Зарим байршилд замын хөдөлгөөнийг хааж, засварлаж байна
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам нь Рашааны 16, 15, Ногоон талбайн 1-7-р гудамж дамнан Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын гүүрнээс 14 дүгээр хорооны авто замтай холбогддог бөгөөд хөдөлгөөнийг хаажээ. Иймд иргэд өөр замыг сонгож зорчихыг санууллаа.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уг авто замыг барих ажлыг хоёр сарын өмнө эхлүүлжээ. Энэ тухай тус газраас "Авто замын барилгын ажил удахгүй дуусна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

