Уншиж байна ...
Зураг
Зураг

Шинэ соргог жимс, ногоогоор зах зээлд тэргүүлэгч “Миний сүлжээ” дэлгүүр “Европ жимсний өдөрлөг”-ийг 8 дахь жилдээ зохион байгуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Жижиглэн худалдааны салбарт Дискаунтер форматыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэгч Миний дэлгүүр ХХК нь 2014 оноос Дэлхийн 70 гаруй, тэр дундаа Европын 30 гаруй улсаас шинэ соргог жимс ногоог 100 хувь өөрсдийн импортоор хэрэглэгчдэдээ зах зээлийн хамгийн доод үнийг санал болгож байна.

“Миний сүлжээ” дэлгүүрт худалдаалагдаж буй жимс ногооны амт, үнэр, чанар нь гадуур зах зээл дээр худалдаалагдаж буй жимс ногооноос ялгаатай байдаг. Учир нь импорт хийж буй Европын бүс нутгуудын тааламжтай цаг уур, хөрсний онцлог, тариалалтын стандарт, хадгалалт тээвэрлэлтийн дэвшилтэт технологи, хяналтын систем нь чанартай жимс, ногооны үндэс юм.

Бид бүхэн хэрэглэгчдэдээ жимс ногооны сор болсон сортыг хүргэхийн тулд дэлхийн хаана, хамгийн сайн ургац хурааснаас хамаарч хамгийн багадаа 8000 км-ийн зайнаас жимс ногоогоо импортолдог.

зураг
 
зураг
 

Цаашдаа Дэлхийн өнцөг булан бүрээс илүү чанартай, шинэ соргог жимс ногоог тариаланчийн талбайгаас хэрэглэгчийнхээ гарт хүргэх зорилго тавин хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангахыг зорин ажиллаж байна.

Жимс, ногоо нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, эслэгийг агуулсан байдаг учир байнгын хэрэглээ болгох нь эрүүл мэндэд тустай бөгөөд Миний Дэлгүүр ХХК нь худалдан авагчдадаа жимс ногооны ашиг тус, хэрэглээг танин мэдүүлэх зорилгоор 2024.11.23-ны 13:00 цагт Нарны зам салбартаа “Европ жимсний төрсөн өдөр” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

зураг
 

Тус өдөрлөгөөр төдийлөн зах зээл дээр худалдаалагдаад байдаггүй сонин содон жимс ногоог хэрэглэгчдэдээ танилцуулан амталгаат худалдааг хийх ба хоол хүнсэндээ хэрхэн хэрэглэх талаарх мэргэжлийн тогоочийн зөвлөгөөг хүрэлцэн ирсэн хэрэглэгчдэдээ хүргэхээс гадна эхний 100 хэрэглэгчдээ Европ жимсний багц бүхий гарын бэлгийг бэлэглэх тул жимс, ногоонд дуртай эрхэм хэрэглэгч таныг урьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.