“Narаa Boutique” монголчуудад зориулан дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн Giuseppe Zanotti, Casadei, Peserico, Roberto Cavali, D.Exterior, Alberta Feretti, Elisa Fanti, Giorgio Grati, Clips, Diego M брэндүүдийг 2000 оноос хойш Итали улсаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн, үйл ажиллагаагаа тасралтгүй 24 жил явуулж байна.
Итали улсаас тансаг зэрэглэлийн брэндүүдийг Монголд танилцуулсан анхдагч компаниудын нэгд зүй ёсоор тооцогдохын зэрэгцээ Монгол болон Итали улсын худалдааны салбарын томоохон түншлэлийг бий болгон, үйл ажиллагаагаа улам бүр тэлсээр.
Дэлхийн ТОП-10 дизайнерын нэг болох Guiseppe Zanotti-гийн өөрийн нэрээр нэрийдсэн, урлагийн бүтээл мэт тансаг, загварлаг GUISEPPE ZANOTTI Итали гутлын брэнд нь “Naraa Boutique”-ийн нэгэн онцлох брэнд. Дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг Монголдоо бий болгон ажиллаж байгаа хамт олонд талархахгүй байхын аргагүй юм.
Уран тансаг загвар, Итали чанар, өвөрмөц мөртлөө дэгжин хийц, удаан эдэлгээгээрээ алдартай GUISEPPE ZANOTTI брэндийн 2024-2025 оны намар өвлийн улирлын шинэ загваруудыг танилцуулах шоу 11 дүгээр сарын 24-ний өдөр “Naraa Boutique”-т буюу Монголд анх удаа зохиогдохоор боллоо.
Уг шоунд Италиас GUISEPPE ZANOTTI брэндийн төлөөлөгчид тусгайлан хүрэлцэн ирж, брэндийн үнэ цэнийг Монголын эрхэм хэрэглэгч нартаа танилцуулах болсныг дуулгахад таатай байна.
GUISEPPE ZANOTTI брэндийн гутлын эс ширхэг бүхэн хоорондоо маш нарийн холбоос бүхий уран сэтгэмжээр бүтсэн урлагийн бүтээл мэт соёлын хүчирхэг илэрхийлэл болж чаддаг. Итали дизайнерын торгон мэдрэмжээр, хөлийн тэнцвэртэй байдлыг бүрэн хангах технологиор бүтээгдсэн, хараа булаам, гоёмсог чимэглэлүүдтэй өндөр өсгийтүүд нь бүсгүйчүүдийн гутлын ертөнцийг үнэхээр байлдан дагуулдаг билээ.
Улаан хивсний ёслол дээр, урлагийн тайзнаа, гудамжинд, спортын талбайд хүртэл GUISEPPE ZANOTTI-той алхдаг.
GUISEPPE ZANOTTI брэндийг өндөр зэрэглэлийн гутал сонирхогчдын дунд алдартай болгодог гол хүчин зүйлс нь:
Зоримог, дур булаам металл чимэглэлүүд, уламжлалт бус хэлбэр гэх мэт нарийн тансаг чимэглэлийг багтаасан өвөрмөц загвартай.
Ховор нандин арьс, дээд зэргийн гоёл чимэглэл гэх мэт материалууд нь гутлыг бат бөх, тав тухын төгс хосолмол хийцлэлтэй болгодог. GUISEPPE ZANOTTI ихэвчлэн Италийн уламжлалт загварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулж, гутлыг үргэлж орчин үеийн байх мэдрэмж олгодгоороо онцгой.
Дэлхийн алдартнуудын олонх нь GUISEPPE ZANOTTI-ийг сонгодог. Тухайлбал Бейонсе, Женнифер Лопес, Канье Уэст, Роналдо зэрэг олон алдартнууд хүлээн авалт, улаан хивсний ёслол, өдөр тутамдаа GUISEPPE ZANOTTI-гийн гутлыг өмсдөг.
GUISEPPE ZANOTTI гутлууд голдуу тансаг хэрэглээнд зориулагддаг ч энгийн пүүзнээс эхлээд гоёмсог өсгийтэй гутал хүртэл янз бүрийн нөхцөлд тохирох загваруудыг үйлдвэрлэдэг байна.
GIUSEPPE ZANOTTI брэнд нь тансаг, өндөр чанартай гутлуудаараа дэлхий даяар алдартай бөгөөд түүний загваруудын чиг хандлага нь орчин үеийн, тансаг, өвөрмөц байдаг. Тус брэндийн гутлууд хүчтэй, тод өнгө, уран хийц, тансаг материалууд болон гар урлалын нарийн ажиллагаатайгаараа бусдаас ялгардаг.
GUISEPPE ZANOTTI брэндийн 2024-2025 оны намар өвлийн улирлын шинэ загваруудын дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас тогтмол авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!