ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

14 настай охид нэгнийхээ биед халджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өсвөр насны охин нэгнийхээ биед зэрлэгээр халдаж байгаа бичлэг цахимд тараад буй. Тус бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тодруулсан байна. 

Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын Хэвлэл мэдээллийг төвөөс "Цагдаагийн байгууллагаас цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоосон. Энэ асуудлаар Аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна" гэдэг мэдээлэл өглөө.