Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг 60 хувийн саналаар дэмжлээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөллөө. Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь дэмжсэн юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ нэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Тэгвэл уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байв. 

Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог болох Архангай аймгаас сонгогдсон бөгөөд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гишүүнээр ажилласан юм.