ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөрийн 2024 оны СУПЕР АЗТАН болон 12-р сарын азтай 50 харилцагч шагналаа гардан авлаа. (2025.01.15)
ХХБ өнгөрсөн таван жилийн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа мөнгөн хэлбэрээр урамшуулж, ЗУРГААН харилцагчдаа байр бэлэглэсэн. Түүнчлэн 2024 оны эхний хагаст 11 настай Б.Есүйхэй хүү ТАУН ХАУС-н эзнээр тодорч байсан. Тэгвэл Хуримтлалтай Монгол-2024 аяны хоёр дахь ТАУН ХАУС-н эзнээр ХХБ-ны харилцагч М.МӨНХТУЯА тодорч, өнөөдөр азтаны маань ээж Б.Алтантуяа хүрэлцэн ирж ТАУН ХАУС-н түлхүүрээ гардан авлаа.
Ийнхүү ХХБ-ны харилцагч М.МӨНХТУЯА Найрамдалд байрлах 122м.кв ТАУН ХАУС болон 500м.кв өөрийн эзэмшлийн газрын эзэн болоод байна.
Хуримтлалыг дадал болгох, хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой уг аян 2025 онд ч үргэлжилнэ. Иргэд та бүхэн ХХБ-ны харилцагч болж, хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авснаар Хуримтлалтай Монгол-2025 аянд хамрагдаарай.
Хуримтлалтай Монгол-2025 аян нь Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь аймгийн харилцагч нараасаа сар бүр 10 азтай харилцагч тодруулж, аяны төгсгөлд аймаг бүрээс 1 харилцагчийг ГАДААД руу аялах эрхийн бичгээр шагнана. Түүнчлэн орон нутгийн харилцагч та бүхэн аймагтаа болох тохирол болон орон даяар явагдах сар бүрийн азтаны тохирол, супер шагнал 1 ӨРӨӨ байрны тохиролд нэг эрхээр давхар оролцох боломжтой юм.
Хэрэв та бүхэн хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй бол ХХБ-ны онлайн банкаар болон ХХБ-ны өөрт ойр салбарт хандаарай.
Хуримтлалыг дадал болгож, азтан болсон нийт харилцагчдаа ахин баяр хүргэе.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!