ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Туулын хурдны замыг барихтай холбогдуулан Да хүрээ, Нарантуул захыг хотын хоёр талд гаргана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын шинэ тойрог зам нь Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун-Овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдох юм байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын тойрог хурдны зургаан эгнээ зам нь Дэлхийн банкны санхүүжилтээр баригдана. Уг зам нь гэрлэн дохиогоор зохицуулагдахгүй бөгөөд Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зам барих газар чөлөөлөлтийг хийсэн.

Харин нэгдүгээр тойрог хурдны зам нь Нэгдүгээр хорооллын хажуугаар гүүрээр гарч Баянхошуу, Сэлбээр тойрч Чулуун-Овоо гэсэн чиглэлээр явж Туулын хурдны замтай холбогдоно. Нийт 26.7 километр зам баригдана. Хятадын шинжлэх ухааны академи тендерт шалгарч, уг замын ТЭЗҮ-ийг хийж байгаа. 

Эхний ээлжид тус тойрог замын эхлэл болох Наадамчдын зам дээгүүр баригдах зургаан эгнээ, дөрвөн талдаа эргэлттэй гүүрний тендерийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр зарлана. Зургаадугаар сард тус гүүрнээс үргэлжлэх 26 километр тойрог замын тендерийг зарлахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 

Сэлбийн хурдны замыг Дунд голоос Туулын хурдны замтай, эргэлтгүйгээр холбоно.

Туулын хурдны замыг барихтай холбогдуулан Да хүрээ, Нарантуул захыг хотын хоёр талд хурдны замын төгсгөлд гаргана. Хот дотор машин заруулахгүй гэсэн санаа. Одоо газар чөлөөлөлт эхлэх гэж байна.

Туулын хурдны замын хувьд одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ний өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөөд байна" гэж танилцуулав.

зураг
 

Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг мөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
90
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
98 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
123 [103.168.34.162] 2025/3/13
Za eniig ni hiichhiin bol Nyambaatar chamaig zgr shuted amidarsan ch yahaw zda
0 | 0 Хариулах
Эр хүн [59.153.115.75] 2025/1/22
Хурдны зам хот дундуур төлөвлөдөггүй юм махуушкаа минь!!!! Туулын зам гэснээ туулаасаа хол нарантуулаар дайраад дараа нь дахиад туул голын сураг байхгүй да хүрээгээр дайр ч харагдаарай мал минь!!!!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.187] 2025/1/21
Хамгийн их түгжрэл үүсгэдэг зах бол 100 айлын зах шүү дээ. Үүнийг нүүлгэ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.162] 2025/1/21
Одоо захын хэрэг ч бхгүй болсон доо. Онлайн хөгжөөд том том захууд задарч бхд
8 | 0 Хариулах
B [103.212.162.119] 2025/1/21
100 ailaa nuulgej chadkuu bj hutsah yum
2 | 1 Хариулах
Зочин [66.181.184.229] 2025/1/21
Ажил хийж байгаа хүнд туслаарай!!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.19] 2025/1/21
Маш зөв! Хот доторхи бүх захыг гарга !!! Замын түгжрэл эрс буурна АЛИВАА УЛСЫН ХӨГЖИЛ ЗАМААСАА Л ЭХЭЛНЭ! ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНӨӨ ХОРИХ ХЭРЭГТЭЙ!!!,ХӨДӨӨГИЙН ХҮМҮҮС ХОТОД ИРСНЭЭР ХӨЛ ТОЛГОЙГОО АЛЬ ХЭДИЙ НЬ АЛДСАН
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.237] 2025/1/21
орон нутгаас шилжин ирэгсэд нийслэлийн визтэй болгох журам батлах хөрөнгийг эх үүсвэрийг батлах нийслэл гэдэг чинь өөрсдийн журамтай өөрсдийн иргэншлэлтэй иргэд байдгийг журам гаргах зүйтэй болов уу тэгж гэмээнэ энэ олон яндан утаа бохирдлооосоо салах байх даа
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.83] 2025/1/22
Тэнэг хог. Одоо тэгээд виз мэдүүлээд сууж байх юм уу Дэлхийд хаана тийм юм байна.Тэгвэл Архангай улс Хэнтий улс болоод тус тусдаа армитай болоод үзхүү
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.133] 2025/1/21
Ёстой зөв
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.19] 2025/1/21
Шонхор захыг хамгийн түрүүнд гаргаа бохир заваан хамгийн муухай зах
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.232] 2025/1/21
Захыг хотоос гаргана гэж олон жил ярьсан үлгэр дээ
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.166] 2025/1/21
Ёстой зөв шийдвэр
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.180] 2025/1/21
Энэ нөхөр ард иргэдийг туйлдуулж самардаад дууслаа ард иргэд ээ юу бодож байна даа
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.44] 2025/1/21
. Бүгд ажилгүй боллоо.кк
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.230] 2025/1/21
Хоёрхон захыг гаргана гэхээр бусад нь яах вэ .
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.210] 2025/1/20
Томоохон захуудыг хотоос гаргана гэж мөн ч их ярьсан даа, одоо ч ярьсаар л
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.246] 2025/1/20
Миний нутаг сайхан, хөдөө гоё гэж солиороод байдаг нөхдүүд нутагтаа очиж амьдарцгаадаг сайн байна.
3 | 1 Хариулах
Баяр [202.126.88.129] 2025/1/20
хурдны зам рашаант-гүнтын даваа-дамбадаржаа-улиастай-налайх-төв аймаг-нисэхийн зам-эмээлт-рашаант гэсэн ирээдүйг харсан чиглэлтэй 2 дахь тойрог хурдны замтай болоорой
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.62] 2025/1/20
Маш зээл авахын оронд захуудаа гаргаад гол змуудын холболтыг өөрийн хүчээр барьж байгуулвал түгжрэл богино хугацаанд багасана зээлээр хятад оруулвал дарханы зам шиг болно доо
2 | 0 Хариулах
Deegii [59.153.114.68] 2025/1/20
Ingeed helsnee hiigeed ajil bolgood baival sain bna demjih yumaa bol demjinee bayrllaa awilgaas hol baigaarai
3 | 0 Хариулах
Зочин [124.158.123.45] 2025/1/20
Хэрэгжүүлж чадвал сайхан ажил болно
3 | 0 Хариулах
Дарханы замын араас орж 7 жил болно доо [202.126.89.57] 2025/1/20
Дарханы замын араас орж 7 жил болно доо
2 | 2 Хариулах
Иргэн [84.17.58.151] 2025/1/21
Үхсэн баасны 7 жил!!! 2019 оны 6-р сард анх хөрс хуулалт эхэлж, 2020/21 онуудад цар тахлын улмаас ажил нь саатаж, 2022 оны 11-р сард 4 эгнээ замын хучилтын ажил үндсэндээ дууссан. 2023/24 онуудад зам дагасан тохижилт, бусад дагалдах байгууламжуудыг барьж дуусгав. Үндсэн ажил 4 жилд, нэмэлт 2 жил, нийт 6 жил, тэр дотроо 2 жил нь хий зогссон жилүүд байв. Автозамын барилгын нийт зарцуулсан хугацаа 4 жил! 220км 4 эгнээ гээд тооцохоор 440 км урт, 2 эгнээ 1 урсгал нь 8 метр буюу нийт 16 метр өргөн 440 км зам баригдсан. Бодит үнэнийг өгүүлж бай гайнууд минь!!!
0 | 0 Хариулах
Зочин [112.141.110.144] 2025/1/20
Бэлэн ам , шалдан гуяа болхи вий !
3 | 1 Хариулах
Зочин [66.181.160.53] 2025/1/20
Зөв Шонхор захыг ч гэсэн хотоос гаргаачээ түрээс 1 хөргөгчний 2сая 400 мянга арай шуналтай шулам бнааа
2 | 1 Хариулах
Зочин [66.181.188.77] 2025/1/21
Шонхор захыг хотоос гаргаж болохгүй ш дээ! Ард түмний амьдрал ямар байгаа билээ. Унаатайнууд нь хаанаас ч мах, махан бүтээгдэхүүнээ очиод авчихна аа. Автобусаар; ихэвчлэн явган явж мах,дайвар авдаг өчнөөн хүмүүс байгаа гэдгийг бодох хэрэгтэй шүү!
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.135] 2025/1/20
За даа бүтээсэн хойно нь бүтээж гэж харахаас, бахархаас!!! Түүнээс биш амаараа ч!!!
2 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/20
Түцнүүдийг зайлуул
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.77] 2025/1/21
Монголчуудын;тэр дундаа нийслэлчүүдийн ихэнх нь ТҮЦ нд сууж олсон багахан орлогоороо амьдрал ахуйгаа залгуулж байгаа ш дээ. Харин байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байх хэрэгтэй!!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/20
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/20
Түцнүүдийг зайлуулъя
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2025/1/20
Zaxuudiig bagasgaj ,udurjin xuzur togloson pizdanuudiig ajil xdg bolgox xeregtei
2 | 0 Хариулах
наймаачин [171.5.7.123] 2025/1/20
Эм болон барилнын маткриалыг төр өөрөө аваачээ! Үниыг бараг 200 дахин нугалж зарж бн!
1 | 0 Хариулах
наймаачин [171.5.7.123] 2025/1/20
Чаддагсан бол Тайландын том хотуудын захад байдаг худалдааны гоё төвөрхүү юм 2 ыг 2 карад барихад яанаа сэв гээл явчина да түгжээч буурна
1 | 1 Хариулах
наймаачин [171.5.7.123] 2025/1/20
Нарантуул одоо ханасаан Схнсамбуу одоо болсоон өөрөө эрхбиш явуургүй боллоо гээд гарвал зүгээр тэгэхгүй бол буулгахад үнэтэы зүйл бргүй дан хар хогиын төмөр утас яажийсан модон ширээ л бга ш дэ үсрээд 500 мянга ч хүрэргүй бүгд нийлээд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.186] 2025/1/20
Аль эрт л зайлуулах байсан шд муу новшнууд худлаа ярьсаар бгаад өдий хүрсэн дэ
3 | 1 Хариулах
Зочин [66.181.188.77] 2025/1/21
"Захуудыг зайлуулна" гэж ёстой амьдрал мэдэхгүй хүний амнаас гарсан хий байна даа! Тэр захуудаас чинь төв хөдөөгийн олон хүн хоолоо залгуулж амьдралаа авч явдаг юмаа хүмүүс минь!!
3 | 0 Хариулах
Монгол [66.181.161.113] 2025/1/20
Захуудыг оршуулах нь уу! тэгээд зах байсан газрыг нь дээрэмдэж аваад өөрсдийн нөлөөний том худалдааны төв бизнесээ хийх нь. Олон нь ч монголчууд хоолоо залгуулдаг юмнаасаа салах нь дээ! хотын 2 захруу хүн юм авах гэж явдаггүй байхгүй юу.
3 | 5 Хариулах
наймаачин [171.5.7.123] 2025/1/20
хуцна биз тмм л их наймаа хх гээд бга бол хн ч бсн очдог шүү дэ
1 | 1 Хариулах
Ака-м [66.181.161.140] 2025/1/20
Ашгүйдэ! Дахүрээ техзахыг нүүлгэж тэр хавийн зам түгжрэлээс салах нөхцөл бүрдэх нь дээ!!!
5 | 1 Хариулах
бодрол [66.181.191.112] 2025/1/20
Захуудаа нүүлгэх нь зөв миний бодлоор болдог бол баруун зүүн 2 захад дээр нь нисэхийн эцэст гэсэн 3 газар бүх захаа төвлөрүүлчихвэл энэ түгжрэл маш ихээр буурна тэгээд дүүрэг болгонд 1 маш том худалдааны төвтэй байхад Улаан баатарт болоод л явчихана
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/20
Нарантуулыг Налайх руу, Хархорин захыг Эмээлт рүү гарга.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.66] 2025/1/20
Маш зөв. Хурдан хийж захуудыг хотоос гаргах нь зөв. Гадаадын улсууд тийм л байдаг. Урмыг нь хугалхаар ууцыг нь хугал гэгчээр энэна доор дэмий балай сэтгэгдэл бичдэг нөхдүүдийг битгий тоо. Ажилд чинь амжилт хүсьe. Чи чадна
4 | 1 Хариулах
Зочин [18.179.153.186] 2025/1/20
Зөв хурдан туулын хурданы замаар гэрлэн тохио хүлээхгүй явах юмсан.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.197] 2025/1/20
Zuv zuv zamaa l hiitsgeeye✊️
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.48] 2025/1/20
Энэ захууд хувийн өмч биз дээ! Үндсэн хуульд хүний хувийн өмчид халдах эрх байхгүй гээд байгаа! Тэгэхээр нүүлгэнэ гэдэг ч худлаа бизээ?
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.65] 2025/1/20
Юундаа өмөөрөөд байгаан хааяа төр төмөр нүүрээ харуулж болохгүй юу
2 | 1 Хариулах
наймаачин [171.5.7.123] 2025/1/20
газар нь төрийнх Схнсамбуу бол хунацаа нь дуусаад 5 жил луу унжаад бж бга
1 | 0 Хариулах
Хотын хүү [202.126.88.101] 2025/1/20
Барсыг нүүлгэ хужаагийн өмхий ногоо зардаг газар
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.161] 2025/1/20
Махны захын хяналтыг чангатгаж И баримт өгүүлдэг болгоорой. Тэр ченж гээд нөхдүүд дураараа үнэ нэмээд дээр нь кг дээр ажиллаад ШУНАЛ ЛУЙВАР НЬ ХЭТЭРСЭН НОХДУУД УЛСАД ТАТВАР ТӨЛӨХГҮЙ цэгцэлэх цаг нь болсон..
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.185.161] 2025/1/20
Барс 100 айлын захыг мөн хотоос гаргах хэрэгтэй
4 | 0 Хариулах
сд [103.168.34.103] 2025/1/20
за естой зөв шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2025/1/20
за,за тэгвэл энэ ажил бүтэхгүй л дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.94.205] 2025/1/20
Ёстой ганц зөв шийдвэр байнадаа хурдан зайлуулаасай Хотын төвдөө ийм заваан задгай захтай нийслэл монголоос өөр байдаггүй байх...
3 | 1 Хариулах
Зочин [103.168.34.102] 2025/1/20
ХОТЫН БҮХ ТАЛЫН ХАМГИЙН ЗАХАД ТОМ ЛОГИСТИКЫН АГУУЛАХ ТӨВҮҮД БАРИАД ТИРЭЭР ХҮНС ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААГ БӨӨНИЙ ХУДАЛДААГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭДЭГ БОЛМООР БАЙНА...
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.206] 2025/1/20
Амжилт.Гэхдээ 100 айлыг ерөөсөө ярихгүй юмаа.Тэрийг л гаргамаар байна.
15 | 0 Хариулах
иргэн [66.181.160.22] 2025/1/20
Захуудыг хотоос гаргах нь зөв л дөө. Хуучныг нь бүр мөсөн хаахгүй бол 22 -ын шинэ техникийн зах шиг л юм болно доо.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.37] 2025/1/20
Нямбаатар дарга холыг харсан ирээдүйтэй зөв ажлуудыг эхлүүлж байгаад баяр хүргэе. Хамгийн гол нь нүүлгэх захуудын байршилыг маш тодорхой зургаар гаргаж ард түмэнд ойлгомжтой сурталчлавал газар чөлөөлхөд маш хэрэгтэй
9 | 5 Хариулах
зочин [202.55.188.126] 2025/1/20
Нямбаатараа Барс захаа нүүлгэ л дээ, хамаг түгжрэл, бохир завааны туйл энд байна ш дээ. Хотын үйлчилгээ гэхэд бэрхтэй, өнгө үзэмжийг алдагдуулсан, дээр нь заваан контейнороор дүүрсэн энэ газрыг буулгаад замаа өргөтгөөч.
15 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.204] 2025/1/20
Хоёрын хооронд мөнгө угаах ажил хийгээд тэр нь түгжрэл,утаа хоёрт ямар ч нэмэр болохгүй харин нэрмээс болон.ингэж ажил хийснээс үгүй нь дээр.ТЭГВЭЛ ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ГЭВЭЛ.улаанбаатар хотод нэг ч барилга битгий бариул.харин эмээлтээс цааш морь уралддаг талбайгаас эхлээд барилга бариул.Хар хорин гэж солиорохоо боль.Эмээлтээс цааш цахилгааныг нь нүүрсний станц бариад шийдээд өг.усыг нь татаад өг.бохирыг нь цэвэрлэх байгууламж бариад өг зам тадбайг нь тавиад өг ингээд инженерийн нөхцөлийг нь шийдээд өг бусдыг нь хувийн хэвшил шийднэ.тэр 6 эгнээ хурдны замаа эмээлтрүү гарга.гэр хороолол тэнд огт барихгүй.эмээлтээс цааш хот байгуулахад инженерийн нөхцөл маш сайн.Эрдэнэ сант түүнээс цааш ч хот барих газар чөлөөтөй.ийм энгийн юм мэддэгүй эргүүнүүд
5 | 3 Хариулах
И [103.168.34.189] 2025/1/20
Нямбаатараа ! Замын цасыг хужираар хайлуулахаа болиочээ. Замын будган тэмдэг харагдахгүй хотын төвийн зам цагаан өнгөтэй болихлоо. Чамайг хотын дарга болохоос өмнө зам хар өнгөтэй зураас, тэмдэгнүүд л цагаан өнгөтэй байсан юмсан.
1 | 0 Хариулах
И [103.168.34.189] 2025/1/20
Захуудаас гадна кароекенуудыг хотоос гаргавал хот хотшиг болж магадгүйшүү !
1 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2025/1/20
ер нь бол уул шугамандаа хөдөө хүн амаа тарааж амьдаруулмаар байгаа юм. хөдөө малаа маллаад малаасаа салахгүй байхаар бүх зохицуулалт хий: мал төрийн хамгаалалттай тул бэлчээрийг бас хамгаал. дурта засаг дарга нь газар ухуулдагийг болиул
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.228] 2025/1/20
Захуудаа гаргавал нэг юм авах гээд хол явна .захуудын суурин дээр бетонон ширэнгэ бий болно .уб аа хурдны замаар бүх үйлчилгээ нь бий болсон дагуул хоттой болгоод холбооч .томхон сэтгээ ч 4 уулын дундах жаахан хонхор шиг сэтгэх юм.зарим орнууд бүр шинээр нийслэл хат босгоод байх юм
0 | 2 Хариулах
Иргэн [59.153.112.11] 2025/1/20
За Нямбаатар ч нэг ажлаа хийсэн шиг хийж, төлөвлөж, хөрөнгө оруулалт оруулж ирж, барьж байгуулж өглөө л дөө .Ажил хийх хүнд бэрхшээл тооцох зав байхгүй .аль болохоор болгоно доо ард түмэн дэмжиж байгаа шүү УРАГШАА.
6 | 3 Хариулах
С [66.181.186.19] 2025/1/20
Жил гаран чриад л бхыг ажил хиих гэдгиимүү хөхөгч далараа
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.161.215] 2025/1/20
Харнаа попын хаантанд.. 😄😂🤣😅
2 | 1 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/1/20
Нямбаатарыг бас хотоос гаргая аа! Шөнө явж лайв хийж попордог худал гараас юу ч гардаггүй юм байна.
6 | 5 Хариулах
Зочин [50.67.149.179] 2025/1/20
Утасны ардаас хэдэн эрээчээд хүн шүүмжлэх ч амархан л даа. Хийх гээд л явж бн. Өөрөөр яах ёстой юмбэ
6 | 2 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/1/20
Хэдэн жил хийх гээд явж байгаа. 9 жил хөгжил харсангүй.
1 | 1 Хариулах
Зочин [124.158.106.170] 2025/1/20
НАРАНТУУЛ, ЗУУН АЙЛ, ДА ХҮРЭЭ ЗЭРЭГ ЗАХУУДЫГ ХОТООС ГАРГААД ЧӨЛӨӨТ БҮС ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ САНАА БНА .ТЭДГЭЭР ЗАХУУДЫГ УБ-Н БҮХ БААР САВ КАРАОКЕГ ХАМТАД НЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ОРОН НУТАГИЙНХАН ТЭР ЧӨЛӨӨТ БҮСДЭЭ Л УУЖ ИДЭЖ НАРГИЖ ЦЭНГЭЖ БАРАА ТУРУУГАА АВААД БУЦДАГ ХОТОД ОРЖ ИРЖ ХОТЫН ТҮГЖРЭЛД НЭМЭР БОЛОХГҮЙ БУЦДАГ ТИЙМ БИЗНЕС ЭНТЕРТАЙНМЕНТЫН ЖИЖИГ ХОТ БОЛГООД ГАРГАХАД 50-150 МЯНГАН ХҮН ДАГААД ГАРНА АРААС НЬ ХАРАЙГААД ОЧНО .
7 | 1 Хариулах
Зочин [172.59.191.241] 2025/1/20
Oo tegwel oiriin 10 jildee ene zam baigdahgv e gsn vg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.50] 2025/1/20
Televez rvv ugsdug zam tag gatsaa zam daguu bairlasan auto zasvar ugaalgiin gazruud arai dendvv yumaa boliulj bldggui yumuu huviin nertei hashaanuud bitvv aj ajui erhelsen
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.112] 2025/1/20
ЗА ЗӨВ ШҮҮ ДАРГАА. ХАМГИЙН ТҮРҮҮНД НАРАНТУУЛЫГ ХОТООС ГАРГААД АЛЬ
5 | 2 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.209] 2025/1/20
Дандаа л худлаа шааж байхын хахаха энэ нэг тэнэг бишда
1 | 2 Хариулах
Жирийн иргэн хүн [66.181.188.37] 2025/1/20
Газрын зурагаа маш тодорхой, ойлгомжтой харууп олон түмэнд хичнээн тодорхой таниулна, тэр хэмжээгээр ойлгож, газар чөлөөлаөхөд хялбар болно. Ядаж хотын Google зураг дээр тавьж , нийтэд танилцуул.
4 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2025/1/20
Энэ төлөвлөлттэйгээ уялдуулаад төлөвлөлт орчмын газар олголтоо зогсоох хэрэгтэй. Нэг нөхөр газар авчихаад л бөөн мөнгө нэхээд суучихдаг, ажил нь явдаггүй хэдэн жил болж байж нэг юм төрөөс баахан мөнгө аваад газраа чөлөөлдөг, зам нь явах болдог төсөв нь хүрэхгүй байна гээд баахан мөнгө нэмж гүйцэтгэгчид нь өгдөг.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.131] 2025/1/20
Өгөөмөрийг Зайлуул чадах уу
3 | 1 Хариулах
С [202.126.91.192] 2025/1/20
Чадахгүйлдээ Түүнээс энэ маш чухал замууд
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.210] 2025/1/20
Энэ ингэж шааж шааж дагуулуудтайгаа баахан мөнгө идэээд цодойж цөм хийж аваад зайлах пиздао байнаөө. Үлдэж байгаа бид баахан татвар ,хорио, нэмэгдэлтэй үлдэнэ. Энэ пиздао хэдэн үеэрээ идэх мөнгө хийж авлаа.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.102.222] 2025/1/20
Зүгээр уулын замаа өргөн болгочоочээ юун давхар зам нэмэх гээд байгаан туулын бургасаа сүйтгэх нь л дэ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/20
Нарантуулыг татан буулгаж цэцэрлэгт хүрээлэн босго. Хажууд нь нэг дунд сургууль барь
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.41] 2025/1/20
Хот дотуур болон хотын дэргэдүүр хурдны зам байж болдоггүй!! Хурдны зам нь хот хооронд л байдаг! Хурдны замд хажуугаас орсон орц, гарц байдаггүй!! 100-аас дээш хурдтай яваа машины урдуур хажуугаас гэнэт машин ороод ирвэл юу болох вэ?? Тэгэхээр Нямбаатарын энэ зам нь орц, гарцгүй байх юм байна гэж ойлголоо???
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.124] 2025/1/20
НАРАНТУУЛЫН БОССД ӨШ САНАЖДЭЭ
1 | 2 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/20
misheel expo gej neg balai gazar baina ternees bolj dandaa tugjirdeg lavai zahiig misheel expotoi hamt buur 22 tovchoo ruu nuulge
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.67] 2025/1/20
Бүх юмыг нэг талд гаргаад тэнд нь түгжрэл бөөгнөрөл эргээд үүснэ. Харин энд тэндгүй таруу салбарууд нь байвал Түгжрэл Бөөгнөрөл СААРМАГЖИНА ШҮҮ.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/20
balairaad bai
1 | 1 Хариулах
30 хүрлээ [202.70.34.98] 2025/1/20
Намайг ухаан орсон цагаасл энэ 2 зах 100 айл 3 бараг хэдэнч удаа нүүчивдээ хаха
3 | 0 Хариулах
хаяаа [171.5.7.123] 2025/1/20
Энэ Нарантуул барс гээд ёстой нэг лай ланчгууд болжээ Хотынхон очихоо баыгаад удаж бн хөдөөний ченж нарын л үүр болсон ш дэ бушуу заылуулаач замтай замгүй!!!!
14 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/1/20
Энэ нөхөр ч зам, бродюр гээд бvvр гаршаад явчлаа шvv. Ердөө л нэг жижигхэн нvхэн гарц хийхэд хятадын банкнаас зээл авч хятадуудаар хийлгvvлж байсан. Нэг л өдөр төгрөг цаас болоод юанаар талх, боовоо авч эхлэх биз.
2 | 5 Хариулах
Зочин [103.57.95.203] 2025/1/20
Нарантуул үүрэгээ гүйцэтгэсэн одоо нүүлгэсэн дээрээ, маш зөв шийдвэр
13 | 1 Хариулах
Зочин [184.59.50.14] 2025/1/20
Narantuul nuulgeh udur honogoo heleech dutuu ym hiij baihiin shaar chine
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.106] 2025/1/20
Хийчихсэн хойно нь хийлээ гэе..түрүүлж баахан рекламны ПАУЗ. 5-р ДЦС гэнэ үү. Хийчихвэл Бактер дараагийн ерөнхий сайд болно шүү
7 | 0 Хариулах
Зочин [172.59.191.241] 2025/1/20
Yarihaas tsaashgvi de
1 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2025/1/20
Demjij bna
2 | 0 Хариулах
Ухайсдаа [66.181.164.44] 2025/1/20
Нарантуул, Да хүрээ нэмээд 100 айл БАРС Хар хорин гээд бүх захуудыг хол гарга БРАВО Нямбаатар зөв зүйл эхлүүлж байна
15 | 2 Хариулах
Зөв [202.126.89.71] 2025/1/20
Хархорин Сутай захыг гаргах
6 | 0 Хариулах