ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ” ХНН 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх онд үзүүлсэн түүхэн дээд амжилтаа ахиулжээ

ikon.mn
2025 оны 1 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Н.Батхүрэл

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оныхоо түүхэн дээд амжилтыг 1.1 сая тонноор ахиуллаа.

Энэхүү ачаа тээврийн үзүүлэлтүүдийг төрлөөр нь задалж үзвэл, экспортын 11.6 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 104.3 хувь, импортын  3.8 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 104.5 хувь, орон нутгийн 12.7 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 102.2 хувь, дамжин өнгөрөх 5.2 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 104 хувиар тус тус давуулан биелүүлжээ.

Экспортын ачааны 11.4 сая тонныг нь БНХАУ руу, импортын ачааны 2.9 тонныг ОХУ-аас тээвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.