ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монголд барилгын үйл ажиллагаа явуулах боломжоор хангана"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг

"Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: Өөрчлөлт, шинэчлэл 2024" нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, МБҮА төрийн бус байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаяр, Азийн Хөгжлийн Банкны зөвлөх Вилльям Косар зэрэг хүмүүс оролцсон юм.

Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх тухай Засгийн газрын 325 дугаар тогтоол 2010 онд гарсан. Үүний дараа 2020 онд 340 дүгээр тогтоолын хүрээнд салбарын төрийн бус байгууллагууд түншилж, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулах болсон юм.

Энэ эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлснээр 2019 онд хагас цахимжуулсан бол 2021 оноос бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний ХУР, ДАН, И-Монгол системүүдтэй холбогдсон. Улмаар барилгын салбарын нэгдсэн мэдээллийн санг бий болгосон нь гол ололт болохыг зохион байгуулагчид онцоллоо.

С.Төмөрхүү: Иргэдийг амины орон сууцандаа сайхан амьдрах боломжийг хангахын тулд мэргэжилтнүүд бэлдэх шаардлагатай

зураг
 

Хэлэлцүүлгийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү "Барилгын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгодог.

2012 болон 2017 оноос хойш дөрвөн төрлийн тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагуудаар дамжуулан олгож эхэлсэн.

Өндөр хөгжилтэй улс орнуудын тусгай зөвшөөрөл, тэндхийн инженер, техникийн ажилтнуудын диплом болон бичиг баримтыг Монголд хүлээн зөвшөөрч, тэр улс орнуудын зураг төслийг шууд хэрэглэхээр хүлээн зөвшөөрөх ийм өөрчлөлтийг оруулахаар зорьж байгаа.

Тодруулбал үндэстэн дамнасан гаднын томоохон компаниудыг Монголд барилга угсралтын үйл ажиллагаа явуулах боломжоор хангахаар төлөвлөж байна. Манай үндэстний аж ахуйн байгууллагууд ямар нэгэн хэлбэрээр оролцох эрх нь нээлттэй.

Түүнчлэн Засгийн газраас ипотекийн зээлийг амины орон сууцанд олгодог болохоор зорьж байгаа. Иргэд хашаандаа байшин бариад ипотекийн зээлд хамруулах шаардлага бий. Судалгаанаас үзэхэд хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлбэл иргэд амины орон сууцанд амьдрах сонирхолтой байгаа нь батлагдсан.

Тэдэнд тулгарч буй гол асуудал нь нийтийн байранд өгдөг шиг зээл олддоггүй. Ийм нөхцөлөөр хангахын тулд банкны шаардлагад нийцсэн, дулааны алдагдал багатай, гамшигт тэсвэртэй барилга барих талаар зөвлөгөө өгдөг мэргэжлийн хүмүүсийг бэлдэх шаардлагатай байна" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Амаржаргал [66.181.161.75] 2024/11/30
Стандартаа сайжруулж,шинэчлэх хэрэгтэй. Зогсоол.явган хүний зам.улсын сургууль, цэцэрлэг..... Заавал бх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Zochin [66.181.180.169] 2024/11/30
Хоосон барилга зөндөө. Мөнгө байхгүй болхоор авахгүй байгаа гэхээс илүүтэй. Мөнгөтэй байсан ч авчихмаар байр алга. Чанаргүй мөнгө олох зорилгоор ус намаг дээр, наалдуулаад шахам барьчихсан, зам талбай тожижилт, ногоон байгууламж, нэгдсэн төлөвлөлтгүй ёстой муухай. Ядаж олсон хэдэн цаасаа оршуулгын газрын чулуу шиг вманд зараад юүхэв дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.172] 2024/11/29
delhiid aldartai nomer neg HYTAD bolon OROS kompaniar buh barilgaa bariul.naidvartai bas tugen bh bolno.harin fashist natogiin kompani btugai huniig ni ch mongold oruulj bolohgui.ted ulsiig dampuuruulj suiruulj l chadna.naitsist ukrainiig har daa kk
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.189] 2024/11/29
Дархан бетонон ширэнгэ боллоо хот төлөвлөлт газрын албан улсын комисс нь авилгад идэгдсэн байна ямарч ногоон байгууламж зогсоол хүүхэд тоглох талбай байхгүй байрууд одоо арга хэмжээ авахгүй бол
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.178.132] 2024/11/29
Ард түмнээ өөднө татах бодлого явуулахгүй юмаа. Гадны том компаний барилгын өртөг нэмэгдээд ард түмэнд хүртэхгүй л хэдэн хулгайн баячууд нь хулгайн мөнгөө эргэлдүүлэх л боломж олгож байх шив дээ Хулгайчуудаа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.178] 2024/11/29
Үйлдвэр барьж ажилгүй иргэдээ ажилтай орлоготой болгооч. Өөрсдөө ихэнхийг нь завшиж үлдсэн шавхрууг нь халамж нэрээр долоолгосон болж аргацаахааа болиоч. Бетонон ширэнгэ чинь ихдээд байхад. Ажилгүй орлогогүй хүн ам их байх тусам Өөрсдөө зоолох болхоор хагартлаа баяжхаа бодоод толгой нь бирдийн санаагаа хэрэгжүүлэх гэж улайрцгааж байна даа
1 | 0 Хариулах
утаа түгжрэл нам [66.181.185.115] 2024/11/29
Монголчуудын нэрийг барьж 30 жил зээл тусламж авч Богд уулыг дүүртэл тансаг хотхон үнэтэй сууц барьчихаад өөрсдөө Америкт бас халуун оронд өвөлжих гэж явдаг, хот нь бахь байдгаараа хортой шахмал түлш түлдэг гэр хороолол багасаагүй утаа түгжрэл нэмэгдсэн хөрс гүний ус нь баас угаадастай гэж бодохоор 2 намын бодлого их сонин байна шүү
2 | 1 Хариулах
https://transfer.cloud.mn/view/TXZOGR [122.201.25.207] 2024/11/29
https://transfer.cloud.mn/view/TXZOGR
0 | 0 Хариулах
https://transfer.cloud.mn/view/9K6MTP [122.201.25.207] 2024/11/29
https://transfer.cloud.mn/view/9K6MTP
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.138] 2024/11/29
Хэдэн мянган хоосон орон сууц байна. Үнийг нь дийлэх орлоготой монгол иргэд байхгүй байхад дахин шавар овоолж хэрэггүй..Үйллвэр цахилгаан станц боловсруулах үйлдвэр барьж экспорт хийгээч эргүү төр баригчид аа!
1 | 1 Хариулах
Zochin [139.5.218.158] 2024/11/29
Tegeed manaih 150m-s deesh barilga barih standart bhgui geed hyatadiin standart murduj barilga barih bolj bna uu?!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.127] 2024/11/29
БАРУУНЫХАН МОНГОЛД БАРИЛГА БАРИХГҮЙШД ХЯТАДУУД Л БАРИНА
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.174] 2024/11/29
Манайд өчнөөн үндэсний барилгын компаниуд байна. Үндэстэн дамнасан компани оруулж ирүүлнэ гэнэ үү. Хятад компаниуд л байгаа.
1 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2024/11/29
сайн байцгаана уу. За тэгээд, "үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монголд барилгын үйл ажиллагаа явуулах боломжоор хангах" ГЭСЭН САНАА ОНОО "МУУ БИШ Л ДЭЭ." ГЭВЧ, ЧУХАМ ЦАГАА ТУЛАХАД, "ТЭРХҮҮ ЗОРИОД, БҮР ОНЦГОЙЛЖ ИРЭЭД Л ХЭРЭГ БОЛГОН ТОДОТГОЖ ӨГҮҮЛЭЭД БУЙ *үндэстэн дамнасан томоохон компаниуд* ГЭДГҮҮД НЬ ОРЖ ИРЭХ ЮМ БОЛВУУ." ТЭГЭЭД Ч, "үндэстэн дамнасан томоохон компаниуд" гэдгээ ЯАЖ~ХЭРХЭН ХИЙГЭЭД, ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ НЬ~ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАДАЛ НЬ~АЖИЛЛАХ ХҮЧИН ЧАДЛЫН НЬ БОЛОЛЦОО НЬ~АЖИЛЛАХ ХҮЧНИЙ НЬ ХЭМЖЭЭ НЬ~БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИЛГЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НЬ ЧАНСАА ЯМАР, МӨН, ХААНА~ХЭЗЭЭ~ХЭДИЙД ЯМАР БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИАД~ ЯМАР ЧАНСААТАЙГААР ЗАХИАЛАГЧИДДАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГДӨГ~ӨГСӨН ГЭХЧЛЭНГЭЭР ТОДОРХОЙЛОЛТУУДЫГ НЬ ХЭРХЭН ҮЗЭЖ~ ХАРЖ БАЙЖ "шалгаж"~"шалгаруулах" ЮМ БОЛДОО. САНАВААС "ийм тодотгол хийгээд тодорхойлолт бүхий компаниудын чансаанд нь": 1. ЭРЭМБЭ; 2. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЬ АНГИЛАЛ; 3. ТЭР БҮҮ ХЭЛ, бараг л, ЭРЭМБЭЭ ДОТРОО Ч АНГИЛАЛ БИЙ~БУЙ~БАЙДАГ байхаадаа.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2024/11/29
Заааадддддаааа, Хятадаас ч, Оросоос ч "барагтайхан *компаниуд* нэртнүүд" орж ирж ГАЙ~ЛАЙ~ ХЭЛ АМ~ХЭРҮҮЛ УРУУЛ, ШҮҮХ+ПРОКУРОР БОЛЦГООСОН ДУУСАШГҮЙ~БАРАГДАШГҮЙ~ЭЦЭСЛЭГДЭГГҮЙ УНЖИРСАН~СУНЖИРСАН ЗАРГА~ЗААЛЬХАЙ БОЛОХВИЙДЭЭ~БОЛЦГООХВИЙДЭЭ. Барилга байгууламж нь ЧАНАРЫН Ч~ЧАНСААНЫ Ч ҮЗҮҮЛЭЛТ ТЭГ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.174] 2024/11/29
Телеграмын цахим луйвар шиг үү?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.11] 2024/11/28
Тийм том компаниуд мэдээж ийм жижиг зах зээлийг сонирхохгүйээ Эрээний хэдэн хятадууд том2 нэр зүүж орж ирэх байхдаа
6 | 0 Хариулах
Зочин [139.5.217.44] 2024/11/28
Тэнэгээрээ торойн тодорчихож ээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.242] 2024/11/28
Монгол компаниуд хангалттай барилга барьж байхад бас гадны компани юу вэ! Дотоодын компаниуддаа чанарын шаардлагаа тавиад явж болно.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.233] 2024/11/28
Пяз гэж бүүр зовлондоо дасан зохиццон түгжрэл утаа шороо тоосондоо дарлуулж байж чив чимээгүй байх ёстой зүйл шиг. Нийтээрээ шахаж шаардаад нэгдэж нийлээд шийдвэртэй алхам хийгээд, нэгдсэн үзэл санаатай тууштайхан бол ганц хоёрхон жил тэсэж тэвчээд энэ асуудлуудаас салчихана. Даанч тийм заяагүй зовлондоо дасмарууд лдаа😡
1 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.250] 2024/11/28
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд . Ипотек зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болоод удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой.
4 | 0 Хариулах
kkkk [202.126.90.143] 2024/11/28
Улаанбаатарыг зөнд нь орхиоч одоо зайлуул сөнөлөө өөр газар шинэ стандарттай хот бариулаач!
3 | 0 Хариулах
Зочин [185.239.174.66] 2024/11/28
Чайна Бүүлдинг үү. Хятадын колон болох замаа бүр хурдтай засч байнаа. бэсда
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.234] 2024/11/28
Тэр яах вэ. Эргэн тойрон уулсаа хардаа. Үнсэн саарал өнгөтэй зэвийгээд л, угаар нагаарандаа дарагдцан. Яанадаа монгол минь. Намчин мулгуу тэнэг хулгайчдын балгийг үүрч дуусахгүйм шиг бнадаа. Бидний уушиг ч дүүрч гэхэд…
5 | 0 Хариулах
Zochin [103.212.116.148] 2024/11/28
Барилга ыарих яах вэ. Наана чинь хот төлөвлөлт, уялдаа, зохицуулалт гэж юм бна уу.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.186.220] 2024/11/28
Зөв тэгэхгүй бол одоогийн барилгуудын чанар бүр арай дэндүү муу байна
2 | 4 Хариулах
Зочин [203.23.49.170] 2024/11/28
зөв шүү тэгж байж барилгын хувьд эрүүл үнийг тогтоож чадна тэгэхгүй бол хэдэн монгол компани нь хэд хэд нуглаад нэгнээсээ дээр гарах гээд л чанаргүй юмаа ямар үнэтэй зарах бодолтой гэж бодно
1 | 5 Хариулах
Зочин [59.153.114.51] 2024/11/28
оросууд ирж барилга барьяа гэждээ. эсвэл дампууралд орохоо шахсан хятадын үл хөдлөхүүд ирнэ гэсэн үг
4 | 1 Хариулах
МАНы гай барагдахгүй [66.181.160.82] 2024/11/28
хятад компаниуд л хятадууддаа барилга барьж өгнө гэсэн үг шүүдээ. ямар англи америк монголд барилга бариад ашиг олох биш, тэгээд я барууны хөрөнгө оруулалтыг илтэд хөөн зайлуулдаг арга барилтай хулгайчууд төрд байгаа.
19 | 1 Хариулах
[202.9.46.127] 2024/11/28
Хятадын барилгын компани өөрийнхөө иргэдэд зориулж барилга барьж өгнө.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.185.154] 2024/12/2
Шуналд цэг тавих тулгуур
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.170] 2024/11/28
ац шиг бодолтой ац чи
0 | 7 Хариулах