Уншиж байна ...

АНУ-ын эрх баригчид хорт хавдар үүсгэдэг шалтгаанаар “Red No.3” нэртэй хүнсний будгийг хориглолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зарим чихэр, бялуу, эм зэрэгт интоорын улаан өнгө оруулдаг “Red No.3” нэртэй хүнсний будгийг хориглож байгаагаа АНУ-ын хяналтын байгууллага өчигдөр зарлажээ.

Лабораторийн хулгана дээр явуулсан туршилтаар уг синтетик химийн бодис хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй нь батлагдсан юм байна.

АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар гуч гаруй жилийн өмнө “Red No.3” бодисыг косметикийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглахыг хориглож байжээ.

“Гоо сайхны бүтээгдэхүүнд хориглосон бодисыг яагаад идэж болно гэсэн нь миний хувьд ойлгомжгүй байсан. Олон жилийн дараа миний буруу гэж бодож байсан зүйл батлагдсанд баяртай байна” гэж энэ асуудлыг хөөцөлдөж байсан Хүрээлэн Байгаа Орчны Эрүүл Мэндийн Судалгааны хөтөлбөрийн захирал асан Линда Бирнбаум хэлсэн байна.

Зохицуулах байгууллага хүнс үйлдвэрлэгчдэд 2027 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл, эм үйлдвэрлэгчдэд 2028 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл дээрх бодисоос татгалзаж, өөр будгаар орлуулах хугацаа өгчээ.

 

Эх сурвалж: Aljazeera