Оюу толгойн хөрөнгө оруулалт Монголд хэрхэн шингэж байна вэ?

-  "Оюу толгой" компаниас Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулж буй үр өгөөж зөвхөн улсад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин урамшуулал, худалдан авалт, экспортын орлогоор хязгаарлагддаггүй. Орон нутагт бизнесүүд өргөжин тэлж, ажлын байр нэмэгдэн, улмаар үйлчилгээний салбар, иргэдийн орлого, дэд бүтэц, боловсрол, нийгмийн хамгаалалд дамаар нөлөөлж, ус, байгаль орчны менежментийн сайн туршлага Монголд нутагших зэргээр үр нөлөө нь улс даяар тархаж, урт  хугацааны үнэ цэнийг бий болгож байна. Аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай ус ашиглалт, ухаалаг технологи, орон нутгийн хөгжил, чадавхтай дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зэрэг нь уул уурхайн салбарыг үргэлж дагаж явдаг чухал ойлголтууд юм. Иймд "Оюу толгой" компанийн 2025 оны III улирлын тайланг тоймлон эдгээр чиглэлд хэрхэн ажиллаж байгааг дүгнэн хүргэж байна. 

"Оюу толгой" компани 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төлж, дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Мөн үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцуулжээ.

 

Хариуцлагатай уул уурхайн компаниудын сайн жишгийн нэг нь тухайн орон нутагтаа тогтвортой хөгжил бий болгох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг тууштай хийх явдал билээ.

Оюу толгой орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 2015-2025 оны гуравдугаар улирлын байдлаар нийт ₮233.7 тэрбумын санхүүжилт олгосон байна.

Харин 2025 оны III улиралд "Оюу толгой" ХХК, "Говийн оюу хөгжлийг дэмжих сан", "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" зэргээр дамжуулан дараах салбаруудад ₮8.8 тэрбумын санхүүжилт олгожээ.

 

"Оюу толгой" компани нь “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан болон Ханбогд сумын “Гурван талт зөвлөл”-өөр дамжуулан дараах ажлуудыг хийж байна.

 

 

 

Нэгэн үе хүүхдүүд ЕБС-аа төгсөөд нийгмийн салбараас өөр сонгох сонголтгүй болчихсон байв. Гэсэн ч Монгол дахь анхны гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын үр дүнд уул уурхай гэх сонголт нэмэгдсэн билээ.

Уг давалгааг түүчээлэн "Оюу толгой" компани "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан оюутнуудад тэтгэлэг олгохын сацуу цаашлаад шинэ төгсөгчдийг дэмжихээр 2011 оноос хойш нийт 261 төгсөгчийг ажлын гараагаа Оюу толгойгоос эхлүүлэх боломжийг олгосон байна.

Шинэ төгсөгчийн хөтөлбөр, Дадлагын болон Дадлагажигч хөтөлбөр, Ажил, хөдөлмөрт бэлтгэх зэрэг хөтөлбөрт 2013 оноос хойш 1,617 сурагч/оюутан хамрагджээ.

“Говийн оюу” хөгжлийг дэмжих сан нь 2016 оноос хойш 10 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэн нийт 763 оюутанд 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа ба Өмнөговь аймгийн хэмжээнд 2016 оноос хойш 815 оюутан "Говийн оюу" оюутны тэтгэлэг болон малчин өрхийн оюутны тэтгэлэгт хамрагдсан байна.

Улсын хэмжээнд 2010 оноос хойш 2,219 сурагч/оюутан Залуусын хөгжлийн хөтөлбөр, Дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад байгаа юм.
Харин 2025 оны III улиралд 133 оюутанд тэтгэлэг гардуулж, 18 чиглэлийн 23 шинэ төгсөгчийг компанидаа авжээ.

 

Мөн өсвөр үеийнхний сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой “Гэрэлт” төслийг хэрэгжүүлж 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147 дугаар ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж байна.

6 дахь жилдээ хэрэгжиж буй уг төсөл нь нийт 25 сургуульд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “ногоон өрөө”-г байгуулж 56,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийг сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн зөвлөгөө, сургалтад хамруулжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд Оюу толгой 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 35.1 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулжээ.

2025 оны гуравдугаар улиралд уг хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

 

2025 оны III улирлын байдлаар ус ашигласны төлбөрт нийт 7.3 тэрбум төгрөг төлжээ.

2025 оны гуравдугаар улиралд ус дахин ашиглалтын зорилт 80 хувь байсан бөгөөд зорилтоо давуулан биелүүлж, дунджаар 86.5 хувьд хүргэсэн байна.

2013 оноос хойш 2025 оны гуравдугаар улирлын байдлаар ус ашигласны төлбөрт нийт 211 тэрбум төгрөг төлжээ.

 

“Оюу толгой” компани хиймэл оюуныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлснээр дэвшилтэт технологийн тусламжтай гэнэтийн зогсолтоос сэргийлж байна.

Мөн уурхайн үйл ажиллагаандаа цахилгаан технологийг үе шаттайгаар нэвтрүүлэн 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилго тавиад байна. Эдгээр санаачилга нь Монголд төдийгүй “Рио Тинто” группийн хэмжээнд анх удаа хэрэгжиж буй төслүүд юм.

 

Олборлох, тээвэрлэх, гүний уурхайд ажиллах, хүнд машин механизмтай харьцах нь секунд тутамд эрсдэл дагуулдаг. Тиймээс Оюу толгойн уурхайд ажиллаж буй ажилтан бүр аюултай гэж үзсэн ямар ч ажлыг шууд зогсоох эрхтэй ажилладаг байна.
Гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтийг 0.23-аас бага байлгах зорилттой ба 2025 оны гуравдугаар улиралд уг үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.16 ногдож, Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг хамгийн сайн хангадаг уурхайн нэг болжээ.

Монголд дэлхийн түвшний аюулгүй ажиллагааны системийг нутагшуулан осол авааргүй ажиллах орчныг бий болгохыг зорьж Рио Тинтогийн дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудаас хамгийн аюулгүй уурхайг Монголд бүтээн байгуулж чадсан байна.
Нийт ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд 24.1 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
Гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур болон баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн хүрээнд хийсэн Тавдугаар бөмбөлөгт тээрмийн барилгын ажил амжилттай дуусч, Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Эдгээр байгууламж нь уурхайн үйл ажиллагааны чухал хэсгүүд бөгөөд Хоёрдугаар анхдагч бутлуур нь гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх сүүлийн гол дэд бүтэц юм.
9 дүгээр сард 41 багийн нийт 958 хүн ажилласан баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт зогсолт буюу их засварын ажил хийгдсэн ч гуравдугаар улиралд зэсийн үйлдвэрлэлийн дээд амжилт тогтоолоо. (Энэхүү засварыг 10 дугаар сард хийхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд орсон өөрчлөлттэй холбоотой 9 дүгээр сард хийсэн юм.

Гүний уурхайн Панел 2 хойд хэсгийн анхны хүдэр буулгуурыг 8 дугаар сард буюу төлөвлөгөөт хугацаанаас 9 сарын өмнө амжилттай тэсэллээ.

 

Уул уурхайн салбарыг үргэлж дагаж явдаг байгаль орчны нөхөн сэргээлт, хэмнэлттэй ус ашиглалт, ухаалаг технологи, орон нутгийн хөгжил, дотоод ханган нийлүүлэгчдийн сүлжээ, аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага нь зэрэг үүргээ амжилттай үүрч яваа “Оюу толгой” компани нь энэ салбарын үр өгөөжийг оновчтой болгох бодит жишээ болж, цаашид өөр олон уул уурхайн төслүүд Монголд амжилттай хэрэгжих жишиг болж байна.

"Оюу толгой" компани нь Монгол Улсын төсөв, дотоодын бизнесүүдийн чадавх, ажлын байр, орон нутгийн хөгжил зэрэгт үзүүлэх нөлөөгөөрөө зүгээр нэг уул уурхайн компани биш Монголын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүчний нэг болж байна.