Орон нутагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт хоёр машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад Mitsubishi l-200 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь Ford F 150 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Ford F 150 загварын тээврийн хэрэгсэл шатсан.
Ослын улмаас нийт мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан долоон хүн нас барсан, нэг хүн эмнэлгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан дөрвөн иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!