Уншиж байна ...

Х.Нямбаатар: Нийслэлийн авто замын хурд нэмэгдэхээр импортын машины хязгаарыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод тойрог зам, Туулын хурдны замыг барьсны дараа импортын машины хязгаар буюу Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтод өөрчлөлт оруулах аж.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Туулын хурдны замыг барих тендерийг энэ сарын 25-26-нд зарлана. Олон улсын нэршлээр бол хот дотор хурдны зам байдаггүй учраас express way гэж нэрлэж байгаа.

Зургаадугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог замын тендерийг зарлана. Эдгээр замыг 24-36 сарын хугацаанд барина.  Ингэснээр хотын авто замын түгжрэл 50%-аар буурах боломжтой.

Импортын машиныг нэмэхгүй байх зорилгоор улсын дугаарын дээд хязгаарыг тогтоосон. Цаашид Улаанбаатар хотын авто замын хурд нэмэгдэхээр НИТХ-аас импортын машины хязгаарт уян хатан өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байгаа" гэж мэдээлэв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны хоёрдугаар сард Улаанбаатарын дугаар олгох автомашины дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоожээ.