Индэр    
2025 оны 1 сарын 27
Зураг
Эдийн засагч, шинжээч

2025 онд хялбар л хуримтлал үүсгэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүгнэлтээрээ эхэлчихье.

  • Стандарт цалингаар санхүүгийн эрх чөлөөнд хүрч болно.
  • Тогтмол дүнгээр хуримтлуул. Цалингийн 10-15%
  • Тууштай хуримтлуул. Сар бүр, өдөр бүр давтамжтай гэсэн үг.
  • Урт хугацаанд хуримтлуул. Дор хаяж 10 жил. Хүүгээс хүү боддог хуримтлалыг сонго
  • Эцэст нь хуримтлалын хүчийг ашиглан мөнгөө огцом өсгө.

Яагаад гэдгийг дэлгэрүүлж уншаарай.

  • Жил бүр сугалаанд найдан банканд 10 сая төгрөг орхиж хаяад өөрийгөө хуримтлалтай гэж бодсон бол та эндүүрчээ.
  • Цалин юунд ч хүрэхгүй байна. Хуримтлуулах мөнгө байхгүй гэвэл та бас л эндүүрчээ.
  •  Жил бүр банкны өндөр хүү хөөцөлдөж явдаг бол та бас л эндүүрчээ.

Ерөөсөө эцсийн эцэст хүн бүр мөнгөгүй нь мөнгөтэй, мөнгөтэй нь гайгүй өсгөх гээд л байгаа хэрэг. Тэгээд арга эвээ олох гээд л өөрийгөө тэмтчин явсаар нэг мэдэхэд 5, 10 жил өнгөрдөг. Тэгэхээр мөнгөний менежментийн алтан зарчмыг та бүхэнтэй хуваалцъя аа.

Эхний алхам: Урт болон богино хугацааны хуримтлалтай бай.

Яг цалингаараа урсгалаараа яваад байхад ямар ч ирээдүй байхгүй. Угаасаа ингэж байр, машин, мөнгөтэй болно гэдэг худал. Тиймээс урт болон богино хугацааны хуримтлалтай болох хэрэгтэй. Гудамжинд явж буй хэнээс ч асуухад 3, 5, 10 жилийн хугацаатай мөнгө байдаггүй. Манайхан бүгд 1-2 жилийн л мөнгөтэй. Эсвэл дийлэнх нь мөнгө үгүй.

Хоёр дахь алхам: богино хугацаатай мөнгө нь таны урт хугацаатай мөнгийг хамгаална.

За тэгэхээр богино хугацаа гэдэг нь яахав, юмыг яаж мэдэх вэ, асуудал гарахад гээд банкнуудын өгөөж хөөж гүйдэг хадгаламжийг тань хэлж байгаа юм. Энэ бол хүнд тодорхой хэмжээнд байх ёстой. Ер нь бол даатгал л иймэрхүү эрсдэлийг хаадаг юм л даа. Манайхан даатгалыг ашиглаж сураагүй учраас танд богино хугацаатай мөнгө хэлж байгаа юм. Гэхдээ одоо бол хадгаламж богино хугацаанд хүү бага. Гадуур бонд энэ тэр гээд өндөр хүүтэй бүтээгдэхүүн бий шүү.

Гурав дахь алхам: Урт хугацаатай мөнгө бэлд. Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ.

Урт хугацаатай мөнгө нь таны настай, таны хүүхэдтэй зэрэг өсөх ёстой мөнгө юм. 30 жилийн дараа тэтгэвэрт гарах бол хугацаа нь дор хаяж 20 жил, 3 настай хүүхэд тань 18 хүрэхэд 15 жилийн хугацаатай хуримтлалын тухай ярьж байгаа юм.

Жишээ нь та сар бүр 100 мянган төгрөг хуримтлуулахад 20 жилийн дараа таны хуримтлал 25 сая төгрөг, хуримтлалын хүч 124 сая төгрөг, нийт хуримтлал 149 сая төгрөг болох юм. Урт хугацаатай мөнгийг хэн ч бэлдэж болно. Таны цалин, орлого ямар байх нь хамаагүй. Гол нь танаас тогтмол, тууштай байхыг шаардана.

Урт хугацааны мөнгө бэлдэх алхам:  

  • Зорилго тавь. Дээр хэлсэн шиг урт хугацаанд хүрэх зорилготой байх нь таны хуримтлал цуцлагдахгүй байх гол нууц. Хүн хүүгээсээ урвана гэж үү? Үгүй л болов уу. Зорилгоос тань хуримтлалын хугацаа гарч ирнэ. Ер нь хуримтлалын хүч бол ДОЛООГООС дээш жил дээр процесс нь эхэлдэг.
     
  • Цалингаас ядаж 10-15 хувийг хуримтлуул. Хэрвээ эргээд цуцалчих юм шиг санагдаад байвал дүнгээ бүр багасга. Гол нь сар бүр, өдөр бүр ийм хэмжээнд байхад би цуцлахгүй дээ гэж бодсон мөнгөө л тогтмол дүнгээр татуул.
     
  • Тууштай бай. Энэ бол цэвэр сэтгэлзүйн асуудал байдаг. Ер нь амьдралдаа тууштай хүн хуримтлал сайн хийдэг. Тууштай биш байлаа ч үүнийг хүндээр хүлээж авахгүй шүд угаадаг шиг хуримтлалыг дадуулах нь чухал. Нэгэнт дадуулсан хүн тууштай байхаас яахав.
     
  • Эцэст нь хуримтлалын хүчээр хүүгээ 18 хүрэхэд нь гар дээр нь 300 сая төгрөг тавиад байр, машин, сургалтын төлбөрийг нь бэлдчихсэн сууж байх юм даа. Эсвэл тэтгэвэртээ гарахдаа аялах мөнгөө бэлдээд  сууна.

Дахин дүгнээд хэлэхэд, хүүхдээ 18 нас хүртэл нь бүхэл бүтэн 18 жил өнгөрч байхад цалингийн зээлээр сургалтын төлбөрийг нь төлөх гээд битгий сууж байгаарай. Эргээд таны ийм санхүүгийн зуршилтайг чинь хүү чинь, охин чинь өвлөж авснаар таныг тэтгэврийн зээл авхуулдаг, татаас нэхдэг л нэгэн болно. Үүнийг санхүүгийн үйлийн үр гээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.143] 2025/1/30
Тэгвэл 20 жил хадгалуулах найдвартай банк нь хаана байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.27] 2025/1/29
Хамаг баялгааа нам нам дагасан өлөн бөгс цүнхчин даргадааа пялдага иргэдэд дээрэнгүй авилгач хулгаачуудад богд уулын газрааа ждү ндсан нүүрс бүүр автобусаа хүртэл хуучнаар солиулж байхад юун 10 жилиин ашиг лалрын
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.28] 2025/1/28
Авч байгаа цалингийн 60% улс бэсда татвар торгууль алдагиар дээрэмдээд байхад яаж хуримтлал үүсгэх юм бэ МАН бэсданууд татвар нэмэхгүй гэж анх шаасан одоо зүгээр л цагдаатайгаа нийлээд дээрэмдэж байна муу ллрууд цусандаа хахаж үхээсэй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/28
Яаж доллартой болж санаа амар амьдрах вэ? Энэ өмхий төгрөгөөс залхаж байна
1 | 0 Хариулах
rty [66.181.164.134] 2025/1/27
Энэ хуримтлал үүсгэмээр л байна. Тэгсэн энэ төгрөгийн ханш байнга унаад байна. Ийм байхад гадаад валютын хадгаламж үүсгэж болохгүй. Нэг тийм сонин тогтолцоо яваад байна
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.198] 2025/1/27
Манайханы дийлэнх хүмүүс хэдэн төгрөг олчихоод түүнээсээ бага ч гэсэн хуримтлал үүсгэхгүй бүгдийг үрж дуусгаж байж санаа нь амардаг нэг муу зуршил байнаа, үүнийгээ л боличих нь зөв юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөг тогтмол суларч байхад төгрөгийн хуримтлал үүсгээд ямар ч ашиггүй мангар оркуудаа.
4 | 3 Хариулах
ganaa [59.153.112.93] 2025/1/27
teriig urt hugatsaanii hurimtlaliin hvch buts tsohibo gej baigaashd
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.42] 2025/1/27
огт мөнгөгүй байснаас хуримтлалтай байсан нь мэдээж дээр байлгүй яахавдээ. Дараа нь хуримтлуулсан мөнгөөрөө бонд худалдаж авч болж байна, хувьцаа авч болж байна. хуримтлалгүй чам мэт нь тэнэг ядуу чигээрээ насыг бардаг юм.
4 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/1/27
ИХЭНХИ УЛСЫН МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР УНААД БАЙГАА.ОРЧИН ҮЕД ЦАХИМ МӨНГӨ КРИПТОВАЛЮТ ГЭДЭГ ЗҮЙЛЭЭС БОЛООД ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД МӨНГӨ ОЛОХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС ОЛШИРСОН. БАС ИДЭЖ УУЖ АЯЛАЖ ЗУГААЛЖ БАЙГАА БИЧЛЭГЭЭ ХИЙГЭЭД Л ХҮМҮҮС МӨНГӨ ОЛДОГ БОЛСОН. ХҮМҮҮС ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ ГЭХ БАЙХ. ГЭХДЭЭ ЦААНАА ДЭЛХИЙ ДАЯАР МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНЭ БАЯЛАГ БҮТЭЭДЭГ ХҮМҮҮСИЙН АЖЛЫН ХӨЛС ҮНЭГҮЙДЭЖ БАЙНА. МОНГОЛД МААНЬ ТӨГРӨГ ЖИЛИЙН ЖИЛД Л СУЛАРДАГ БОЛСОН. МӨНГӨ ХАДГАЛЖ ҮЗСЭЭН. ЦАЛИНГЫНХАА 10-15 ХУВИЙГ ХАДГАЛААД ҮР ДҮН ГАРАХГҮЙ ЭЭ. ИНФЛЯЦ ТӨГРӨГИЙН СУЛРАЛД МӨНГӨ ЧИНЬ ИДҮҮЛНЭ.
6 | 1 Хариулах
Зочин [103.29.146.148, 165.225.116.138] 2025/1/27
2jil sard 50 hiigeed yaj ushuvdee bodood uzeech
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/1/27
5-10 ЖИЛ ХУРИМТЛУУЛЖ БАЙЖ ҮР ДҮН ГАРНАА. 2 ЖИЛД ЮУ Ч ХУРИМТЛУУЛЖ АМЖИХГҮЙ. БАС ХҮН ХҮНИЙ ОРЛОГО ЯНЗ БҮР. САРДАА БИ 3 САЯ ТӨГРӨГ ХАДГАЛДАГ. ЭНЭ НЬ МИНИЙ ОРЛОГЫН 60% ЮМ.
3 | 1 Хариулах
Хүн [103.212.162.153] 2025/1/27
Хадгаламж барьцаалсан зээл гэж юм байдаггүй байсан бол хуримтлалтай байх байлаа
0 | 3 Хариулах
Зочин [103.29.146.148, 165.225.116.138] 2025/1/27
chinii l sahilga bat muu bn
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/27
Одоо хүүгээс хүү тооцох юм байхгүй.
0 | 2 Хариулах
Зочин [122.201.31.200] 2025/1/27
Эрүүл мэнддээ зориулж чадах хэмжээгээрээ үүсгэх хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.141] 2025/1/27
Хуримтлал хадгаламж хийгээд ирээдүйд инфляци төгрөгийн уналт зэргээс болоод үнэ цэнэгүй болно.
4 | 3 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/27
Гэхдээ л хоосон хүн эхлээд багаар хуримтлуулж байж тодорхой тоонд хүрч байж дараа нь хөрөнгө оруулах хэрэгтэй болно !
2 | 1 Хариулах
Зочин [162.251.61.109] 2025/1/27
Сард 50 доллараар ч хамаагүй хуримтлал үүсгэхгүй юу. Заавал төгрөгөөр үүсгэх алба байхгүй.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.42] 2025/1/27
Хуримтлал үнэ цэнэгүй болно гэж юу байхавдээ тэнэг юм ярих юм. тэгээд инфляци с айгаад мөнгөгүй байсан нь дээр гээд байгаамуу хаха.
1 | 1 Хариулах