Squid game нэртэй цувралыг бүгд мэдэх байх. Энэ тоглоом бодит амьдрал дээр ч тохиох аж. Хаана вэ? Монголд...
Цуврал дээр ядаж л тоглоомыг зохион байгуулагч нар нь оролцогч бүрд мөнгө өгч, тоглоомд оролцуулдаг. Харин бодит амьдрал дээр тоглогчдынхоо мөнгөөр тоглодог.
Монголд дэлгэрсэн энэхүү тоглоомын дүрэмтэй танилцъя. Дараах оролцогчидтой.
Тоглоомын зорилго: Энэ тоглоомд бүгд хожно гэх бодол байхгүй. Бүгд хувь хувиа бодно. Өөрсдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг.
Тоглогчид нийгмийн харилцаанд орж амьдарна. Гэр бүл болж, ажил хийж, амьдралаа залгуулна. Тэд орлого олж, татвар төлнө. Тэдний тоглоомоос хүсэх зүйл нь ердөө л тогтвортой, сайхан амьдрал.
Одоогийн дүрмээр,
Тоглогчдод зориулан саад тотгор, асуудал үүсгэнэ. Үүссэн асуудлаас мөнгө хийнэ. Томоохон скандал гармагц, дундаас нь мөнгөжих болно. Энэ нь үе үе тоглоомын дүрмийг өөрчлөх замаар оруулж ирнэ. Жишээлбэл,
Тэр дундаас ашиг хонжоо хайх,
Тэдний гол үүрэг нь зэвсэгтэй харуул буюу тоглогчдыг хянадаг билээ. Дөрвөлжингөөс ирсэн үүрэг даалгаврыг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлнэ. Хэрвээ асуудал үүсэх юм бол тэрийг зохицуулах, тоглогчид элдэв янзын хөдөлгөөн хийхээс сэргийлнэ. Даруй, хүлцэнгүй байхыг шаардана.
Энэ тоглоомын хамгийн эрх мэдэлгүй, хүчгүй оролцогч. Энэ тоглоомд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг олох зорилготой. Энэ явцдаа маш олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг. Дөрвөлжин нь дугуйг тоглогчдын эсрэг байлгахаар байнга турхирдаг. Зарим дугуй нь дөрвөлжинтэй нэгдэн нийлж байж, өөрийгөө хамгаалж үлддэг. Тэд дараах шимтгэл, татвар төлдөг,
Тамын тогоо шиг энэ тоглоомд бүгд л эрх ашгаа нэн тэргүүнд тавьдаг. Харин тоглоомын дүрмийг өөрчилж, хэзээ ч нэг шат хамтдаа ахих бодолгүй. Эргээд бие биенээ гэмтээсээр дуусдаг. Энэ тоглоомоос хамгийн их ашиг ологч нь дөрвөлжин, гурвалжин болон зарим нэг хэлхэлдсэн дугуйнууд юм. Харин тоглогчид бол байнга хохирдог. Тиймдээ ч хохирогчийн сэтгэхүйтэй болж, хичээхээ ч байцгаасан.
Эцэстээ энэ тоглоом, энэ системээс гарах нь буддын шашны гэгээрэх, нирваан дүрийг олох шиг хүнд болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!