Уншиж байна ...

Зам хаах нь хууль бус гэдгийг ойлгож, бусдын эрхийг хүндлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон жагсаалын үеэр жагсагчид зам хааж, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэсэнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

Зам хаасантай холбоотой иргэд болон төрийн байгууллагуудаас гомдол гаргасан байна. 

Тухайлбал тус өдөр бага насны хүүхэд нь өвдсөн эмэгтэйн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд жагсагчид саад учруулж, эмэгтэйг түлхэж унагаасан, нийтийн тээврийн хэрэгслийн замыг хааж, эмнэлгийн машины хөдөлгөөнд саад учруулах зэрэг хууль бус үйлдлүүд гарсан учир цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байгаа аж. 

Иргэд эвлэлдэн нэгдэн жагсаж, цуглах эрхтэй ч бусдын эрхийг хүндлэх ёстой. Зам дээр ямар ч яаралтай асуудалтай хүн явж байж болно. Зам хааснаар тэдгээр хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж үзнэ гэв. Иймд цаашид жагсагчид зам хаах нь хууль бус гэдгийг ойлгож бусдын эрхийг хүндлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.