Энэ дэлхийд хэн нь аварга эсэхээ үзэх тулаан 200-300 жилийн давтамжтай явагддаг. Хамгийн сүүлд Америк Английг дэвжээнээс авч шидсэнээс даруй 100 гаруй жил өнгөрчээ. Харин одоо Америк аваргаа хамгаалан Хятадтай нэгийгээ үзэж байна. Ер нь аварга байхын голлох шинжийг 8 орчим үзүүлэлтээр илэрхийлж болохыг Рэй Далио хэлжээ. Үүнд:
Трамп ерөнхийлөгч болсноос хойш Хятадын бүх бараанд 10 хувь татвар ногдуулахаа шууд зарлав. Хариуд нь Хятад ч бас яаж дутах вэ хариу арга хэмжээг авсан. Хятад худалдааны дайн эхэлснээс хойш Америкаас хамаарах хамаарлаа тасралтгүй бууруулсаар экспортын ердөө 15 хувь нь Америк руу гаргадаг болсон. Тэд бэлтгэлтэй байж. Аваргуудын тулааныг тайзнаас үзэж буй манайх шиг улсуудад дайвар нөлөө нь эерэг үү сөрөг үү гэдгийг одоогоор хэлэхэд бэрх. Гэвч хэд хэдэн зүйлсийг таамаглан хэлж болохоор байна.
Нүүрсний экспортод эерэг нөлөөлөхөөр байна.
Инфляц импортоор орж ирэх үү
Тодорхой бус байдал ноёлох нь
Бидний зүгээс эрсдэлийг яаж зөөлөн буулгах, нөхцөл байдлыг ажиглаж суух л чухал боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|