Цагаан давааны хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байсан.
Тэгвэл хог дээр хаягдсан хайрцагтай төрсний гэрчилгээнүүд ямар учиртай талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.
Энэ талаар "2018 онд буюу зургаан жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ.
Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан" хэмээн тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!