KOLON INDUSTRIES FnC ORGANIZATION-K.O.A компани нь Монголд НООЛУУРАН ХУВЦАСНЫ ХАЯГДЛЫН ТЕКСТИЛЭЭС ТЕКСТИЛЬ РҮҮ ЦИРКЛ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ төслийг КОЙКА-тай хамтран (2024 он 8 сараас 2028 оны 8 сар хүртэл) хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг Монголдоо нутагшуулах зорилгоор K.O.A компани нь өнгөрсөн 11 сард KM CIRCULAR SOLUTION(KMCS) гадаадын хөрөнгө оруулалтай компанийг байгуулан төслийн нээлтийн арга хэмжээгээ 1 сарын 21-нд Новотел зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Тус төслийн гол агуулга:
Төслийн нээлтийн арга хэмжээнд Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Төслийн эхлэл болох санамж бичигт KOLON FnC, K.O.A, Монголын ноос ноолуурын холбоо, ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрийн технологи, инженерчлэлийн салбар, Шоппи ХХК, Ханбогд Кашимер ХХК-ийн төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
Эдгээр байгууллагуудаас гадна Монгол Улс дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн MSCP, Бүгд Найрамдах Франц улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” буюу AVSF ТББ, Улаанбаатар Хотын Худалдааны Танхим(УБХТ) зэрэг холбогдох албаны 40 гаруй төлөөлөгч оролцон салбар бүрийн дэд бүтцийн өнөөгийн байдлыг хуваалцаж, тогтвортой өсөлтийг хангах хамтын ажиллагааны арга замуудыг хэлэлцэн, харилцан түншлэлээ бэхжүүлэх боломжийг олгосон арга хэмжээ болж өндөрлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!