Нэгдүгээр сарын 17-ноос нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 16-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна.
Хур тунадас:
- Нэгдүгээр сарын 18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- Нэгдүгээр сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Нэгдүгээр сарын 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи:
- Нэгдүгээр сарын18-нд Монгол-Алтайн уулсаар,
- Нэгдүгээр сарын 19-нд нутгийн зарим газраар,
- Нэгдүгээр сарын 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус,
- Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус,
- бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!