УИХ-ын гишүүн, Ардчилсан Нам (АН)-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон юм.
Хариуцсан сайдынх нь мэдээлснээр С.Эрдэнийг АН-ын зүгээс дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргажээ. Харин салбарын яамнаас С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлээд Чикагогийн дэд консулаар "шагнасан" гэв.
Тэгвэл change.org цахим хуудаст Gereltuya Tumurkhuyag хаягтай хэрэглэгч "Чикаго орчмын Монголчууд С.Эрдэнийг дэд консулаар хүлээж авахгүй" гарчигтай цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тэрбээр "С. Эрдэнийг Монгол улсаас АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилсон шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.
Үндэслэл:
Одоогийн байдлаар 824 хүн эсэргүүцэж санал өгсөн аж.
Сонирхуулахад АНУ-ын Чикаго хот орчмоор 15,000 гаруй Монгол иргэд аж төрдөг гэсэн албан бус тоо байдгийг “Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн У.Зоригтбаатар нэгэн ярилцлагадаа онцолж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!