Нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Завханы Отгонд -44,4 градус хүрч хүйтэрсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас мэдээллээ.
Тус нутагт өнгөрсөн жилийн нэгдүгээр сард мөн -48.8 градус хүрч хүйтэрсэн нь 2024 оны үнэмлэхүй бага температурын утгаар бүртгэгдсэн байна.
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-24.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 24.0 см, Баянхонгорын Гурванбулагт 20.0 см, Завханы Цагаанчулуутад 18.0 см, Увсын Улаангом, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэс, Хэнтийн Баян-Адрагад 17.0 см, бусад хэсгээр 0.0-16.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!