ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 1 сарын 16
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:14 2025/01/16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга танилцуулснаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн юм. 

Т.Жамбаажамц нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч болохыг дурдав. Нэр дэвшигчийн мэргэшсэн байдлын хувьд Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын “Leading Investment & Securities” банканд гурван сарын хугацаанд дадлагажиж мэргэжил дээшлүүлсэн болохыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байгаа нэгэн юм байна.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуу, хариулт авснаар томилгооны санал хураалтыг нууцаар явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр Т.Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томиллоо. 

ШУУД ҮЗЭХ: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.110.35] 2025/1/17
Bagshdaa bayar hurgii
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.216] 2025/1/17
Сонор Сангийн яаманд сургууль төгсөөд ажиллсан жинхэнэ санхүүгийн мэргэжлийн хүн.Жинхэнэ байх ёстой мэргэжсэн мэргэжилтэн шдээ уг нь.
2 | 0 Хариулах
Франц Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.117.185.238] 2025/1/16
Баахан хужагын эрлийзүүд 😏😤
0 | 0 Хариулах
Зочин [137.68.155.94] 2025/1/16
Hurungiin zah zeel ireh 5 jil doroitoh ni dee chaavaas. Zeeliin huu tengert hadaj mungu huulegch nar gaarna. Iimerhuu turiinii buusnuud tolgoid suuh tsag dor mongoliin tur ymar chadamjtai bgaa ni l haragdaj bna daa.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.124] 2025/1/16
эмэгтэй юм томилгдуул хэн нэгний яанхан нууц амраг эрэгтэй томилгдуул хэн нэгний цүнх баригч суганы үс л бндааа
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.185] 2025/1/16
Ene toriin baiguullagaar toglodog zuilee hezee tsegtgtselh um be. Shine tomilogdson darga nar udaan togtohgui gedeg uzeltei tul dan honotsiin setgeleer handaj baina. Bolovson huchin bhgui bol huuchin alban tushaaltnuudiig ni zugeer ajliig ni hiilge l dee ene toriin ajil chine huviinhnaas dor hayaj 10 jileer hotsorch baina.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.21] 2025/1/16
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Т.Доржханд гишүүн даатгалын бизнестэй мөртлөө өөрийнхөө хүнийг СЗХ-ны даргаар томилж болохгүй. Муухай харагдаж байна.
8 | 0 Хариулах
Сайхан [103.212.117.180] 2025/1/16
Коллеж төгссөн хүмүүс дарга болохоор хашигдсан баригдмал хуучинсаг байдаг юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.21] 2025/1/16
Yg
2 | 0 Хариулах
zochin [64.119.29.3] 2025/1/16
dan college tugsuugui shuu, MUIS, SEZIS-g tugssun
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.182] 2025/1/16
Доржханд өөрийн хүмүүсээ дүүрэгцэн байна гэсэн шүү. Хэд хоногын өмнө машины албан журмын даатгал нэмсэн байсан нь яалтгүй Доржхандын ажил. Ёстой шуналтай боловсон царайлсан хулгайч байна лээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.35.2] 2025/1/16
Худлаа мэдээлэл тараахаа боль, МАН засаглаж байхад юу гэж л Доржхандын хүнийг томилохов дээ, юмаа эхлээд эрүүл бодоод үз
1 | 2 Хариулах
Зочин [122.201.31.14] 2025/1/16
Наад Доржханд чинь засаглаагүй тэгээд ЗГ т юу хийгээд шадар сайд гэж яваа юм! Бултуулах гэж үзэж байна уу?
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.14] 2025/1/16
Наад Доржханд чинь засаглаагүй тэгээд ЗГ т юу хийгээд шадар сайд гэж яваа юм! Бултуулах гэж үзэж байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.88] 2025/1/16
Доржхандын дүү Л.Сонор СЗХ-ны гишүүн болсон
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.88] 2025/1/16
Жамбаажамц Доржхандтай хамаагүй
1 | 0 Хариулах