ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 18.1 хувилбар iPhone-д утасны яриаг бичих боломж нэмэв

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Apple компани мобайл үйлдлийн систем iOS-ынхаа 18.1 хувилбарыг зах зээлд гаргасан бол энэ долоо хоногт засаж сайжруулсан 18.1.1 дэд хувилбарыг гаргаад байна.

Шинэ хувилбарт Apple Intelligence хиймэл оюуны технологийн эхний боломжууд нэмэгдсэн нь цааш цаашдын хувилбаруудаар улам баяжих юм.

Энэ удаагийн шинэчлэлтээр нэвтэрсэн гол дэвшлүүд нь дуудлага бичих (call recording), зураг цэвэрлэх (clean up), бичсэн текстийг боловсруулах (writing tool) боломжууд болж байна.

Эдгээрээс “writing tool” нь англи хэлтэй ажилладаг тул бидэнд хамгийн хэрэгцээтэй нь “call recording”, “clean up” боломжууд юм.

 

Дуудлага бичих

Хэн нэгэнтэй утсаар ярихад дэлгэцийн зүүн дээд буланд дууны долгионы дүрс бүхий товч харагддаг болсон байна.

Энэ товчийг дарахад ярилцаж байгаа хоёр хүнд гурван секундийн дараа бичлэг эхлэхийг сануулсан “This call will be recorded” хоолойн мэдэгдэл сонсогддог.

зураг
 

Ингэж эхлүүлсэн бичлэгийг дуртай үедээ “Stop” товчийг даран зогсоож болох ба энэ үеэр бас хоёр талд “This call is no longer being recorded” гэсэн мэдэгдэл сонсогдох юм.

Үүнээс цааш бичихгүйгээр яриагаа үргэлжлүүлж болно.

зураг
 

Ярианы бичлэг Notes аппликэйшн дотор “Call recording” гэсэн нэрээр хадгалагддаг.

Эндээс бичлэгийг тоглуулах, бусдад илгээх, текст хэлбэрт хөрвүүлэх (гэхдээ англи, испани, мандарин, кантон, солонгос хэлнүүд) зэрэг үйлдэл гүйцэтгэж болно.

 

Зураг цэвэрлэх

Энэ нь өөрийн авсан гэрэл зургаас хүсээгүй хэсгээ цэвэрлэх боломж юм. Тухайлбал өөрийн селфи зургийн ар талд санамсаргүй орсон зүйлсийг огт байгаагүй юм шиг арилгах боломжтой.

Үүний ард хиймэл оюунд суурилсан систем ажиллаж байгаа юм.

зураг
 

Тухайн зургийн засварлах хэсэгт нэвтрэхэд “Clean up” нэртэй товч нэмэгдсэн байгаа.

Үүнийг дарахад зургийн арилгах хэсгийг сонгох баллуур идэвхжих юм.

 

Дуудлага бичих боломж нь iPhone XS загвараас хойших бүх загварууд дээр ажиллах бол Apple Intelligence хиймэл оюунд суурилсан боломжууд зөвхөн iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max, iPhone 16 загварын бүх хувилбарууд дээр ажиллана.

 

Эх сурвалж: Apple

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ha ha [206.189.93.200] 2024/12/17
android d deer 15 jiliim omno baisan zvils ha ha
0 | 0 Хариулах
Зочин [24.37.154.82] 2024/11/28
IPhone of the best cell phone of the world - Super
2 | 1 Хариулах
Зочин [202.70.38.18] 2024/12/3
RIP English
3 | 1 Хариулах
Зочин [103.168.34.152] 2024/11/25
Одоо хүртэл бичдэггүй байсан юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/4
Бичдэггүй байсан шалтгаан нь хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжтой , хүний эрхтэй холбоотой байсан байх. Эцсийн бүлэгт хоцрохгүй гэвэл ийм боломж оруулахаас өөр аргагүй болж. Оруулахдаа хууль зөрчихгүйн тулд яриаг нь бичиж байгааг цаад хүнд нь хүртэл сонгохоор хийжээ ! Хүмүүст бол ихэнхдээ нууцаар буюу нөгөө талдаа мэдэгдэлгүй бичлэг хийх сонирхол байдаг байх ! Тиймээс нэг их хэрэглэхгүй өөр апп ашиглах байх.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/4
сонсгохоор
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.77] 2024/11/24
Нокиад ч бичлэг хийдэг товч байсаан.
0 | 0 Хариулах
Зочин [107.189.5.121] 2024/11/24
Коммиефон. Бүүр нэг дэндүү коммунист бүх юмыг хаангуутаа жил болгон нэг нэгээр нэмж эдр. Тэгээд нээх болгонд нь зээл тавин барин авна даа.
4 | 3 Хариулах
Зочин [139.5.217.179] 2024/11/24
Boliooo hezeenii medeeg odoo niitleed baigaa hog ve
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.226] 2024/11/24
Зураг арилгадаг нь амар юм бн, заавал төлбөртэй апп татуулах гээд бдаг
3 | 0 Хариулах
Zochin [121.172.74.141] 2024/11/24
2012 оны самсанг нөөт 2 утсан дээр байсан функц л байна. 12 жилийн өмнө байсан байна. Ер нь өр тавин айпел хэрэглэдэг хүмүүс дутуугийн комплекстэй гэдэг нь үнэн байхаа.
7 | 5 Хариулах
Зочин [202.9.46.81] 2024/11/24
Ямар ч мундаг самсунг байсан айфон барьсан шиг мэдрэмж өгдөггүй: гоё дизайн, үйлдлийн систем нь яагаад ч юм илүү хялбар ойлгомжтой санагддаг. Дассан болохоор тэгдэг байж магад. Нэг удаа магтаад байхаар нь самсунг барьж үзсээн, хэд хоноод салахын түүс болж, буцаад айфоноо олж авч санаа амарсан даа
5 | 5 Хариулах
Зочин [66.181.186.134] 2024/12/5
Самсунг бас ойролцоо үнэтэй утас. Чанарын хувьд айфон яалтачгүй илүү, дээр нь айвочт айртаг зэрэг хосолж ажилладаг бүтээгдэхүүнүүд нь бас илүү чанартай байдаг. 3-4 жил самсунгийн утас барина гэдэг хэцүүшд бүгд л мэдэх байлгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.42] 2024/12/7
samsung гацдаг ipone гацахгүй хурдан
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.161] 2024/11/24
ulam l muudaad baih yuma
1 | 3 Хариулах
Зочин [139.5.219.205] 2024/11/24
хаха 8 жилийн өмнө авч байсан миний хуавэй-д дуудлага бичигч байдаг. iphone < android
8 | 4 Хариулах
Зочин [180.199.91.48] 2024/11/24
Iphone-д өмнө ч дуудлага бичих боломж үргэлж байсан, энэ удаагийн шинэчлэлээр зүгээр л наана ил гаргаж өгсөн байна. Эд мэдэхгүй байж эдийн нэр гутаах дуртай эргүү орк төлөг
9 | 8 Хариулах