ҮЙЛ ЯВДАЛ: "Үндэсний үйлдвэрлэгчид хөгжлийн түншлэл" өдөрлөг зохион байгуулна
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
09:00 цагт Эдийн засгийн байнгын хороонд Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг өрнөж байна.
10:00-13:00 цагт УИХ дахь байнгын хороод хуралдана.
Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвд
10:00-16:00 цагт "Сэлбэ 20 минутын хот" төслийн гүйцэтгэгч нар нийт материалын 35-40%-ийг дотоодоос авах гэрээний үүрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгч нарыг төслийн гүйцэтгэгч нартай шууд холбох зорилгоор "Үндэсний үйлдвэрлэгчид хөгжлийн түншлэл" өдөрлөгийг зохион байгуулна.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
12:30 цагт "Туул гол"-ын сав газарт хурдны замын төсөл хэрэгжүүлэгч "Хао Юань Женерал Констракшн Гхо" ХХК "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" батлуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, "Үнэлгээний нөхцөл шаардлага"-ыг биелүүлэхгүй бургас сүйтгэсэн, голын эрэг дээр олон тооны судалгааны өрмийн ажил явуулсан, химийн бодис байж болзошгүй зүйл ашиглаж байгаа гэх мэт ноцтой асуудлууд нь иргэдийн "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх"-нд халдаж байгаа төдийгүй манай улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдаж байна гэж үзэж Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н. Учрал нарт хандаж хэвлэлийн бага хурал хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

