• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Норовсамбуу: 1966 онд Самбуу даргын өрөөнөөс БНМАУ-ын гавьяат жүжигчин цолыг авч байсан. Өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбууд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Шагнал авсны дараа уран нугараач, Хөдөлмөрийн баатар Б.Норовсамбуу "1966 онд Циркийн Сосор дарга намайг хөтлөөд Самбуу даргын өрөөнд орж, тэндээс БНМАУ-ын гавьяат жүжигчин цолыг авч байсан юм. Өнөөдөр анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг авлаа.

Тэнгэрийн оронд байгаа миний багш, ардын жүжигчин Цэнд-Аюуш, хөдөөнөөс хөтөлж ирж, циркийн урлагт оруулсан ээждээ, монголын ард түмэнд, циркийн салбарын бүх хүнд баярлалаа.

1958 онд есөн настайдаа циркт орохоор хөдөөнөөс ирж, 10 настайдаа анх тайзан дээр нугарсан юм. Миний анхны нугаралт "Цэцгэн дээрх эрвээхэй" нэртэй тоглолт. Үүний дараа улс хувьсгалын 40 жилийн ойгоор тэнцвэрт нугаралтыг хийж, олон жил олон газраар тоглосон доо.

1980 онд Африкийн орнуудаар анх удаа явж, монгол гэдэг нэрийг гаргаж явсан нь дурсгалтай, Москвагийн эрдмийн их театрын тайзан дээр үзэгчдэд гурван удаа тоглолтоо толилуулсан. Австрали тивээс бусад хүн амьдардаг бүх тивд циркийн урлагийг сурталчилж явлаа.

Циркийн урлагт жүжигчин, уран сайхны удирдагч, багш ажлыг хийж байв. Одоо "Хүн сарнай" уран нугаралтын төвд багшаар ажиллаж байна" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
88
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дцэцэгдарь [66.181.182.156] 2024/11/30
Баяр хүргэe !Урт наслаж удаан жаргаарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.170] 2024/11/29
Харин ганц өгөх ёстой хүн нь байна даа Самбуу гуайн үед шагнал авч байсан гэхээр Монголын нэг үеийн түүх бүтээсэн алдартай буянтан
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.189] 2024/11/28
Шагнал эзнээ олжээ 👏👏👏 Монголд улсад уран нугаралтыг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мундаг эмэгтэйд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
1 | 0 Хариулах
Бялзуухай охин [103.57.92.151] 2024/11/28
Ёстой л нүдээ олсон шагнал даа. 1958 онд 9 настай ирж 1966 онд Гавьяат жүжигчин болж 2024 онд Хөдөлмөрийн баатар болжээ.Он цагийн хоорондох хугацааг хар даа.Хөдөлмөрийн баатар их оройтсон байгаа биз. Гэхдээ олгосонд нь л БАЯРЛАЛАА
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.189.11] 2024/11/27
Баяр хүргэе!
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.112.236] 2024/11/27
Нүдээ олсон шагнал гэж үүнийг л хэлэх байх. Норовсамбуу гуайдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье
2 | 0 Хариулах
Зочин [133.106.62.106] 2024/11/27
Нүдээ олно гэдэг л байх
2 | 0 Хариулах
Зочин [172.226.43.249] 2024/11/27
Энэ хүн авах ёстой хүн мөн
2 | 0 Хариулах
Зочин [62.216.206.195] 2024/11/27
Надад л лав хэрэгтэй зүйл хийгээгүй. Өөрийнхөө төлөө л амьдарсан хүмүүсийг шагнахаа больмоор юм. Миний ээж ч сувьлагч 35 жил хийгээд тэтгэвэрт суусан. Шагнаачээ 😤.
3 | 6 Хариулах
Зочин [66.181.176.121] 2024/11/28
Өө юу гэсэн үг вэ. Энэ хүн чинь улс орны нэр төр, эдийн засаг, урлаг гоо сайхны төлөө балчир наснаасаа өөрийн хөлс хүчээрээ зүтгэсэн цөөн хүний нэг шүү. Хожуу ч нүдээ олсон шагнал. Гэхдээ улс зүүгээд өнгөрөх цол шагналаас илүү энэ хүнийг насан туршид нь дутагдаж гачигдах зүйлгүй хүндлэж хайрлаж энэрч өтлүүлэхэд ч болохгүй юмгүй. Тийм гавьяаг зүй ёсоор хүртэх хүн мөн билээ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2024/11/26
сайн байцгаана уу. САЙХАН ХҮМҮҮС ШАГНУУЛАХААР, эрхгүй л~аргагүй л, ӨӨРӨӨ ШАГНУУЛЖ БУЙ МЭТ Л БАЯСАЖ ~БАЯРЛАЖ~ТАЛАРХАХ.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.14] 2024/11/26
Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү урт наслаж удаан жаргаарай
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.192] 2024/11/26
Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай авах хүний нэг дээ
3 | 0 Хариулах
Зочин [172.226.43.249] 2024/11/27
Авчихсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.6] 2024/11/26
Ёстой ч нэг баярлам сайхан Баатар төрлөөдөө , Дэлхийн уран нугараач Хөдөлмөрийн баатартаа томоос том баяр хүргэж эрүүл энх саруул сайхныг хүсье.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2024/11/26
Шагнал эзнээ олжээ. Арай эрт авах баысан. Маш их хөдөлмөрч их авьяастай ухаантай хүн байна билээ. Анхны Англи хэлтэй үжигчин гэсэн
7 | 0 Хариулах
Zochin [59.153.112.66] 2024/11/26
Баяр хүргэе. Бахархууштай сайхан уран нугараач эмэгтэй . Амьдралд нь сайн сайхныг хүсье
2 | 0 Хариулах
БАЯР ХҮРГЭЕ [66.181.191.146] 2024/11/26
САЙХАН ЭМЭГТЭЙ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.224] 2024/11/26
Баяр хүргэж, урт нас удаан жаргалын дээдийг ерөөе.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.84] 2024/11/26
Энэ социалист одон тэмдгээ одо болиочээ өлбөн пяз дакууд
5 | 0 Хариулах
Zochin [66.181.183.236] 2024/11/26
Norov sambuu guai bol argagui gavyatai hun Er n gavyagui gavyat denduu olon turj bna l gej haragdah yumdaa
10 | 0 Хариулах
Зочин [139.5.219.205] 2024/11/26
Баяр хvргэе! Харин тэр ар өврийн хаалгаар яриулж одон авсан хvмvvс ч цайрсан л даа. Угаасаа харах царайны андашгvй.
6 | 1 Хариулах
Иргэн [103.57.95.63] 2024/11/26
Норовсамбуу гуайд баяр хүргэе, эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе. Та минь циркийн урлагыг гадаадад таниулсан мундаг гавьяатай хүн шүү танаар бахархаж байна.
17 | 0 Хариулах