Уншиж байна ...

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь дулаан сар болж өнгөрчээ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 2.4°С-аар, олон жилийн дунджаас 1.35°С-аар тус тус дулаан байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь дулаан сар болж өнгөрсөн байна. 

Түүнчлэн ирэх таван жил түүхэнд байгаагүй дулаан жилүүд байх магадлал өндөр байгаа аж. 

Монгол орны нийт нутгийн 23.3% нь дунджаас -1.0°С -ээс -7.0°С-аар хүйтэн, 41.1% нь дунджаас +1.0°С –ээс 5.3°С-аар дулаан, 35.7% нь дунджийн орчим байжээ. 

зураг
 
ЦУОШГ