Байгалийн үзэсгэлэнт газруудыг олон хүн мэддэг болсноос үүдэж тухайн газар орон, ан амьтны экологийн зан төрх алдагдаж байгаа жишээ олон бий. Иймд зүй зохистой аялал жуучлалыг хөгжүүлэх нь чухал асуудал болсон.
Үүний тод жишээ бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурт чуулах хунгийн чуулганыг дагасан аялал жуулчлал юм. Монголчууд эртнээс буцах шувуудын араас гиюүрэн харж болдоггүй хэмээн ярьдаг байсан нь хий хоосон мухар сүсэг бус хол нүүдэллэх гэж буй шувуудыг үргээлгүй амар тайван байлгах гэсэн ухаан ажээ.
Харин нөгөө талаас хунгийн чуулган нь гадаад, дотоодын жуулчдыг ихээр татдаг тус нутгийн аялал жуулчлалын чухал хэсэг болоод удсан. Тэгвэл уг аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаа болон хэрхэн хөгжүүлэх ёстой талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Өмнө нь Ганга нуурт хун их чуулдгаас хүн их ирдэггүй байв
Нутгийн уугуул иргэн "Биднийг хүүхэд байхад өвөө эмээ "Буцах шувуудын араас битгий хар, муу ёр" гэж хэлдэг байлаа. Хунгийн чуулганы зургийг авахдаа хүртэл шууд ойртолгүйгээр өвсөөр бие ээ далдалж нуугдаж зургийг нь авдаг байсан. Өмнө нь Ганга нуурт хун л чуулдгаас хүн их ирдэггүй байв" гэсэн юм.
Тэгвэл одоо үед нэгэнт аялал жуулчлалын томоохон хэсэг болсон уг байгалийн үзэгдлийг хэрхэн хамгаалж байна вэ?
Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зохистой, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд аяллын маршрут гаргасан байна. Мөн Ганга нуур болон усны шувуудаа хамгаалах талаар нутгийн ард иргэдэд сурталчлан таниулах аялал жуулчлалын арга хэмжээ буюу "Хунгийн баяр"-ыг зохион байгуулдаг болжээ.
Түүнчлэн хунгийн чуулганыг үзэхээр ирсэн хүмүүст байгаль хамгаалагч хяналт тавьж нэгдсэн нэг цэгээс харуулдаг гэдгийг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Өвөрмөц нүүдлийн зан төрхийг нь ашиглаж зүй зохистой аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй
Монголын шувуу хамгаалах төвөөс уг аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлбэл зүй зохистой байх талаар тодруулахад дараах зүйлсийг зөвлөсөн юм.
🦢🦢🦢
Шувууд яах гэж чуулж байгаа вэ гэдгийг ойлгох нь чухал
🦢🦢🦢
🦢🦢🦢
🦢🦢🦢
Хамгааллын ажлаа тухайн шувууныхаа зан төрх дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй
🦢🦢🦢
🦢🦢🦢
🦢🦢🦢
Байгаль хамгаалалд хамгийн том тулгамдаж байгаа асуудал нь хүмүүсийн мэдлэг боловсрол. Тухайн амьтдын экологийн зан төрхийг нь хүмүүст маш сайн ойлгуулах юм бол хайрлаж хамгаалж эхэлнэ гэв.
Нутаг нутагт ингэж болдоггүй юм, тэгж болдоггүй юм гэнэ билээ гэсэн хорио цээртэй уул, усууд олон байдаг нь тухайн нутгийн экологийн чухал эх үүсвэр болсон байгалийн зохилдлогоо хамгаалах нарийн ухаан гэдгийг хүндэтгэн зохистой аялж, түүнчлэн тэрхүү онгон дагшин газраа мөнгө гэж харалгүй хайрлан хамгаалж явах нь тухайн нутагт төрж өссөн хүн бүрийн үүрэг ажээ.
Таны өмнө нь очиж үзсэн байгалийн гайхамшигт тогтоц болон үзэгдэл өөрийн тань зохисгүй, болчимгүй нэг л үйлдлээс чинь болж дараа зорьж очиход тань байхгүй болсон байх вий...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!