ХХБ Дэлхийн эдийн засгийн форумд оролцоно

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 1 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Швейцар Улсын Давос-Клостерс хотод Дэлхийн Эдийн Засгийн Форумын 55 дахь удаагийн чуулга уулзалт болох гэж байна. Дэлхийн эдийн засгийн форум (WEF) нь олон улсын байгууллагууд, засгийн газар, бизнесийн байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөгчид нэгдэн дэлхий даяар тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлыг хэлэлцэх боломжийг олгодог томоохон арга хэмжээ билээ.

ХХБ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын банк болохынхоо хувьд 2010 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн 2023 оны 6-р сард ДЭЗФ-ын Зуны Давос форумд оролцохдоо Монгол Улсаас анх удаа албан ёсны түншлэлийн гэрээ байгуулсан билээ. 

зураг
 
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Рандольф Коппа, Гүйцэтгэх захирал О.Орхон болон Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб нар албан ёсны түншлэлийн гэрээ байгуулав. БНХАУ-ын Далянь хот, 2023 он.

ДЭЗФ-ын албан ёсны түнш байгууллагаар сонгогдохын тулд аливаа байгууллага өөрийн улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр, бүс нутаг болон дэлхий дахины компаниудтай хамтран ажиллаж, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэх мэт маш өндөр шалгуурыг хангах ёстой байдаг. ДЭЗФ нь албан ёсны түншүүдтэйгээ хамтран дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг учир тэдний үүрэг оролцоо, хамтын ажиллагаа олон улсын түвшинд чухал нөлөөтэй байдаг билээ.

Дэлхийн Эдийн Засгийн Форумд ХХБ-ны удирдлагын баг гурван удаа оролцож байсан бөгөөд энэ жил Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Рандольф Коппа, Гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн нар банкаа төлөөлж оролцох юм. Ийнхүү ХХБ 55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форумд албан ёсны түнш байгууллагаар оролцох болсон нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт улс орноо таниулах, олон улсын зах зээл дээр банкныхаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг өсгөх, бататгахад хувь нэмэр оруулсан том алхам болж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.