Уншиж байна ...

Прокурорын байгууллагаас цэцэрлэгийн удирдлагад хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй байх, камер суурилуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 6-14-ний өдрүүдэд зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар харьяа хяналтын байгууллагуудад хоёр шаардлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд дөрвөн мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал:

  • Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хороод болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдад хууль  тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах;  
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дугаар цэцэрлэгийн удирдлагад хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарах, стандартын шаардлага хангасан камер суурилуулах, багш ажилтнуудад хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ авах талаар тус тус мэдэгдэл хүргүүлжээ.

Хуульд заасны дагуу прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэг хүлээдэг байна.