiim l aimhai lalaruud shu dee
5 | 3 Хариулах
Зочин [51.38.225.46] 2025/1/27
үнэн тиймээс монголд байгаа ороzын бууны нохойнуудыг цэвэрлэх цаг нь болжээ
4 | 2 Хариулах
Зочин [103.57.95.187] 2025/1/27
Философич молор эрдэнэтэй цөмийн физикчидийг мэтгэлцүүл
5 | 2 Хариулах
Зочин [139.5.216.49] 2025/1/27
философи, цөмийн физик 2 чинь шаал өөр салбар шүү дээ.
4 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.51] 2025/1/27
Цөмийн физикч гэж хахуул авч биеэ худалдсан элгээ солиулса н тэгш баяр уу 15 жилийн дараа үүнийг бичсэн хүн ураны хаягдал хогын булшанд хордож үхэх болтугай
2 | 2 Хариулах
Зочин [202.9.41.76] 2025/1/27
Казахстан гэсэн бол Африкийн улсуудын талаар бичих ёстой!
5 | 2 Хариулах
Зочин [202.55.188.83] 2025/2/1
Босоо хар африкийн авилга дампуурлыг яривал далай болно. Юун казахстан
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/1/27
Оросууд Мардайд уран олборлоод болоод л байсан. Монголчууд өөрсдөө олборлохоор болохгүй гээд байгаа эргүүнүүдийг яах вэ? Одоо уран дээр суусан гуйлгачид гэж хэлүүлмээр байна уу? Казакстан уранаа олборлоод хөгжөөд байна. Манайх болохгүй юу?????
13 | 9 Хариулах
Зочин [122.201.31.164] 2025/1/27
Манайх олборлохоосоо өмнө дарга нар ашгаа авчдаг
3 | 5 Хариулах
ЗОЧИН [59.153.115.33] 2025/1/27
Чи уран олборлож гаргахгүй бол ӨЛСӨЭ үхчих гээд ӨЛӨНТӨӨД байна уу. Наадах чинь малчин нүүдэлчин монгол хүний эсрэг гэмт хэрэг шүү
2 | 3 Хариулах
Зочин [66.181.179.49] 2025/1/27
Франц биш Оросын компани байсан бол хэн ч юу ч хэлж чадахгүй гөлөг биз..? Айн
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.183] 2025/1/28
Манай хэдэн шуналтай хүмүүс хожиж,ард түмэн хохирно.Хэзээ төрд гарсан тэнэгүүдэд олигтой санаа гач байсан юм.Шуналтай чи баяжина гэж битгий горьд
0 | 2 Хариулах
Ччччч [66.181.181.73] 2025/1/27
Модон жорлонтойгоо жилдээ нэг их наядын орлогыг аялал жуулчлалаас олж болж байхад аюулгүй байдал тав тух дэд бүтэц бизнес менежментээ сайжруулчихаар наад уранаас чинь илүү олох бус уу?? Энэ мэт салбаруудаа идэвхижүүлээд солонгоруулчихвал уул уурхай цаашаа л болно доо.
5 | 7 Хариулах
Uran [202.131.229.146] 2025/1/27
France uhah bolohoor orosuud uhchih gd buun surtal hiigeed humuus holslood huuramch eh oronchid garch ireed bgaag ch medeed bgama
7 | 3 Хариулах
Мардай [202.131.231.86] 2025/1/27
1978 оны эхээр дэлхийн зах зээлд 1 кг ураны борлуулах үнэ 115 ам.доллар байсан боловч тэр жилийн 3 дугаар сард АНУ-ын Пенсилвань дахь “Three mile” арлын цөмийн реакторт осол гарч, цацраг идэвхт хий алдагдсаны улмаас ураны үнэ огцом буурч, 1978 оны дунд үед 1 кг нь 70 ам.доллар болсон юм (M.V.Hansen. World Uranium Resources. IAEA Bulletin, Volume 23, 1981). Гэтэл Зөвлөлтийн Засгийн газрын удирдамжаар И.В.Архиповын ахалсан хэлэлцээрээр Монголоос 1 кг ураныг 5 ам.доллараар авахаар тохиролцсон түүх энэ байна. Уран 1960-аад онд дэлхийн зах зээлд 0.45 кг нь 5 ам.доллар байсан юм билээ (M.V.Hansen. World Uranium Resources. IAEA Bulletin, Volume 23, 1981).Зөвлөлт нөхөд 1960-аад дундаж ханшийг баримжаалж 1980-аад онд үнээ тулгасан түүх энэ бөлгөө. Засгийн газрын тэргүүн Ж.Батмөнх нь “Зөвшөөрөхөөс дөө” гэснийг бодохул шууд тулгалтад орсон бололтой.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.179.92] 2025/1/27
Хууль өөрчлөгдсөн, хэмнэл хөгжим өөрчлөгдсөн удахгүй Монгол сүйрч магадгүй.
1 | 2 Хариулах
Монгол Улсын иргэн [202.9.41.124] 2025/1/27
За яамай даа. Ганц ч болтугай эерэг мэдээ бн. Харин тэр баялгийн сан ч дээ, мэдэхгүй. Нэг мэдэхэд МАНАН-гийн гараар ороод дууссан байх вий. Хэнч цаасан дээр худлаа тоо бичээд, хуурамч данс үзүүлээд байж чадна. Яг тэр сангийн үр өгөөжийг хэзээ биетээр мэдрэх юм бол доо.
9 | 2 Хариулах
зочин [59.153.112.98] 2025/1/27
40 сая доллароор яах юм вэ. Ураны хөр хөнөөл 400 их наядаар хэмжигдэнэ эдгээр гэрээ хийсэн улстөрчдийг шүүхэд өгөх хэрэгтэй. Газар доор 150 км энэ хүхрийн хорт уусмал 60 жилийн дотор тархана. Гүний ус гадаргын усны ургамал бүгд үхнэ. Цөл болно. Эргээд ураны хаягдлаа Монголд булна жинхэнэ гамшиг болно.
5 | 4 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.117.185.238] 2025/1/27
Франц Африкийн орнуудаас нохой аятай хөөгдсөн дөө.одоо монголыг сүйрүүлж хорлох нь дээ
5 | 6 Хариулах
ЗОЧИН [59.153.115.33] 2025/1/27
Тийм шүү Африкаас хөөгдсөн .Болоогүй франц нутгаасаа олборлоно гэхээр нутаг нэгтнүүд нь засгийн газар нь NO гээд хөөчихсөн гээд боддоо .
3 | 4 Хариулах
Боссон Хөхсөн Боов чуудаа [66.181.179.49] 2025/1/27
Франц биш Оросын компани байсан бол хэн ч юу ч хэлж чадахгүй гөлөг биз тэ..?
7 | 4 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.117.185.238] 2025/1/27
Мулгуу нохой минь Африкийн түүхийг судал
2 | 7 Хариулах
zochin [202.131.231.86] 2025/1/27
Юун юм дугарах эсрэгээрээ дэмжээд сүйд болно шдээ наадуул чинь
5 | 1 Хариулах
Зочин [167.103.15.21] 2025/1/27
Huuramch eh oron ch setgelgee gej ireed Iim aimar elt zahialgat niitlel bicheh baisan ym uu. ene niitleliig bichsen hun harin eh oron gej ogthon ch bodolguiger mongo l bodoj niitlel bichej. Delhiin ter undur hogjiltei ornuud chin uursduu uranii olboroltiig eserguitsdeg ym shdee.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.161.55] 2025/1/27
Төмөр зам Оюу толгойг танкчин эх орончид яаж ийгээд 15 жил хойшлуулж чадсан Үр дүн нь коронагийн үеэр танкчин маань өөрөө аргаа барахдаа хонио бариад гүйсэн Тэгэхээр монголд хониноос өөр бариад гүйх юм юу бнда Юуч хийж бүтээхгүй бол юуч хөгжихгүй Ийм ганц зарчим л бдг Хийж бүтээхийг эсэргүүцээд бдг хэрнээ улсаас бэлэн мөнгө нэхээд хараагаад бдг танкчин эх орончид оо гэж
12 | 4 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/1/27
Ёстой үнэн. Ажилаж хөдөлмөрлөхгүйгээр зүгээр суугаад тэжээлгээд байх санаатай хүмүүс шүү дээ. Хийдэг ажил нь улсаа хараах, бүгдийг үзэн ядах л юмдаа. Татвар, төлөхгүй, үндсэн хэрэглээ цахилгаан, дулаан, усны үнээ нэмүүлэхгүй сонирхолтой. Баардаж зугаалах, үнэтэй машин унах болохоороо мөнгөтэй ийм л хүмүүс байна.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.179.92] 2025/1/27
Ганц хэлтэй хоол булаацалдсан гарууд.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.69] 2025/1/27
Ийм муухай захилгат нийтлэлээ болимоор юм. Уул нь ийм бузар гэрээ хийсэн дэмжсэн нөхдүүд заавал цаг хугацаа өнгөрснөөс үл хамаарч үндсээр нь шийтгэдэг баймаар байна. Оюу толгойн гэрээг байгуулсан Баяр гэгч новшоос эхэлмээр байна
9 | 7 Хариулах
Гүний ус [66.181.190.20] 2025/1/27
Одоо хэн ч ойлгохгүй бас ойлгохыг хүсэхгүй зөвхөн мөнгө улс төр яриад л шийдчихсэн. 10 жилийн дараагаас их өөр асуудлууд гарна даа
5 | 2 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Францын компани МАНАН бүлэглэлийн хооронд ашигтай гэрээ хийгдэнэ. Монголд ядарсан монголчуудад ямар ч ашиг тусгүй гэрээ хийгдэж, эцэст монголын газар нутаг таван хошуу мал хүүхдүүд өвчилнө.
2 | 5 Хариулах
Uran [202.131.229.146] 2025/1/27
oros avbal buur butkuee
1 | 1 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/1/27
Мэдэхгүй байж худлаа бураад бай!
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.5] 2025/1/27
Za ed nar hemjtelee udiishvv gej shan shaah ymaa
0 | 0 Хариулах
Ард түмэн [202.126.91.92] 2025/1/27
Уранаа одоо олборлоод экспортлох цаг болсоон. 3 эвэртэй ишиг, 2 толгойтой тугал, духандаа ганц нүдтэй хурганы зохиомол үлгэр одоо явахгүй
19 | 3 Хариулах
Зочин [103.168.34.153] 2025/1/27
Яг одоо Төрийн ордны хаалган дээр тэр үлгэр чинь бодитоороо биелэх бна. Карма, үйлийн үр өөр дээр чинь хүссэн хүсээгүй очих цагт Чи хожимдсон бна. Үр ачаас чинь 2 толгойтой хүүхэд гарч ирнэ, тэр үед цусаар уйлаад ч буцахгүй.
5 | 9 Хариулах
Зочин [103.168.34.153] 2025/1/27
Урд өмнө байгаагүй Төрийн 3 өндөрлөг 3 уулаа луйварчин, авлигач үед энэ тамын үүд нээгдлээ.
2 | 2 Хариулах
Зочин [85.12.6.227] 2025/1/27
Уран бол ирээдүй. Харин Оросууд 1978 онд 1кг-ийг 5 ам.доллараар худалдан авч байсан юм даа, дэлхийн зах зээлийн үнэ 115 ам.доллар байхад. Тэд яаж арын хашаанд байгаа үнэгүй уранаа алдах юм? ОХУ-д уран л байдаггүй юм, бусад бүх ашигт малтмалууд нь байгаа. Тиймээс л 2009 онд Монголчууд АНУ-тай хамтран Мардайн ураны ордыг ашиглах гэж байхад нь Путин атомын цахилгаан станц амалж байж ХАН Ресурсыг тухайн үед Ерөнхий сайд байсан согтуу С.Баяраар хөөлгөж билээ. Арыг нь даана гэчихээд Монгол улс олон улсын Арбитрын шүүхэд ялагдахад үнсэнд хаясан шалз шиг хаясан даа, Монголын татвар төлөгчид гэрээгээ зөрчсөн тул 100 сая ам.доллар төлсөн. Согтуу элчин сайд С.Баяр болон Путин "атомын цахилгаан станцтай болгоно" гэсний 16 жилийн ой болж байна. ОХУ-д хэзээ ч бүү итгэ, тэд манай 2 Төрийн тэргүүн, 2 Ерөнхий сайдыг Москвад алж байсан алуурчид.
22 | 4 Хариулах