Уншиж байна ...

PickPack Group “Bloomberg Catalyst 2024”-өөр тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

"Блумберг ТВ Монголия" нь хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэх хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж буй "Catalyst"-уудыг энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тодруулсан бөгөөд энэ жилийн шилдгүүдийн нэгээр 5PL логистикийн хувьсгалыг нэвтрүүлэгч PickPack Group тодорлоо.

зураг
 

Нүдэнд ил харагдахгүйгээр улс эх орны хөгжлийг урагшлуулан, хурдлуулж байдаг салбар бол логистикийн салбар гэхэд хилсдэхгүй. Бидний амьдарч буй орчин, хэрэглэж буй эд зүйлс, авч буй үйлчилгээ бүрийн ард логистикийн салбар тасралтгүй эргэж байдгийг бид тэр бүр анзаараад байдаггүй.

PickPack Group нь 2021 онд Монголын анхны "Fullfillment Center"-ийн үйл ажиллагааг дэлхийн жишиг стандартын дагуу эх орондоо нутагшуулан нэвтрүүлсэн бол цаашлаад 2022 онд улс орон даяар Parcel Delivery Box буюу "PP Box"-ын үйлчилгээг үйлчилгээг нэвтрүүлж, 2023 онд бизнесээ олон улсад тэлснээр 5PL үйлчилгээ үзүүлэгч анхны Групп компани болж, 2024 онд Монголын анхны хүйтэн хэлхээний үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш жил бүр инновацлаг, шинэлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй 200-аад жижиг дунд бизнес эрхлэгчдэд логистик, дэд бүтцийн зардал гаргахгүйгээр үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгож, 2000 ажиллах хүчийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа нь PickPack Group-ийг "Catalyst"-аар шалгарахад голлох нөлөөг үзүүллээ.

Голлох үзүүлэлтийг 2024 оны байдлаар тоймловол:

  • 300+ ААН-тэй хамтын ажиллагаа
  • 420'000+ захиалга
  • 1500+ жолооч
  • 300+ үндсэн ажилтан
  • 200 PP Box
  • 5 Fullfillment center
  • МҮСХ-ний тайлангаар Шуудангийн онлайн хүргэлтийн зах зээлийн 90%-ийг дангаар бүрдүүлж байна.
зураг
 

Уламжлалт дэд бүтцийн салбарт инновац, технологийн шийдлээр салхи оруулж нийгэм, эдийн засагт эергээр нөлөөлж, гарааны бизнес эрхлэгчдийг тасралтгүй дэмжиж, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлсэн нь PickPack Group-ыг Catalyst болоход томоохон нөлөө үзүүлжээ.

Мэдээж энэ бүхэн тус Групп компанийн зөв, ухаалаг менежменттэй холбоотой гэдгийг мартаж болохгүй бөгөөд PickPack Group-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг тууштай, хичээнгүй залуу удирдагч Т.Энэрэл хашиж буй нь энэхүү шагналыг хүртэх томоохон шалтгаануудыг нэг байлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.