ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Торгуулийн хэмжээ нь ₮450,000-ыг давсан бол жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлэх журам ирэх сарын 1-нээс хэрэгжинэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 231,397, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ сарын 1-нээс зөрчил бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж эхлээд буй. Уг ажил таван сарын турш үргэлжилж, үр дүн нь ирэх оны зургаадугаар сард гарах гэнэ.

Харин 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бас нэг шинэ журам хэрэгжиж эхлэхээр болсныг Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ эх сурвалж тодотгов.

Тодруулбал замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөгийг давсан бол тээврийн хэрэгслийн жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлэх юм байна. Ингэхдээ нэг өдөрт 8 цаг ажиллуулж, хөлсийг 15,000 төгрөгөөр тооцно.

450,000 төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, тээврийн хэрэгслийг торгууль төлж дуусах хүртэл хугацаанд журмын хашаанд аваачих нь.

зураг
 

Одоогийн байдлаар торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, ангилал нэмэх, сунгах, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
110
Зураг
ЗӨВ, ГОЁ
20
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
80 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг