Уншиж байна ...

Хүн тэрэг чирсэн Японы иргэн Африк тивээр 6,000 км аялжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Кени улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хүртэл 6,000 гаруй километр замыг хүн тэрэг чирэн туулсан Японы 34 настай иргэн Ням гарагт аяллаа дуусгажээ.

“Гамп” хочтой Южи Сүзүки өнгөрсөн оны долдугаар сард Кенийн нийслэл Найроби хотоос гарч, Танзани, Замби, Ботсвана улсуудын нутаг дэвсгэрийг туулан Өмнөд Африкийн Кэйп Таун хотод ирсэн юм.

“Би үүнийг та наргүйгээр хийж чадахгүй байлаа. Би зүгээр л зугаацахын тулд гүйдэг хүн. Есөн жил гүйхдээ би та нараас эрч хүч авч, бас хариуд нь та нарт эрч хүч өгдөг байсан. Энэ бол миний амьдрал юм” гэж барианд орсныхоо дараа Сүзүки дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ.

Сүзүки хоёр дугуйт тэргээ чирэн 2016-2017 онд Хятадаас Энэтхэг хүртэл, 2017 онд Европ даяар 2,500 км, 2022-2023 онд АНУ даяар 5,100 км замд гүйж байсан юм.

Түүний чирдэг тэрэг 100 гаруй килограмм жинтэй гэнэ.

Гүйхдээ Японы уламжлалт оймс таби өмсдөг Сүзүки аяллынхаа турш сошиал хуудсаа байнга хөтөлж, сонирхолтой мэдээллүүд нийтэлдэг ажээ.

 

Эх сурвалж: AFP