Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монложистикс Групп ISO 9001:2015 гэрчилгээгээ гардаж авлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 12 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Монложистикс Групп ISO 9001:2015 Чанарын Менежментийн Тогтолцоог Амжилттай Нэвтрүүллээ. 

Монложистикс Групп 2030 он хүртэлх алсын хараагаа “Бизнесийн өсөлт” болон “Тогтвортой хөгжил” гэсэн хоёр үндсэн зарчмаар тодорхойлж, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

2024 оны стратегийн зорилтын хүрээнд Үйлчилгээний чанарын соёлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, Обзервстар ХХК-с зөвлөх үйлчилгээ авч, ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог Группийн хэмжээнд амжилттай нэвтрүүллээ.

зураг
 

Олон Улсын Баталгаажилт

2024 оны 11-р сарын 20-ний өдөр Монложистикс Группийн бүрэлдэхүүнд багтдаг Монложистикс Холдинг ХК, Монложистикс Ворлдвайд ХХК, Монложистикс Транзит ХХК, Монложистикс Тракинг ХХК, Монложистикс Карго ХХК, Каус Аустралис ХХК зэрэг зургаан компани олон улсын баталгаажуулалтын аудитад хамрагдаж, үл тохиролгүй, зөрүүгүй үнэлгээтэй гарч амжилттай тэнцлээ. Улмаар 12-р сарын 9-ний өдөр Австралийн TQCS International PTY LTD компаниас ISO 9001:2015 гэрчилгээгээ албан ёсоор гардан авсан байна.

зураг
 

/Энэ сайтаас орж харна уу. Companies ISO Certified | Organisation Search List Certified Companies/

ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо нь байгууллагуудын үйл ажиллагаанд дараах хоёр үндсэн шаардлагыг хангахад чиглэдэг:

  1. Хэрэглэгчийн болон холбогдох хууль эрх зүйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадварыг батлах.
  2. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулан, үр нөлөөтэй хэрэгжүүлэх.

Чанарын Удирдлагын Тунхаг

Монложистикс Группийн дээд удирдлагын баг чанарын удирдлагын тогтолцоог тогтвортой хэрэгжүүлэх Чанарын тунхаг бичиг болон Чанарын бодлого, чиглэлүүдийг баталсан бөгөөд цаашид үйл ажиллагаагаа энэхүү бодлогын хүрээнд зохион байгуулахыг зорьж байна.

Энэхүү амжилт нь Монложистикс Группийг олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэдээ илүү чанартай үйлчилгээ үзүүлэхэд чухал алхам боллоо.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.