Уншиж байна ...

Ёкозүна цол горилж байсан озеки Котазакүра кадобан болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээний 13 дахь өдөр боллоо. Тэмцээнийг хоёр унаатайгаар тэргүүлж буй Казахстаны Кинбозан ёкозүна цолын болзол сонсоод байгаа озеки Котазакүраг ялснаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалав.

Харин 13 өдрийн дараагаар таван даваа, найман унаатай болсноор Котозакүра ирэх сарын тэмцээнд кадобан буюу сануулгатай барилдахаар боллоо. Хэрвээ дахин 50 хувийн амжилтаа үзүүлэхгүй бол озеки цолоо ч алдах эрсдэлд орох юм.

Хошорюү С.Бямбасүрэн озеки Онасотаг, маэгаширагийн 1 Киришима Б.Лхагвасүрэн Такаясүг, маэгаширагийн 3 Охо Үраг, маэгаширагийн 11 дэх бөх Такэрүфүжи комүсүби Абиг ялснаар бүгд 10 даваа, гурван унаатай нэхэж явна.

Маргааш буюу 14 дэх өдөр тэргүүлж яваа Кинбозан Монголын Киришима Б.Лхагвасүрэнтэй оноолт таарсан бол озеки Хошорюү С.Бямбасүрэн Такерүфүжитэй барилдах аж.