Уншиж байна ...

"УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг гадаад улсад оргон зайлсан гэсэн үндэслэлээр эрэн сурвалжилж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
8 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Прокурорын байгууллага өнөөдөр 2024 онд хийгдсэн хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Сэтгүүлч "Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Ж.Мөнхбат нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар гэж хүсэлтээ өгч, гаднын улсыг зорьсон. Тэр хүнийг буцааж авчрах асуудал хэрхэж байна вэ" хэмээн асуув.

Үүнд Нийслэлийн  Прокурорын Газраас "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байна. Тухайн хүнд холбогдох асуудлаар гадаад улсад оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна" гэх хариулт өглөө.

Ж.Мөнхбат нь 2023 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгч, тухайн оны гуравдугаар сарын 23-нд чөлөөлөгдсөн. Тэрбээр 2023 оны аравдугаар сард улсын хилээр гарснаас хойш эргэн ирээгүй гэх мэдээллийг "Нүүрсний сонсгол"-ын үеэр өгч байв.