"ҮРЖИНГИЙН ЯДАМСҮРЭН"
Хүн бүрд урлагийг ойртуулах зорилгын хүрээнд IKON.MN шинэхэн урлагийн булангаа танилцуулаад байгаа билээ.
Энэ удаа бид “Монгол бахархал”-ын өдрийг
тохиолдуулан Монголын анхны ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн гуайн 120 жилийн ойн хүндэтгэлийн
"Амар аясгалан"үзэсгэлэнг түүний охин зураач Я.Булганы тайлбартайгаар хүргэж байна.
Үзэсгэлэнд тавигдсан зүйлс нь түүний уран бүтээл, цуглуулгын ердөө хэсэгхэн нь юм.
Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та текст унших бол тайлбарын дууг зогсоож болно.
Эсвэл тайлбарыг нь сонсонгоо зургаа ажиглаарай. 🔉🎧
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️
I. АЯСААРАА АМГАЛАН ТҮҮНИЙ ЕРТӨНЦ
- АРДЫН ЗУРААЧ Ү.ЯДАМСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?
ҮРЖИНГИЙН ЯДАМСҮРЭН 1905-1987 он
Монголын Уран зургийн галерейн хойморт заларч буй “Өвгөн хуурч”-ийн зургийг хэн ч хаанаас нь ч харсан зүс, хувцас, эд хэрэглэл гээд зурсан арга техникийг нь ч Монгол гэж хэлнэ.
Бид дэлхийн алдарт Пикассо, Ван Гогийн тухай гайхалтай түүхүүдийг олонтоо мэдэхээс өнөөдрийн бидний “Монгол” гэж ам бардам хэлж чадах зүйлсийг элэрч мартагдахаас нь хамгаалан өвлүүлсэн буурал урчуудынхаа талаар мэдэхгүй.
Монгол Улсын анхны Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн нь хэлмэгдүүлэлтийн хахир хатуу үеэс эхлээд хорио цээр эхтэй социализмын үеийг туучин бүхий л амьдралынхаа туршид Монголын угсаатан зүйн эд хэрэглэл, ур хийцийг устаж үгүй болохоос нь урьтаж өөрийн амиараа дэнчин тавин барин зурахыг нь зурж, цуглуулахыг нь цуглуулж нэгэн зуун дамжуулан бидэнд үлдээжээ.
Түүний их зураачийн замнал долоон настайгаасаа эхлэн хийдэд шавилан суун бурхны эрдэмд суралцаж, 13 настайдаа Далх Есөн тэнгэр бурхныг бүтээснээс эхэлжээ...

🔊АУДИОТОЙ🔊
ЗУРААЧ Я.БУЛГАН: Аав маань зураач хүн маш их судлах ёстой гэж үздэг байсан учир судалгаагүй бүтээл огт хийдэггүй байв. Тэр үеийн угсаатан зүй, шашны зан үйлсийн жижиг зүйлсийг хүртэл маш их судалдаг байсан.
Бидэнд үргэлж “Үйл, бодол, яриагаа зөв байлга” гэж захидаг байлаа. Загнадаггүй, уурладаггүй хүн байсан. Тиймдээ ч энэ үзэсгэлэнгээ “Амар аясгалан” гэж нэрлэсэн.

"Эго", "амбиц"-гүй хүн байсан. Олон зүйлд санаа зовдоггүй, эмзэглэдэггүй хүн байв. Та бүтээл дээрээ нэрээ тавиач гэхээр “Тэр яах вэ, юм үлдэж л байвал миний нэр сонин биш. Та нар үүнийг хадгалаад явна биз дээ” гэдэг байв.

Өөрөө хуучны эд хэрэглэлээ хэрэглэдэг, угсаатан зүйгээ сайн мэддэг, их тансаг хувцасладаг хүн байсан. Хэт хутга зүүхээс наагуур л явдаг байсан нь хүмүүсийн нүдэнд их өртдөг байв. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэж байхдаа хүртэл хэзээ ч хамаагүй хувцаслаж гардаггүй. Хуримын ёслолд явах гэж байгаа юм шиг л явдаг байсан.

II. ИХ ХҮРЭЭНИЙ ӨВИЙГ АВДАРЛАСАН НЬ
- ТҮҮНИЙ ЦУГЛУУЛГА
🔊АУДИОТОЙ🔊
Тухайн үед
Их хүрээний ихэнх зүйлс устаж үгүй болж байсанд санаа нь зовж залуу хойч үедээ үлдээх хүсэлтэй байсан
учир зах дээр эсвэл айлд, хог дээр байсан ч хамаагүй зүйлсийг цуглуулдаг, судалгаа хийж араас нь явдаг байсан.

Монгол хатад, ноёд, Богдын хүрээнд юу хэрэглэж байсан гээд нэлээд олон зүйлсийг устгасан байхад тэр бүхнийг үлдээхийг бодож, алтан үсгээр урласан судрууд, Занабазарын хийцийн бурхад, угсаатны олон зүйлсийг хэлмэгдчихгүй, шоронд орчхолгүй хадгалж авч үлдэнэ гэдэг тийм амар зүйл биш юм. Чингис хааныгаа ч дурсаж болохгүй байсан үе шүү дээ. 1943 оноос Чингис хааныг зурсан.

Социализмын маш
хориотой үед энэ бүхнийг хадгалж үлдсэн гэдэг нь их зориг юм.
Тухайн үедээ угсаа ясны талаар ярих нь хориотой учир угсаатан зүй биш чимэглэх урлаг гэж ярьдаг байсан.

Жишээ нь энэ тулгыг зүгээр л айлын гадаа байхад нь нарийн хийцийг нь гярхай олж хараад 1,000 төгрөгөөр худалдаж авч байсан байдаг.

Ижий, аав хоёр маань олсон юмнуудаа үргэлж арчиж цэвэрлэн шинэ болгодог байсан. Тухайн үеийн урчуудаар бурхдын мутрыг наах зэргээр сэлбүүлдэг байсан. Цоо шинээрээ олддог юм гэж байхгүй байсан. Мэдээж түүнийгээ нууцаар л хийдэг байсан.

Цаасан шуумал Зонхов бурхан болон өөрийнх нь уншдаг байсан Жадамба судар

Эртний их хүрээний загвараар хийсэн Монгол гутал

III. ГАДНАА НАМ, ДОТРОО ЛАМ...
- ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛҮҮД
🔊АУДИОТОЙ🔊
Ихэнх зургаа усан будгаар хуурай техникээр зурдаг байсан. Түүнийгээ шороон будаг буюу гуаштай хольж зурдаг. Зөөлөн бийрээр илж авдаг учраас усан будгууд нь голдоо дандаа хонхойчихсон байдаг.
Бүх зурагт нь алт ордог байсан. Түүнийгээ найруулдаг байсан сармагчны гавал хүртэл байдаг. Их л нарийн найруулдаг, тухайн үед төдийлөн олддоггүй байсан энэтхэг боронзоор хийдэг байсан. Тэр нь маш гоё өег өнгөтэй, бат бөх байдаг.
Энэ жижигхэн ширээнийхээ ард завилж суугаад л юмаа хийдэг байсан.

"Өвгөн хуурч"-ийн анхны эскиз зураг. 300 гаруй эскиз зурагнуудаас нь энэ эскиз зургийг онцолсон.
Суудал, гарны хөдөлгөөн зэрэг нь их төгс эскиз шиг санагддаг.

"Дөрвөн багшийн хөрөг" буюу өөрийн шүтээнүүдээ ийнхүү зурсан байдаг. Одоогийн Хэнтий аймгийн Норовлин сумын Улаан нүдэн гэх газрын хийдэд 25 нас хүртлээ шавилан сууж байсан үеийнх нь түүх, бага настай нь холбоотой учраас эдгээр хөргөө маш их хайрлаж, үнэлдэг байсан.
Өндөр Гэгээн Занабазарын тухай бидэнд их ярьж өгдөг байсан. 13 насандаа бурхны зураг зурж эхэлсэн байдаг.

Хаан бугуйвч, Хатан сүйх бөгжний скиз зургийг гаргасан байдаг.
Нацагдорж хээтэй гэх мэт зарим олон загваруудыг нь буддын шашны бэлэгдэлтэй зэрэг шалтгаанаас болж батлалгүй хорьсон байдаг нь тухайн үеийн үзэл суртлыг харуулдаг.

Улаанбаатарын сүлдний загвар зургийг гаргаж байсан. Гурван янзаар зурсан байдаг. эскизийг нь энд тавиагүй. Тус загвар зургаа эмэгтэйчүүдийн гоёлд оруулж байсан нь их сонирхолтой.

Ү.Ядамсүрэн гуайн зурсан "Цогт тайж" киноны дүрүүдийн хувцасны загвар

Социализмын үед зарим хөргийг албадан зурахгүй бол болохгүй байсан цаг үе. Социализмын өнгө аястай зүйлсийг л зурж байж хажуугаар нь угсаатан зүйгээ аварч үлдэж чадсан байдаг.
Өвөө нь
“Гаднаа нам, Дотроо лам”
гэж хүртэл хэлдэг байлаа.

Гэхдээ хувьсгал, дайн байлдаан гээд юу ч дүрсэлсэн байсан энэ маягаараа Монгол угсааныхаа юмыг шингээж үлдээсэн байдаг. Энэ зургаас харахад Монгол зургийн аргаар зурдаг мод, уул, хад байх жишээтэй.

Эдгээр улс төрийн хөргийг яагаад тавьсан юм бэ гэж хүмүүс асууж байна. Тухайн үед Сталин, Маршал Чойбалсан гэж хүмүүс байсан уу? Байсан. Энэ чинь түүх шүү дээ. Бид түүхийг үгүйсгэж чадахгүй.

Магадгүй ийм зургууд зурсныхаа ачаар тухайн үедээ амьд үлдэж чадсан байх. Төв хорооноос хүртэл тагнуул тавьж, хэлмэгдэж ч байсан гэлээ ч их мэргэн ухаантай байсан.
Найман тахилыг зурж байхад нь “юу зурчхав аа” гэж шалгахад “загас, шүхэр” гэж хэлж байсан гэдэг.

1960 оноос хойш “Олон сайхан зураачид гарч ирсэн учир уран зургаа орхино. Одоо угсаатан зүйдээ юм үлдээх хэрэгтэй. Үүнийг л залуучууд мартчихна” гэж ярьдаг байв.
Энэтхэгийн соёл, судар, үлгэрийг их сонирхдог байсан.
Аливаа бэлгэдлүүд нь дэлхий нийтэд ашиглаж байсан эртний соёлуудаас орж ирсэн нэг л зүйл. Ганц Монголд байдаг тэгээд л болоо гэж огт ярьдаггүй.
Их нарийн тайлбарлаж өгдөг байсан.

Гар урлалын чадварлаг дархан, оёдолчин, урлаачид байхгүй болж
гар урлалын урлаг устахаа дөхөж байсан үед Улаанбаатар хотод гар урлалын үйлдвэрийг анх байгуулж байсан.
"Залуу дархчууд үүнийг хэрэгжүүлээсэй.
Энэ мэдлэг үгүй болж устана. Тийм болохоор хойч үедээ л үлдээе"
гэж ярьдаг байсан.

Өөрийнхөө гар урлалын цомогт зориулж зурсан загвараараа захиалж хийлгүүлсэн үргэлжилсэн гэх санааг илтгэсэн нэг нэгээр нь хэлхдэг оньсон түгжээтэй богц.

108 дүртэй цамын зургийг гурван удаа зурснаас Энэтхэгт, Буриадын болон Занабазарын музейд тус тус хадгалагдаж байна.
Цамын өмсгөлүүдээс ганцхан шашны зүйлсийг олж харахгүй шүү дээ. Хатгамалчдынхаа урыг харж болно. Нүд сохлом нарийн зүйлс их бий.

Ямар зүү, утсаар хатгаж байсныг хараад ойлгохгүй. 19-р зууны нарийн сувдыг яаж хэлхэгдэж байсныг мэдэхгүй шүү дээ.
Нэг хатны сампин хадгалагдаж байдаг. Түүнийг яаж ч томруулдаг шилээр хараад хийцийг нь ойлгохгүй. Залуучууд байтугай биднээс өмнөх үеийнхэн ч мэдэхгүй байна.

Угсаатан зүйн нийт 700 гаруй зүйлсийг зурсан байдаг. Манай ард түмэн угсаатан зүйн маш их зүйл урлаж байсан суу билигтэй хүмүүс шүү дээ. Үүнийг гадаад байтугай дотооддоо ч таниулах ёстой юм.
Бид гадаадын винтаж, бохемын талаар их ярьдаг. Гэтэл Монголын зээгт наамал, зүү ороох урлаг
дэлхийд танигдах зүйлтэй шүү дээ. Үүнийг л хүсдэг байсан.

“Их хүрээний зүйлс байхгүй болно, устаж мартагдана. Тийм болохоор хойч үедээ үлдээе” гэж чихэнд хоногштол ярьдаг байв. Одоо дархад, урчууд хийж байгаа ч гэсэн яг 18, 19, 20-р зууны эхэнд Монголчууд юу хэрэглэж байсныг мэдэхгүй байна шүү дээ.

Тэр тусмаа социализмын үед Монголчуудыг өмнө нь "бөөсөрсөн", юу ч үгүй хүмүүс л байсан мэт буруу ойлголт өгдөг байсан.
Гэтэл эсрэгээрээ
зэс, мөнгө, алтан аяганд ууж идэж байсан ард түмэн дэлхийд ховор шүү дээ. Нүүдэлчид юу эдэлж хэрэглэж байсныг бид угсаатан зүйн хийсэн зүйлсээс нь л харж чадаж байна.

Өвгөн хуурчийн бэлэгдэл нь өөрийнх нь байнга хэлдэг байснаар
Монгол хүн гэдэг оюунаар баян, эдээр элбэг
гэсэн утга юм.
Хоёр хуруундаа бөгжтэй байдаг зэрэг нь зүгээр л нэг утга учиргүй хийчхээгүй. Элбэг дэлбэгийг нь үзүүлэх гэсэн байдаг.
Ардын эд хэрэглэлийн зурагнууд дээрээ илүү дэлгэрэнгүй зурсан байдаг. Ямар данх, домбо хэрэглэж байсан. Нохойны эдүүр нь хүртэл ямар байсныг харуулсан байдаг.

Эдгээр зүйлсийг хадгалахад бидний ижий их хувь нэмэр оруулж бурхан шиг шүтүүлсэн.
Өөрөө Монгол хүн биш ч гэлээ нөхөртэйгөө 18 настайгаасаа эхэлж ханилаад насан эцэслэх хүртлээ Монгол дээлээ тайлаагүй хүн шүү дээ.
Тиймдээ ч бүх юмыг нь урлаж сурсан байдаг. 80 нас гарсан хойноо ч бүтээлээ хийсээр байсан.

Ү.Ядамсүрэн гуай судалгаануудынхаа талаар маш их ярьж өгдөг байсан боловч гар бичмэл үлдээгээгүй байдаг.
Магадгүй өнөөгийнх шиг үе байсан бол чөлөөтэй ярих байсан.
Цаашид илүү таниулах талын ажлыг хийнэ.
Угсаатан зүйн судалгаа дутагдаад байна. Угсаатан зүйг залуучууд мэдэж байх хэрэгтэй. ЕБС-ийн хөтөлбөрт ч орох хэрэгтэй. Заавал ингэж хувцаслаарай гэсэн үг биш шүү дээ. Манай
монголчууд ийм зүйл эдэлж хэрэглэж байсан, ийм байсан гэдэг л түүх юм.
Соёмбын бэлгэдлийг ч мэдэхгүй байна.

Тайлбарыг: Зураач Я.Булган
Гэрэл зургийг: MPA.MN
Нийтлэлийг: IKON.MN М.Батчимэг