Нийслэлийн Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Улаанбаатар Төмөр Замын Төв буудлын ард барилга барьж байгаа нэр бүхий компани хөрсний усаа зөвшөөрөлгүй шахсан зөрчил гаргажээ.
Зөрчлийн улмаас авто замын зорчих хэсэг мөстсөн байна. Иймд Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас ирсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, мөстөж хөлдсөн замыг цэвэрлүүллээ гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!