Уншиж байна ...

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хоригдох хугацааг 20 хоногоор сунгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын шүүх гэмт хэргийн мөрдөн байцаалтад чухал баримт нотолгоог устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хоригдох хугацааг 20 хүртэл хоногоор сунгах шийдвэрийг өнгөрсөн шөнө гаргажээ.

Түүнийг Лхагва гарагт авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Сөүл хотын төвд оршдог өргөөнөөс нь баривчилсан юм. Ингэснээр Юн Сүк Ёл бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхдаа баривчлагдсан Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болоод байгаа.

Түүнийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улс орон даяар цэргийн дэглэм зарлахдаа хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн хорих хугацааг сунгах шийдвэрийг зарласны дараа өнгөрсөн шөнө түүнийг дэмжигч олон мянган иргэн шүүхийн байранд халдаж, эд хөрөнгө эвдэн сүйтгэж, цагдаагийн албан хаагчдын биед халдсан байна.

зураг
 

Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд Юн Сүк Ёл мэдүүлэг өгөхөөс эрс татгалзаж байсан юм. Ирэх 20 хоногийн хугацаанд түүний энэ байр суурь өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна.

Өмнөд Солонгосын хуулиар хоригдох хугацаа нь сунгагдсан тохиолдолд сэжигтнийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, хоригдлын хувцас өмсүүлж, цээж зураг шинээр аван хэргийн материалд хавсаргадаг.

 

Эх сурвалж: CNN