Нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байх юм байна.
Хур тунадас:
- Нэгдүгээр сарын 27-нд Халх голын сав газраар,
- Нэгдүгээр сарын 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Нэгдүгээр сарын 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг,
- Нэгдүгээр сарын 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Нэгдүгээр сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар,
- Хоёрдугаар сарын сарын 01-нд нутгийн хойд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Хоёрдугаар сарын 03-нд Халх голын сав газраар цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Нэгдүгээр сарын 27,28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус,
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5...-10 градус,
- Бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Нэгдүгээр сарын 29-30-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нэгдүгээр сарын 29-30-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29...-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!