Уншиж байна ...

Ахлах ангийнхны medle цахим сургуулийн II улирлын хичээл нэгдүгээр сарын 20-нд эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Medle цахим сургуулийн 2024-2025 оны II улирлын хичээл нэгдүгээр сарын 20-ны Даваа гарагт эхэлнэ гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.

2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн ахлах ангийн сурагчид 16 цахим хичээлээс сонгон суралцаж байгаа юм.

Тодруулбал 10 дугаар ангийнхан дөрөв, 11 дүгээр анги гурав, 12 дугаар ангийн сурагчид гурван хичээл сонгожээ.

Харин бага ангийнханд зориулсан математик судлагдахууны нийт 752 хичээлийн цахим контент Medle-д байршуулсан байна.

Medle цахим сургуулийн онцлог нь хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаасаа үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг бүрдүүлсэн гэж БСШУЯ-наас танилцуулж байв.