ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН
Төрийн өмчийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын хичээл сонголт эхэлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн ахлах ангийн сурагчид 16 хичээлээс сонгон суралцана.
Тодруулбал 10 дугаар ангийнхан дөрөв, 11 дүгээр анги гурав, 12 дугаар ангийн сурагчид гурван хичээл сонгон судлах хөтөлбөртэй байна.
Хичээл сонголтыг улс даяар есдүгээр сарын 16-ны 22:00 цаг хүртэл student.medle.mn системээр зохион байгуулж байгааг Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ мэдээллээ.
Сонгон судлах 16 хичээл:
- Англи хэл
- Бизнес судлал
- Биологи
- Газарзүй
- Дизайн/зураг зүй, технологи
- Математик
- Монгол хэл
- Мэдээллийн технологи
- Механик электроник
- Нийгэм судлал
- Орос хэл
- Түүх
- Уран зохиол
- Физик
- Хими
- Хувцасны загвар зохион бүтээлт.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
