ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобус дотор шаардлага тавьсан зорчигчтой ёс зүйгүй харьцсан жолоочийн цалинг хасжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобус дотор шаардлага тавьсан иргэнтэй зүй бус харьцаж байгаа жолоочийн бичлэг цахим сүлжээнд нийтлэгджээ. Уг асуудалд холбогдох байгууллагаас мэдээлэл өгөв.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Зүй ёсны шаардлага тавьсан зорчигчтой ёс зүйгүй харьцсан жолоочийн өмнөөс дахин уучлал хүсье.

Тухайн бичлэг нь 2022 оных бөгөөд 1-120 гараашын дугаартай автобусны жолооч С.Г юм. Зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцсон бөгөөд хуулийн дагуу цалинг хасаж, улсын байцаагч зан харилцааны зөрчилд нь хариуцлага тооцсон.

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т байсан "Daewoo" загварын автобус нь 2023 оны долдугаар сард бүртгэлийн сангаас бүрэн хасагдсан юм" гэж тайлбарлалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдол, мэдээллийг 7004-4040 дугаарт хүлээн авч байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа